menu

Бидний хувьд өшөөтөн Бурханы хувьд өршөөлтөн

 

 

12 настай нэгэн жаал хүү сургуулийнхаа аяллаар музей орохдоо Хелен Франкентелирийн "Булан” хэмээх 1,5 сая долларын үнэтэй абстракт уран зураг дээр бохио нааж орхижээ. Өнөөх бохь нь зурган дээр зоосон мөнгөний дайтай толбо үлдээсэн байна. Детройт хотын Урлагийн Институтын ажилтнууд тэр толбыг арилгаж болох эсэхэд эргэлзэж байв. Мөнөөх жаал хүүг сургуулиас нь түр хасжээ. Сургуулийн ажилтан хэлэхдээ "Жаалхүү хийсэн зүйлийнхээ үр дагаврыг мэдэж байсан гэж би бодохгүй байна" гэжээ.

 Марк 14:12-16 ишлэлд Есүс шавь нартайгаа сүүлчийн зоогоо барьж буй тухай гардаг. Түүний шавь нар бүгд л Түүнд эцсээ хүртэл үнэн ч байхаа амлаж байсан ч өөрсдөө юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байсан юм. Харин Есүс Өөрийн шавь нарын урвалт, Иудейн багш нарын доромжлол, Ромын цэргүүдийн харгислалыг тэвчин "юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач” хэмээн залбирч байсан юм.

Заримдаа бид амьдралд тохиолдох зөрчилд Есүсийн адил хандлага гаргаж чаддаггүй. Учир нь хэн нэгний надад учруулсан хохирол миний хувьд дэндүү том болохоор тэр. Тийм үед бид бусдыг уучлахад түргэн байх нь юу л бол. Харин бид нэг зүйлийг байнга санах хэрэгтэй. Надад хорон мууг хийж, намайг хохироосон нэгэн байж болно, харин тэр Бидний хувьд өшөөтөн боловч Бурханы хувьд өршөөлтөн юм.

Бурханы өршөөлийг хүртэх зохисгүй муу хүн гэж үгүй. Хүлээн авах л хэрэгтэй!

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2013-11-29)
Views: 944 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: