menu

Жон Ньютон

Африкийн боолын наймаачин байсан Жон Ньютон "Гайхамшигт хайр” магтан дууг зохиох хүртлээ өөрчлөгдсөн нь өөрөө гайхамшиг...

Бялхсан Бурханы ивээл нигүүлслийг авсан хүний хувьд бид өөрсдөө үүнийг авах ямар ч эрхгүй байсан гэдгээ өчин хэлэхээс өөр аргагүй. Жинхэнэ Христитгэгч хүмүүс (Christians) бүгд ийм өчил тунхаглалыг хэлдэг. "Гэм нүгэлтэй надад өгөгдсөн Бурханы ивээлд баярлан талархана.”

Бид ингэж өчсөн тоо томшгүй Христитгэгч хүмүүсийн дотроос Жон Ньютоны (John Newton) амьдралыг харж, гэмт хүнд хандах Бурханы ивээлийг мэдэрч болох юм.  

Жон Ньютон (John Newton, 1725-1807) 1725 оны 7 сарын 24 өдөр Английн Лондонд (London) төрсөн. Түүнийг гурван нас ч хүрээгүй байхад ээж нь Англи хэл, шүлэг, Библи, ёслолууд, магтан дуу зэрэг Христитгэлийн боловсрол өгч эхэлсэн.

Тэгээд түүний ээж нь Ньютоныг яг 7 нас хүрч байх үед нь 1732 оны 7 сарын 11нд дэлхийг орхиж, Газрын дундад тэнгисийн худалдааны хөлөг онгоцны ахмад байсан аав нь дараагийн жил гэхэд дахин гэрлэсэн байна. Түүнээс хойш тэрээр буруу замаар орсон хүүхдүүдтэй нийлэх болсон байна.

11 нас хүрэх үедээ анх удаагаа аавыгаа даган далайд гарч 17 нас хүрэх 1742 он хүртэл 7 удаа далайн аяллаар явсан. Энэ үе хүртэл тэрээр завхарсан амьдралаар туулж яван шашинлаг хүслээр бурханлаг амьдрах гэсэн хичээл зүтгэл ч гаргаж байж. Гэвч өөрийнх нь хэлсэн үг шиг "гэм нүглийг хайрлаж, гэм нүглийг орхих хүсэлгүй” байв. Үүнээс хойш ч тэрээр архи уун, завхай эмстэй орооцолдсон амьдралаар амьдарч, хааяахан сэтгэлд нь орж ирэх гэмт ухамсраасаа болж завхарсан амьдралаа орхихоор шийдэж байсан авч үргэлжлүүлэн завхралын намагт улам бүр л шигдэж байв. Ньютон 19 нас хүрсэн 1744 онд далайн цэрэг болж Харвих цэргийн онгоцонд (the H.M.S. Harwich) байрласан бөгөөд энэ байлдааны онгоцны офицерын туслах хүртэл болжээ. Энэ үедээ ч тэр хорон муу, завхарсан амьдралыг зугаа цэнгэл болгосон байв. Энэ үедээ тодорхой бус цэргийн усан онгоцны амьдралаас гарах тухай бодох болж, оргон зайлж байгаад баригдан дахин усан онгоцондоо суух болсон бөгөөд түүнээс хойш офицерын туслахын цолоо хураалгаж, хамгийн доод тушаалын цэрэг болж унасан байна. Энэ үедээ Ньютон дахин Бурханаас эмээхээ больж, зүрхийг нь өвтгөж байсан гэмт ухамсраа ч үл тоомсорлон, бүгдийг үхлээр дуусгах хатуу шийдвэртэй болжээ.

Плаймоуд (Plymouth) цэргийн онгоц дээр байх үедээ уг онгоц зангуугаа буулгаад зогсож байх үед нууцаар Гвиней улсын (Guinea, зүүн Африкын БНУ) харьяат онгоцонд суусан байна. Энэ онгоцонд байх үедээ түүний өөрийнх нь хэлснээр сэтгэлээ ханатал завхарсан амьдралаар амьдарч бусад хүмүүсийг уруу татаж, завхруулдаг нэгэн болсон аж. Энэ онгоцонд сууж зүүн Африк явах болсон тэр боолын худалдаа эрхэлдэг хүнтэй анхааралгүй гэрээ хийснээсээ болж Плэйнтэнс (Plantanes) онгоцонд саатан өөрөө боол мэт амьдрангаа Африкийн хар боолуудыг худалдан авч, зардаг боолын худалдаанд туслах болсон байна. Магадгүй энэ үед Ньютон амьдралынхаа хамгийн хүнд бэрх үеэ өнгөрүүлж байсан байх. Тэр эзэн эсвэл эхнэрээсээ доромжлол, дорд үзэлтийг амсан хүйтэн, хувцасгүй байдал, өлсгөлөнд нэрвэгдэн амьдрах болсон. Түүнчлэн эзнийхээ хараа хяналт, шоронд ч байх болжээ.

Иймэрхүү байдлаар 15 сар өнгөрөөсний дараа 1747 оны 2 сард аав нь түүнийг олж аврахыг тушаасан нэг усан онгоцны ахмадтай уулзаж, энэ зовлонтой амьдралаасаа чөлөөлөгдсөн байна. Тэгээд Ньютон энэ ахмадтай 1 жилийн турш хамт ажилласан бөгөөд янз бүрийн хорон мууг үйлдэх явдал болон өдөр бүр шинэ хараал бий болгох нь түүний ажил байв.

Тэр онгоц 1748 оны 1 сард түүний төрсөн нутаг руу нь хөвж эхэлсэн бөгөөд 3 сарын 10нд живж олон хүн үхсэн байна. Гайхамшгаар шахуу амьд үлдсэн хүмүүс завинд нь орж ирсэн далайн усыг байнга шавхан, өдрөөс өдөрт амьд үлдэхийн тулд бэрх хичээл зүтгэл гаргажээ. Энэ үедээ Ньютон Шинэ Гэрээг уншиж, Бурханы ивээл нигүүлсэл, итгэлийн талаар байнга залбирч өнгөрөөж эхэлсэн.

Ингэж онгоц живснээс 4 долоо хоногийн дараа 1748 оны 4 сарын 8 өдөр завь нь Ирландын (Ireland) Лух Свилли (Lough Swilly) гэдэг газарт хүрч үүнээсээ залбиралд хариулдаг Бурханы оршин байгааг бат мэдэх болсон. Ньютон онгоц нь сүйрч, Ирландын Лух Свиллид хүртлээ 4 долоо хоногийн турш сайн мэдээний үнэнийг хүлээн авч итгэлтэй болжээ. Тэгээд тэр дахин завхарсан амьдрал руугаа орж боолын худалдаа хийх болжээ.

Гэвч Бурхан түүнийг аврахын тулд дахин түүний амьдралд анхаарал тавьсан. Ньютон маш их халуурч бараг үхэлтэй нүүр тулгарсан байна. Халуунтай тэмцэлдэх үедээ Ньютон дахин залбирлын амьдралдаа орж, эцсийн дүнд зүрх сэтгэлийн амар тайвныг олох болсон.

Тэр 1750 оны 2 сарын 1 өдөр удаан хугацаанд хайрласан Мэри Катлеттэй (Mary Catlett) гэрлэж, түүнээс хойш 1750 оны 8 сараас өөрөө усан онгоцны ахмад болж, өөрийн хөлөг онгоцоор Африк авж, боолын худалдаа хийх болсон. Тэр үеийнхээ нөхцөл байдлыг тэр ингэж хэлсэн байдаг.

"Би боолын худалдаатай холбоотой байх хугацаандаа тэр ажлынхаа хууль ёсны байдалд жаахан ч эргэлзсэн удаа байхгүй. Би энэ ажлын тэнгэрээс надад зөвшөөрсөн ажил хэмээн сэтгэл хангалуун байсан. Яг үнэндээ би боолын худалдааг мөнгө их олж болох дээд зэргийн ажил гэж хүлээн авсан юм.

1754 оны 11 сард, Ньютон дахин боолын худалдаа хийхээр аялалдаа бэлтгэж байх үед гэнэт биеийнх нь хэсгүүд нь саажих шинж тэмдэг илэрч эхэлсэн байна.

Энэ өвчнөөс эдгэсний дараа 30 нас хүрсэн 1755 оноос тэр дахин усан замын аялал хийх амьдралаас татгалзаж боолын худалдаанаас ч гараа татсан.

Тэр 1755 оны 8 сараас 1760 он хүртэл Ливерпүүлд (Liverpool) далайн түрлэг хэмжигчээр (surveyor of the tides) ажилласан бөгөөд энэ хугацаанд болон түүнээс хойш Ньютон ганцаараа Латин хэл, Еврей хэл, Грек хэл, Сири хэл суралцаж Библийг эх хэлээр нь уншиж, бас олон теологийн ном уншжээ. Тэр бас евангелийн том номлогч байсан Жорж Витфиелдээс (George Whitefield) их нөлөө авсан байна. Ялангуяа тэрээр энэ хугацаанд Галат 1 бүлэг 23-24 ишлэлийг тунгаан бодож пастор болж Бурханы ивээл нигүүлслийг дамжуулах шийдвэр гаргасан бөгөөд түүний хүсэл 39 настай болсон 1764 онд Букинхамшир (Buckinghamshire) Олниейн (Olney) пастороор ажиллах урилга авснаар эцсийн дүнд биелсэн.

Тэр Линкольны бишоф (the bishop of Lincoln) байсан Грийн доктороос (Dr. Green)  пасторын томилгоо хүртэж Онлиейд 16 жилийн турш сайн мэдээг гэрчилж, 1780 онд Лондоны Гэгээн Мэри Вүүлнотын (St. Mary Woolnoth) үүргийн пастороор (rector) томилогдож 1807 оны 12 сарын 21 өдөр энэ дэлхийг орхих хүртлээ Бурханы ивээл нигүүлсэл болон сайн мэдээний итгэмжит гэрчээр ажилласан байна.

Тэр хугацаандаа олон магтан дуу болон ном бичсэний дотор "Гайхамшигт хайр (Amazing Grace)”, "Эзэний гайхалтай нэр (How Sweet the name of Jesus sounds)”, "Сион хот мэт чуулган (Glorious things of thee are spoken)” гэх зэрэг дууг дэлхийн олон чуулганууд өнөөдрийг хүртэл хайрлан дуулж байна.

Бас Ньютон Английн боолын системийг (slavery) устгах гэж хатуу тэмцсэн Виллиам Вилберфорцод (William Wilberforce, 1759-1833) тусалж байсан бөгөөд Английн боолын систем Вилберфорцын гол үүрэг ролиор 1833 онд бүрэн устгагдсан юм.

Жон Ньютоны амьдрал бодитоор Бурханы нигүүлсэл хэрхэн хамгийн хорон муу боолыг хүртэл өөрчилж, ариун байдалд хүргэж болдгийг гэрчлэн харуулдаг.

 

Жон Ньютоны (John Newton) гэрээслэн үлдээсэн булшны бичээс

 

JOHN NEWTON. Clerk Once an infidel and libertine A servant of slaves in Africa, Was by the rich mercy of our Lord and Savior JESUS CHRIST, restored, pardoned and appointed to preach the Gospel which he had long labored to destroy.

ЖОН НЬЮТОН пастор, Нэгэн үе итгэлгүй, завхарсан хүн Африкийн хар боолын наймаачин байж, Бидний Эзэн, аврагч болсон ЕСҮС ХРИСТийн баялаг өршөөлөөр шинэчлэгдэн, уучлагдаж, удаан хугацаанд устгах гэж хичээсэн тэр сайн мэдээгээр дамжуулан дуудлага авсан.

 

Гайхамшигт хайр

Гайхамшигт хайр юутай их хайр
Эгшиг яруу их хайр
Амьдралд төөрсөн мөхөс надад
Аврал өгөхөөр ирлээ

 

Агуу их хайр юутай их хайр
Айдас төрүүлсэн их хайр
Итгэл өгсөн тэр нэг мөчид
Юутай үнэтэй байлаа

Амьдрал дундуур туулан гарлаа
Бартаат замаар туучлаа
Явсан газраа эргээд харахад
Яруу сайхан хайр бий

Өнө мөнх би амьдрах боловч
Өнөөх хайр гэрэлтсээр
Насан үүрд магтан дуулавч
Төгсгөл байхгүйг ухаарлаа

 

Category: Гэрчлэл | Added by: Uuriinshuuder (2013-05-19)
Views: 1198 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: