menu

Бурханаас өгсөн уучлал

Цувж төрсөн эгч дүүс

Цусан холбоотой ахан дүүс

Жаргал юугаа хуваалцаж

Зовлон юугаа үүрэлцсэн

Энэ л хорвоогийн жам нь

Эзэн Бурханы тушаал юм.

Эрээнтэй бараантай хорвоод

Ээдрээ бүдрээг үзлээ.

Жаргал даах ухаан хомс явсан ч

Зовлон даах хатуужил авсан

Ижилхэн хувь тавилантай

Эгч дүү бидэнд Бурханаас өгсөн

Ивээл ч бий, шийтгэлч бий

Үлдсэн энэ насандаа

Бузар гэмээ өөрөөсөө холдуулж

Бодол сэтгэлээ Бурханы үгээр ариусгая

Бүтээгч Эзэний сургаалийг

Чихээрээ сонсож зүхэндээ бичье

Нүдээрээ уншиж сэтгэлдээ хүндлэе.

Бусдыг хүндэлж өөрөө хүндлүүлдэг

Бусдыг уучлаж өөрөө уучлалыг авах

Бурханы ариун сургааль үнэн шүү үнэн

Бид өөрөө сүхий биш

Бурхан биднийг ивээдэг юмаа.

Бодол ухаан хоёрыг

Бурхан бидэнд өгдөг юмаа.

Аврагч Бурханы үгээр

Ард олноо ухааруулъя

Хорон муу үгсийг

Хогийн саванд хаяцгаая

Тааламжтай үгийг ярьж

Түмэн олноо гэрэлтүүлье

Амар тайван аз жаргал

Ариун үгээр ирнээ

Бузар гэмийн хүлээснээс

Бусдыгаа аварцгаая андуудаа

Босгон байгуулагч Ариун хайрыг

Бусдад түгээж амьдарцгаая цөмөөрөө

Эзэн Бурханы сургаалийг

Элэг зүрхэндээ шингээн байж

Энэл хорвоогийн амьдрал дээр

Элбэрэл хайрыг хүртэцгээе

Ариун библийн сургаалийг

Ард олондоо түгээцгээе

Авралын Бурханы гараас

Ахан дүүсээрээ хөтөлцгөөе 

 

                         Намжмаагийн Адъяа (Аршанд Авралын Зар Чуулган)

Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-05-18)
Views: 4256 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: