Индонезид илгээгдсэн Ван багшийнхаа гэр бүлийн төлөө залбирангаа Индонез улсын талаар бага зэрэг судалагаа хийсэн юм. ЯВА АРАЛЫН ХОЙД ЭРЭГ 2009 оны зун надад Солонгос улсаар аялах боломж олдсон юм. Тэр үед мөн Индонез улсаас хоёр хүн Солонгост ирээд бид нэг дор байрласан. Хоёр долоо хоног орчим хамтдаа нэг газарт амьдарч, нэг машинд сууж хотуудаар явж Солонгос улсыг үзэж сонирхохоос гадна хоорондоо өөрсдийн улс орны сонин хачинг ярьж байлаа. Миний хувьд анх удаа Индонез хүнтэй уулзаж ярилцаж байгаа нь тэр байсан учир их л сонирхолтой байлаа. Тэдний нэрийг Петрус, Паулус гэдэг. Энэ нэр нь тэдний итгэгч болсноос хойш цуглаандаа дуудуулдаг нэр нь юм. Харин жинхэнэ нэрийг нь тогтоох нь бүү хэл хэлэхэд ч хэцүү нэр байсан. Индонезд маш олон овог ястнууд амьдардаг бөгөөд овог болгон нь өөр өөрийн гэсэн хэлтэй, соёлтой байдаг. Овог аймгууд нь хоорондоо ойлголцохгүй үе олон тохиолддог. Петрус, Паулус хоёр ч гэсэн хоёр өөр овгийн хүмүүс, ярьдаг хэл нь ч өөр байсан. Петрус Паулусын овогийн хэлээр ярьдаг байсан тул ойлголцдог байсан. Индонез улс бол дэлхийд хүн амийнхаа тоогоор дээгүүр ордог тухай бид ярьж байв. Энэ нь ч тэдний өөрсдийн амьдралаас харагдаж байсан юм. Паулус бол одоо 27 настай. Хүнтэй суугаад 7 жил болох хугацаанд 5 хүүхэдтэй болсон. Өөрсдийн амьдардаг тосгоны талаарх зургуудыг үзүүлэхэд ширэнгэн ойн дунд маш халуун уур амьсгалтай газар болох нь харагдаж байв. Тэд Солонгосын халуун зунаар миний хөлс цуваад явж байхад тэд сэрүүхэн байна гээд зузаалж суусан. Тэр хэдэн өдрүүдэд тэдэнтэй өрнүүлсэн дотно яриа Индонез улсын талаарх урьд өмнөх миний бодлыг илүү нээж өгч ойр сэтгэлтэй болгосон юм. Индонезын Ява арлын хүн ам ойролцоогоор 1 сая 240 мянга бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай арал юм. Арлын иргэдийн 90% нь мусульман бөгөөд дэлхийн нийт мусульманчуудын 10% - ийг эзэлнэ. Ява арлын хамгийн анхны мусульман хаант улс нь 1511 онд төв Явагийн Сэмаранаас зүүн зүгт 24 км зайтай орших Демакт байгуулагджээ. Түүний үр дүнд Демакт лалын шашин төвлөрч, арал даяар тархсан байна. Хиндийн шашин ба Исламын уран барилгыг хослуулсан гурван давхар байшингийн хэмжээтэй Гренд моск нь туйлын ариун газарт тооцогддог. Ява арлын зарим мусульманчууд Гренд москод долоон удаа очвол Мекад (Мусульманчуудын итгэл бишрэлийн төв газар) нэг очсонтой адилхан гэж итгэдэг. XVI зууны үед Явэ арлаар дайрч өнгөрсөн шашны удирдагчдаар дамжиж энд Ислам тархжээ. Вари Сунгу гэгддэг байсан тэдгээр есөн санваартан бол Ява арал дээр хачин сонин гайхамшгийг үйлдсэн Исламын чухал удирдагчид юм. Тэдний тухай түүх үнэн эсэхийг мэдэх аргагүй ч сүнсний тусламж болон ерөөл хүссэн нутгийнхан тэдний булшийг эргэж очдог (ялангуяа сүнан Калижага, сүнан Жафар Шюдикт их очдог). Лалын шашинтан асан Хятадын жанжин Жин – Хэ ч гэсэн 1405 онд олон тооны хөлөг онгоцоо дагуулан Явад ирсэн байдаг. Сэмаран хэмээх хотын нэр ч гэсэн Жин – Хэ жанжины цол болох "Сам – Бу” буюу "Сам – Бугийн хот” хэмээх нэрнээс үүдэлтэй гэсэн домог бий. Сэмараны иргэдийн дотор Хятадуудын эзлэх хувь нилээд өндөр бөгөөд мусульманчууд энд байдаг Жин – Хэ жанжны дурсгалд зориулсан мөргөлийн газрыг буддын хийд гэж ойлгодог. Дор хаяж 1,5 сая хүнтэй гэгддэг Сэмиран хот нь нутаг дэвсгэр, хүн амынхаа тоогоор Индонезидаа тавд ордог. Ява арлын хойд эрэг дээр байрладаг энэ хот Ява арлын хоёр захаас хэмжихэд яг голд нь оршино. Сэмараны Чанди толгодоос өнгийж харахад дөрвөн зүгт далай, боомт, хотгор газар, нов ногоон тариалангийн талбайн гоо үзэмж хотын гоо үзэсгэлэнтэй хосолж үнэхээрийн сайхан дүр зургийг бий болгохоос гадна алсад хэд хэдэн галт уулс нүд хужирлана. Боомттой ойролцоох дүүргийн захад Нидерландын колоничлолоос үлдсэн байшингууд харагдана. Одоо бол гял цал болсон их дэлгүүр, аварга том моск, асар том кинотеатр зэрэгцэн орших Шимпан Рима талбай хотын төвийн үүрэг гүйцэтгэх болжээ. Сэмаранд болсон үйл явдал, өөрчлөлт, хөдөлгөөн зэрэг нь Ява аралд тэр аяараа нөлөөлнө. Сэмаран болон түүний эргэн тойронд Ява Пашишир Рор овгийнхон амьдардаг. Хэдэн зуугаараа тоологдох Индонезийн овгуудын нэг төдий боловч хүн ам, шашин шүтлэгийн хувьд нилээд чухал овог юм. 18 сая 600 мянган хүн амтай овог Сэмараны баруун, зүүн дүүргүүдээр хоёр хуваагддаг. Тэдний олонх нь Ява арлын уламжлалт соёлыг хоцрогдсонд тооцож, өөрсдийнхөө орчин үеийн үзэл санаа, хатуу сүсэг бишрэлээр бахархдаг. Цөөн тооны сүпи урсгалынхаан байдаг ч Ява Пашишир Рор овгийны ихэнх нь сүни Мусульманчууд юм. Ява арлын бусад үндэстнүүдээс ялгаатай тал нь гэвэл, Ява хөгжимөөс илүү ислам хөгжмийг, уламжлалт сүүдэр ший үзэхээсээ илүү коран судрыг унших дуртай. Гэвч олон залуучууд орчин үеийн соёл иргэншилийн нөлөөнд ихээхэн автаж байна. Нутгийн оршин суугчид энэ нутгаар дамжуулан Ява аралд Ислам анх дэлгэрсэн хэмээн сүнсний хувьд бардам байдаг. Индонезийн христчид олон мусульманчуудтай холилдож амьдардаг боловч үнэн хэрэг дээрээ христитгэлт хамт олон ба мусульман бүлэглэлүүд тус тусдаа бөгөөд олон христчид айдас түгшүүр дотор амьдардаг. Сүүлийн хэдэн жилийн дотор хэдэн зуугаад чуулганы байр шатаж, хэдэн мянган Христэд итгэгчид халдлагад өртжээ. Харамсалтай нь мусульманчууд нэр төдий христчдийн ёс суртахуунгүй үйлдлийг хараад Христэд итгэгчдийн талаар ташаа ойлголттой болдог. Даниел "Òèéìýýñ õààí ìèíü, ìèíèé çºâëºãºº òàíä òààëàãäàõ áîëòóãàé. Ǻâ øóäàðãûã ¿éëäñýíýýð í¿ãë¿¿äýýñýý ñàëæ, ÿäóóñò ýíýðýë ¿ç¿¿ëñíýýð ãýì áóðóóãàà àðèëãàãòóí. Òýãâýë òàíû õºãæèë öýöýãëýë óðòñàæ ìàãàäã¿é ãýâ.” (Даниел 4:27) - д хэлснээр Эзэн тэдний сэтгэлийг даруу болгож тэд Эзэн Есүсийн алдрыг харан, энэ нутгийн жинхэнэ Эзэн болох Есүсээс эмээж амьдрахын төлөө залбирахаас гадна тэр өдрийг хүртэл Христэд итгэгчид бидний хийх зүйл бас миний энэ ажилд оруулж чадах хувь нэмэр юу билээ хэмээн эргэцүүлж сууна. Тухайн газарт олон Христэд итгэгчид өөрсдийн амийг ч хайрлалгүйгээр үйлчилж зарим ч нь амь насаа алдаж байгаа талаар би дуулсан. Хэдийгээр сонсохоос ч очмооргүй, эндээ тайван газарт, Христийг эсэргүүцдэггүй хүмүүсийн дунд Пасторын ажил хийгээд явах нь миний махан биеийн хүсэл боловч Бурханы алдрын төлөө, тэр хүмүүсийн авралын төлөө миний хувьд Бурхан боломжийг гаргавал хийж чадах зүйлээ хийх болно гэсэн хүсэл байсан. Арлын иргэдийн 90% нь мусульман шишинтай бөгөөд энд байгаа мусульманчууд дэлхийн нийт мусульманчуудын 10%-ийг эзэлдэг гунигтай мэдээ байна. Тэнд очиж сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хувьд бол яах аргагүй исламын ертөнцтэй нүүр тулна гэдгээ мэдэх хэрэгтэй. Шууд Христийг хүлээж ав хэмээн тунхаглаж, сүм чуулган байгуулж, жагсаал цуглаан хийх нь Ява арлын хувьд үр дүнгүй зүйл гэж би бодож байна. Энэ талаар бодоход Даниел гэгч залуу харийн нутагт хэрхэн хавчигдаж, зовлон дунд хэрхэн Бурхантай хамт байсан талаар санагдаж байна. Даниелийн хувьд Бурханы талаар бусдад ярьж хэлэлгүй, харин өөрийнхөө амьдралаар хэрхэн Бурханыг харийн нутагт таниулж байгаа нь хамгийн сайн зүйл байв. Ингэж сэтгэлдээ шийдсэнээрээ байснаар маш олон сорилт, гай зовлонтой нүүр тулсан ч эцэст нь тухайн газрын Хаадыг ч хүртэл өөрийн Бурханы өмнө сөхрүүлж чадсан юм. Би тэр газарт очиж үзээгүй, ердөө л нөхцөл байдлын талаар сонссон төдий хүний хувьд хамгийн түрүүнд хийх миний дүгнэлт бол амаараа биш, үйл хэрэгээрээ тэр хүмүүст Есүсийг таниулъя гэсэн юм. Миний хувьд нэг удаа Налайхын "Мека” Мусульманы москод очиж байсан. Намайг яг очих үед өдөрт таван удаа үйлддэг залбиралынх нь 3 дах нь болж, Москийн дээр байрлуулсан том яригчаар залбиралалаа дуулж байсан. Тэр дуунд: Аллахү акбар, Аллахү акбар (Аллах бол агуу) /х2 Ашүхадү Алла илаха илала (Аллахаас өөр бурхан байхгүй гэдгийг би гэрчилнэ) /х2 Ашүхадү анна Мухамадан расүкүла (Мухамед бол Аллахын элч гэдгийг би эрчилнэ) /х2 Хайяа аллал паллал (Амжилт гуйхаар ирэгтүн) /х2 Аллахү акбар, Аллахү Акбар Раилаха илала (Аллахаас өөр бурхан байхгүй) гэдэг. Энэ дуу ч гэсэн одоо Явэ аралд хот даяар өдөрт таван удаа дуулагдан зарлагдаж байгаа. Харин үүний оронд Даниелийн дуулдагаар энэ дуу бүхэл өдөржингээ хүмүүсийн зүрх сэтгэл дотор дуулагдах болтугай! Áóðõàíû íýð ¿¿ðä ìºíõºä ìàãòàãäàõ áîëòóãàé. Öàã õóãàöàà áîëîí ýðèí çóóíóóäûã ººð÷èëäºã íýãýí áîë Òýð ìºí. Òýð ë ã¿í õèéãýýä íóóö þìñûã èë÷èëäýã. Ìèíèé ýöýã ºâãºäèéí Áóðõàí, Òàíä áè òàëàðõàë, ìàãòààëûã ºðãºå. Амен. Б.Баярхүү НОМ ЗҮЙ: Youth With a Mission. Мусульманчуудын төлөөх 30 өдрийн залбирал
| |||
| |||
Views: 1724 | |
Total comments: 0 | |