menu

Ухаарал хайрлахуй

Хөх тэнгэрийн Бурхан гэмээ нь

Хүн төрлөхтөн, хүж дэлхийг бүтээгч Бурхан минь.

Алтан нарыг мандуулж

Амийг бидэнд өгсөн юм

Амьсгалах агаар, уух усыг минь өгч

Үхэн үхтлээ эзэмших газар нутгийг илгээсэн

Өглөгийн дээд ивээлийг энэ дэлхийд буулгасан

Ертөнцийн бүтээгч Эзэн Бурхандаа талархая.

Хүйгээрээ холбогдож сүүгээрээ амлуулсан

Хурмастын ерөөлтэй эх хүнийг дээдлэе.

Уужуу бодолтой уул шиг түшигтэй

Ухаант аав хүнийг хүндэлмү.

Хайрыг түгээж хараалыг холдуулах гэж

Ариун үнэн үгсээ "аврал” болгон илгээсэн

Ариун библийн сургаалийг сонсоё юу.

Саруул ухаан, сайхан биеийг өгсөн

Сайхан бүхний эхлэл Ертөнцийн Эзэнд талархая

Тэнгэрийн Бурханаас заяагдсан

 Тэнгэрлэг сайхан хөвгүүд минь

Хурмастын Бурханаас ерөөгдсөн

Хацар гоо охид минь

Бурхад дээдсээс ивээгдсэн.

Буян заяагаа хайрлаж яв.

Буцаж дахин төрөхгүй

Буурал өтгөсөө амьдад нь хайрлаарай.

Агуу их хайраас амилж төрсөн биеэ

Алтан дэлхийд дуурсагдах алдар нэг юугаа хайрлаарай.

Гэмээ ухаарч гэмшээрэй та

Гэм нүглээсээ салж ухаарч амьдръя цөмөөрөө

Алдаа гэмээ засч

Амьд Бурханаас уучлалыг аваарай.

Амийг бидэнд өгсөн

Авралын Бурханаа дээдлээрэй.

Сэнтдийд залрагч Бурханаас

Сэтгэлийн ариусгалыг олоорэй.

Ивээлийг Тэр өгөх болноо

Итгэл тань таныг аврах болноо

Бурханаас өгсөн ухаанаараа

Бүтээж амьдрая цөмөөрөө

Бурханаас өгсөн хайраараа

Бусдыг хайрлая цугаараа

Аз жаргал эндээс эхлэнэ шүү.

Амар тайван тэнд л оршино шүү. 

 

 

Намжмаагийн Адъяа (Аршанд Авралын Зар Чуулган)

 

Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-05-01)
Views: 1662 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: