menu

Шаргалжуут рашаан \Бурханы бүтээл\
 
 
Амьд биеийг нь амруулахаар 
Аршаан усыг бүтээсэн 
Авралын Бурхан Есүс Эзэнд талархая 
Газар дэлхийн ус бүхэн хүйтэн байдаг мөртлөө 
Гайхамшигаар бүтээгдсэн, "Шаргалжуут” аршаан нь 
Гарцаагүй халуунаараа оргилоно. 
Энэ орчлонг бүтээсэн Эзэн нь 
Эрх мэдэлтэй гэдгийг мэдэрцгээж 
Эгнэшгүй ариунаар урсах 
Эдгээхийн ерөөлөөр бүтээгдсэн 
 Эм нь байлаа тэр аршаан 
Энэ бол ертөнцийн Эзэний бүтээл 
Энэ бол Ертөнцийн Эзэний гайхамшигаа. 
 
Бурханаа дээдлэе. 
Хүйн холбоотой удмыг минь 
Хэн ерөөж адисласаныг ухаарахгүй байхын арга үгүй ээ 
Амийг бидэнд илгээж 
Амьд байлгагч нэгнийг дээдлэхгүй байхын араггүй ээ 
Эгэлгүй олон амьтадыг 
Төрөл төрлөөр нь бүтээж 
Эрхэм төрлийг нь залгамжлах 
Удамыг нь ерөөж өгсөн 
Бүхнийг бүтээгч Ертөнцийн Эзэнд талархая. 
Ирэх буцахын хорвоод 
Ижилсэн ханилах хайрыг
Эх үрсийн элбэрэл болсон 
Эгнэшгүй их хайрыг илгээж 
Үеийн үед өвлөгдсөн 
Удам залгасан хайрыг 
Унаган биеэ удирдах 
Ухаантай нь хамт өгсөн 
Хайр энэрлийн Бурхан ертөнцийн Эзэнд талархая. 
Ариун библийн сургаалиа 
Ард олондоо илгээж 
Алдаа гэмээс минь чөлөөлж 
Ариусгаж зүрхийг минь цэвэршүүлж өгсөн 
Аврагч Эзэн Бурханаараа бахархахгүй байхын араггүй ээ. 
 
 
                                                        Намжмаагийн Адъяа \Аршанд Авралын зар чуулган\
 
Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-10-26)
Views: 732 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: