Хэрвээ би шинэ
гутал өмсөхийг хүсэж байгаа бол хуучин гутлаа тайлна. Нэг хөлдөө шинийг нөгөө
хөлдөө хуучныгаа өмсөөд алхахгүй л юм бол! Хэрэв би эрүүл байхыг хүсэж
байгаа бол эрүүл бус хүнснээс татгалзах хэрэгтэй. Хэрэв би амжилтад хүрэхийн
тулд залхуу хойрго байдлаа зогсоох хэрэгтэй. Хэрэв би эрт босохыг хүсэж байгаа
бол оройтож унтахаа боливол зохионо. Бид нэг зүйлийг хийхийн тулд нөгөө зүйлийг
зайлшгүй хаях дүрэмт үйлчилдэг дэлхийд амьдарч байна. Бид нэгээс нь зугтаж,
нөгөөг нь мөшгөдөг. Бид муугаас зугтаж сайныг мөшгөдөг. Гэхдээ заримдаа сайнаас
зугтаж мууг мөрддөг нь ч бий. Бид Бурханыг дэлхийтэй хамт хайрлаж чадахгүй. Бид
Бурханыг хайрлавал дэлхийн хүсэл тачаалыг үзэн яддаг. Үгүй бол эсрэгээрээ! "Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин
цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар
тайвныг мөрдөгтүн.” 2 Тимот 2:22 | |
| |
Views: 660 | |
Total comments: 0 | |