"Тэгэхлээр
ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр
хураана.” Хүн бүр үргэлж
ямар нэгэн үрийг тарьж амьдардаг. Өдөр болгон үгийн болон бодол санааны,
үйлсийн, мөн амьдралын үрийг тарьж амьдардаг. Мөн тарьсан үрийн дагуу ургацаа
хурааж авдаг. Нэгэн судалгаанаас гарсан сонирхолтой тоо байдаг. Америкийн
архичин гудамжны тэнэмэл Мас Жекийн үр ач 840 хүнийг судалжээ. 100 жилийн дотор
дээрэмчин 63, биеэ үнэлэгч 50, алуурчин 7, гуйлгачин 300, зуурдаар нас барсан
200, тэнэг 200, жирийн амьдрагч 20 хүн байсан байна. Эсрэгээр Америкийн сэргэн
мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлийг харвал
100 жилийн дотор түүний үр сад 1394 хүнээс судалгаа хийхэд дээд
сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн
мэргэжилтэн 180, дээдсийн давхаргын 80, сенат 3, ерөнхийлөгч 1 төрсөн байна. Есүст
итгэж сайныг таривал үр хүүхэд нь аяндаа сайн болно гэдгийн гэрчлэл юм. Есүс
Христ хүн төрөлхтний төлөө золиослогдон нас барснаар мөнхийн үрийг тарьжээ.
Сайн үрийг тарьсан Есүсийн өмнө одоо дэлхийн 2 тэрбум хүн өвдөг сөгдөн Бурханыг
магтаж байна. Бид үйлчлэл хийхдээ ч, Сайн мэдээг тараахдаа ч, өргөл өргөхдөө ч,
бусадтай харилцахдаа ч баяр хөөртэй сэтгэлээр талархалтайгаар хийгээрэй. Итгэгчдээ
сайн үр ихээр цацацгаая. Сайн үйлсийн үр, Ариун Сүнсний төлөөх үрийг ихээр
тарьцгаая. Баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээр тарьцгаая. Бурхан ерөөлийн үрийг
ургуулж, үр жимсийг гарган ерөөх болно. Эх сурвалж: Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг
тунхаглагтун, Улаанбаатар, 2010 | |
| |
Views: 721 | | |
Total comments: 0 | |