"Миний бамбай цэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.” Дуулал 7:10 Урт хугацаагаар
үргэлжлэх аз жаргал нь үнэнч шударга байдал дотроос гардаг хэмээх үг байдаг.
Америкийн 16 дахь ерөнхийлөгч Абрам Леньколин бол үнэнч шударга байдлаараа
алдартай ерөнхийлөгч юм. Леньколин залуу үедээ дэлгүүрийн ажил хийдэг байсан.
Тэрээр худалдаа хийж байгаад санамсаргүйгээр авсан 1 центийг авснаа мэдвэл
хэдэн бээрийн газар байсан ч явган явж аваачиж өгөөд уучлалт гуйдаг байжээ. Леньколин
ерөнхийлөгч байх үедээ "Царай муутай, сармагчин шиг зөрүүд” хэмээх доромжлолыг
ихэд сонсож байсан ч, үнэнч шударга байж чадсан учир цаг хугацаа урсан өнгөрөх
тусам тэрээр хүмүүсийн хүндлэлийг олсон билээ. Үнэнч шударга хүний нүүр царай
гэрэлтэй байдаг. Гайхамшигтай хүмүүсийн эхний нөхцөл бол шударга байдал. Хүн
өөрийн жижигхэн ашгаас болоод шударга бус хандвал жижигхэн ашиг олж болох
боловч түүний нэр мөнхөд сайн бус нэрээр үлдэх болно. Шударга байх нь зөвхөн
мөнгөтэй холбоотой зүйл биш. Амлалтаа биелүүлэх нь шударга байдал. Буруу зүйл хийчхээд
уучлаарай гэж хэлэх нь шударга байдал. Гэм хийчхээд гэмших нь шударга байдал. Эзэн шударга хүнийг
ерөөдөг. Эзэний болон
хүмүүсийн өмнө шударга амьдарцгаая. Эх сурвалж: Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг
тунхаглагтун, Улаанбаатар, 2010 | |
| |
Views: 704 | | |
Total comments: 0 | |