menu

Сайнмэдээний захидал

>энд дар

Сайн байна уу? Захиаг задрах энн бодол бас хамт задарч буйд маш их баяртай байна. Яагаад гэвэл:

Та амьд байгаа нь үнэхээр үнэ цэнэтэй юм. “Баяр хөөртэй амьдрал бол бидний зүрхэнд сайн эм болдог.” Баярлалаа танд – учир нь таны уншсан энэ Үгийн хүч чадал аль хэдийн таны сэтгэл зүрхийг Бурханы өмнө авчирсан. Та амьдралынхаа үнэ цэнийг өөртэйгөө хамт авч явдаг гэж боддог уу? ...

Таны амьдралын үнэ цэнийг Бурхан танд бэлэглэсэн гэдгийг зүрхэндээ ухаарах агшинд таны зүрх сэтгэл Бурханы сайн бэлэг болх Мөнх Амийн үнэ цэнийг хүлээж авснаа мэдэрч эхэлнэ. Таны мэдэрч буй зүрх сэтгэлийн дэнслэл, нулимс, баяр хөөр, халуун амьсгал бол танд өгсөн Бурханы хувирашгүй хайр юм.

Хайраар төрж, хайраар өсч өндийсөн таны амьдрал, зүрх сэтгэлдээ хадгалсан, мэдэрсэн үнэ цэнэ бүхнийг Бурхан танд өгсөн учраас бие махбод үхсэн ч сүнс тань Бурханы [энэ] хайрыг тээсээр байдаг. Тиймээ энэ бол хувирашгүй үнэн. Үнэндээ танд хэлэхийг хүсч буй, өгөхийг хүсч буй энэ үнэ цэнэ бол “Мөнх Амь” болсон Бурханы хайрын бэлэг юм.

Та мөнхийн бэлэг болох Бурханы хайрыг амсаад үзээрэй. Магадгүй танд “Бурхан үнэхээр байдаг гэж үү???” гэж өөрөөсөө асуусан удаа байсан байх. Тиймээ таны үнэнийг хайсан зүрх сэтгэлд хариулж чадах Бурхан байдаг. Энэ бол Есүс Христ юм. Есүс Христ бол Бурхан ба цорын ганц Мөнх Амийг өгдөг амьд, сонсдог, хардаг, бидэнд тусалдаг Нэгэн юм. Яагаад? Яаж?

Бурхан – Өөрөө бүрэн төгс, сүр хүчтэй, цорын ганц, бүхнийг захирагч, хүч чадлаар оршдог агуу Нэгэн юм.  Танд болон таны гэр бүлд энэ үнэ цэнэтэй хайр байна уу? Мөнхийн хайр болох Бурхан таны амьдралд болон таны гэр бүлд тусална. Хэрхэн туслах вэ? Та энэ захиагаар дамжуулан Бурханд өөрийнхөө зүрх сэтгэлээ нээж, Есүс Христэд итгэх үед, чин сэтгэлээсээ амьд агуу Бурханд залбирахад таны амьдралд Бурхан гайхамшигаа үйлдэж эхэлдэг.

Бурхан: Модоор хийсэн биш, төмрөөр хийсэн биш, цаг үргэлж суудаг, гуйлгачин ба мөнгөгүй нэгнийг [ядуу] болтол шавхдаг, баян нэгнийг ханатал нь баяжуулдаг шударга бус луйварчин биш (!).  Харин шударга, үнэн, хүч чадал, сүр жавхаагаараа Өөрийгөө амьд Бурхан гэдгээ илэрхийлэн ойлгуулдаг цорын ганц үнэн Бурхан юм. Бурхан – биднийг ерөөдөг, хайраараа амьд харилцаа тогтоон бидний амьдралд өөрчлөлтийг хийдэг, жинхэнэ Бурхан хэмээн нэрлэгдэх зохистой Бурхан юм.

Бурханы сүр хүч нь, хайр нь Түүнийг хайсан зүрх сэтгэлтэй хүмүүсийн амьдралд илэрхийлэгдэж гэрчлэгддэг. Бүх огторгуй цаг агаар, нар сарыг захирдаг, бүх хүн төрөлхтөний үхэх, амрьдрахыг мэддэг агуу Бурхан юм.

Амьдралдаа өөрчлөлт, шинэ баяр баясгаланг мэдэрч амьдрахыг хүсч байдаг таны зүрх сэтгэлийг мэддэг амьд Бурхан – чин сэтгэлийн залбиралыг танаас хүсч байдаг. Та Есүс Христийн ариун нэрээр залбираарай. Та юуны төлөө амьдарч байна вэ? Тэгвэл та энэ зорилгоо үнэхээр мэдэх болно. Амьдралд байдаг сайн муу бүх зүйлийн утга учир зөвхөн Бурханд итгэж, амьд Бурхантай харилцсан тэр мөчөөс эхлэн тайлагддаг. Амьдралын үнэ цэнэ Бурханы хайраас эхэлдэг учир та Бурханы хайрыг бүрэн авах үнэ цэнэтэй нэгэн юм шүү!

Амьдрал дахь гэрэлт дэнлүү, үнэн зам, жинхэнэ хайр болох Есүс Христ нь таны гэмийн төлөө цовдлогдон нас барж, үхлийн хүчийг ялан дийлээд дахин амилсан Аврагч Бурхан гэдэгт итгэж, залбирахад та Мөнхийн Амийг хүлээж авна.

 

Захидал бичсэн: Үүрийн Шүүдэр цуглааны итгэгчид

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2017-01-04)
Views: 1352 | Tags: Сайнмэдээний захидал | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: