Үүрийн шүүдэр чуулган нь жил бүрийн Христмас баярыг
угтсан ниймэм уруу хандсан үйлчлэлийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 3 дахь
жилдээ болж байна. Энэ жилийн үйлчлэлийг 12 сарын 3нд "СХД-ийн Хог Тээврийн
Үйлчилгээний Төв” дээр зохион байгуулсан. СХД-ийн ХТҮТ-ийн нийт 60 орчим
ажилчид байдаг ба тэдний 70% нь хог ачигч үлдсэн 30% нь тээврийн жолооч юм. Манай
чуулнаны хувьд тэдгээр ажилчдыг нэг удаагийн халуун хоол, халуун аарцаар дайлж,
хувцасаар туслах үйлчлэлийг зохион байгуулсан. Хэдий улсын хангамжтай
байгуулага боловч дүүргийнхээ хоггүй орчныг бүрдүүлэхийн тулд өвлийн цагаар
гадаа, бохир орчинд ажилдаг тэдгээр хүмүүсийг нэг удаа ч гэсэн урамшуулъя,
халуун хоолоор дайлъя гэж бид зорьсон. Ингээд нийт чуулганаараа өвлийн хувцас
цуглуулах, 60 хүний өдрийн хоолыг бэлтгэх ажилыг нэг сарын өмнөөс зохион
байгуулсан. Бид ажлын цагаар нь айлчилж, богино хугацаанд хооллож, харин
сайн мэдээ ярих нэг ч хором бидэнд олдоогүй. Хэдий тийм ч "Бид нар Есүс Христэд
итгэдэг хүмүүс” гэдэгээ хэлж үйлчилсэн учир Эзэн өөрөө тэдний зүрх сэтэл дотор
ажиллах болно гэдгийг бид мэдэж байлаа. Үйлчлэлийн бэлтгэл ажил урт, харин үйлчлэлээ хийх цаг богино
байсан. Энэ хугацаанд бид олон зүйлийг сурч, үйлчлэлд оролцогчид хоорондоо
нөхөрлөж байсан нь сайн үр дүнтэй үйлчлэл болсон. | |||
| |||
Views: 636 | |
Total comments: 0 | |