menu

Зовлон бүр таныг зовоохын л тулд байдаггүй. Харин!
99999


Зовлон бүр таныг зөвхөн зовоохын тулд бус харин зарим зовлон танд илүү дээр амжилтыг өгөхийн төлөө байдаг. 
Мосе идэр залуу насандаа Бурханыг эрэлхийлж байсан ч Бурхан түүнийг тухайн үед нь ашигласангүй. Тэрээр өөрийн төрөл Израиль хүнийг Египет хүний гараас аврах гэж оролдох үедээ Израиль хүний өөрт нь хэлсэн үгнээс болж Медианы цөл уруу зугтсан. Тэр үеэс хойш ахиж Израиль хүнийг Египет хүний дарлалаас аврах ямар ч хүсэлгүй болсон Мосег Бурхан өөртөө хэрэглэхээр одоо дуудаж байна. Гэтэл Мосе 80 настай, залуу насныхаа эрч хүч, Израиль хүний төлөө гэсэн хүсэл эрмэлзэл нь аль хэдийн унтарсан байхад Бурхан түүнийг дуудсан. Яагаад? 
Мосегийн Бурханаас асуух асуулт "Яагаад тэр үед эрч хүчтэй, зоригтой, хүсэл эрмэлзэлтэй, боловсролтой байхад минь Та намайг ашиглаагүй юм бэ? Харин одоо бол би хөгшин, өмнө нь Израиль хүнийг аврах гэж байгаад Израиль хүнээр доромжлуулсан, дээрээс нь 40 жил хонины араас явж сурсан зүйлсээ бүгдийг нь мартсан, Египетэд байхдаа уран цэцэн үгтэй байсан бол харин одоо модон хэлтэй болсон, ямар ч хүсэл эрмэлзэлгүй болсон үед маань юунд Та намайг дуудна вэ?”
Харин Бурханы хариулт бол "Чи залуу байх үедээ өөрийнхөө хүч, боловсрол, мэдлэгт найдаж байсан харин Би чамайг цөлд удаан хугацаагаар хаясан нь чамайг өөртөө биш харин Надад найдаж сургахын тулд байсан. Харин одоо бол чамд хааны гэр бүл гэж байхгүй, мэдлэг гэж байхгүй, нэр төр гэж байхгүй, залуу нас гэж байхгүй. Чи энэ үедээ л өөрийн хүчинд биш ганцхан Бурхан Надад найдаж чадна. Яг одоо л чи Египет хүний дарлалаас Израиль хүнийг аварч чадна. Би чамайг дуудаж байна!” 
Бид сурч боловсроод одоо л нэг Бурханы төлөө амьдралаа зориулъя гэж бодох тэр үед маань харин Бурхан чимээгүй байж, надаар ямар нэгэн зүйлийг хийлгэхгүй байх тохиолдол бий. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг, гэр бүлийнхээ төлөө өдөржин гэрийн ажил хийж өнждөг хүмүүст энэ мэт бодол төрдөг. Тэгвэл өнөөдөр Бурханы үг танд "Чамд бэлдсэн Миний цаг үе гэж байгаа, харин одоо бол чи өөртөө биш Надад найдах чадварт суралцаж байна. Надад чамаар хийлгэх их зүйл бий.” хэмээн хэлж байна.

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2012-10-02)
Views: 588 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: