Нүгэл гэмийг мэдэлгүй Санаан зоргоор аяглан явсан үе минь Нүдэнд харагдах гэмийг Үзээгүй юм шиг өнгөрсөн Бузар гэмийн хүлээсэнд Хүлэгдэж автсанаа мэддэггүй Бие болоод сэтгэлээ анзаарч нэгэн бододгүй Гэнэн томоогүй нас Гэмшихийг мэддэггүй зүрх минь Ертөнцийн Эзэний сургаалийг сонсож мэдсэн цагаас Есүс Христийн гэрлийг тусгаж авсан мөчөөс Өөрийгөө би олж харлаа Өрөөлийг бас хайрладаг боллоо. Хүн бүхэн гэм хийдэгийг Хэлж өглөө Бурхан минь Өөрийн хийсэн гэмээ Өмөөрч зөвтгөж явсан Харалган тэр үе минь Харанхуй зүрхтэй явснаа Аврагч Бурханы сургааль Ариун библиэс суралцаж Алдаа гэмээ ухаарах Ариусгалыг би авлаа Зүрхэндээ шархалсан нэгэн Сайныг ерөөх нь үгүй Зөвийн замыг заагч Зөвтийг Бурханаа сонсоорой.
Намжмаагийн Адъяа \Аршанд Авралын зар чуулган\ | |||
| |||
Views: 693 | | |
Total comments: 0 | |