menu

Бурханы ивээл

Алтан нар үгүй бол

Амьдрал яаж үргэлжлэх вэ?

Ариун сургаал нь үгүй бол

Аврал хаанаас ирэх вэ?

Бурхан биднээс ариун үнэнийг хүснэ.

Бүтээсэн Эзэн нь юм болхоор

Бүгдийг хайрлана "Тэр ”

Хайр үгүй бол аз жаргал хаана байна вэ?

Хараал байгаа орчинд жаргал яаж байх вэ?

Бүтээгч Эзэн биднийг үнэхээр хайрласан болохоор

Бүрэн бие, саруул ухааныг хамрамгүйгээр өгсөн юм шүү.

Бузар сүнсний уруу татлаганд орж

Бие болон сэтгэлээрээ гэмийн хүлээсэнд унах вий.

Ариун үнэн үгийг Ертөнцийн Эзэний сургаалиас аваарай.

Алдаа гэмээ орхиж аз жаргалыг олоорой.

Төрсөн бие, төрөл саднаа авар гэж

Төрлийг өгсөн Бурхан минь

Намайг аварч сонгосон юм.

Ертөнцийн Эзэний сургаалиар

Ерөөлийг авах азтай ахан дүүс минь

Ердөө л "гэм нүглээ” гэмшээрэй

Зүрх сэтгэлдээ Эзэний үгийг тунгаа

Зөвийн замыг эндээс л олно шүү. 

                                           

Намжмаагийн Адъяа (Аршанд Авралын Зар Чуулган)
Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-05-01)
Views: 833 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: