menu

Агуу залбирагч

Хөдөө суманд би нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Тэр хүнийг харахдаа би өөрөөсөө ичих шиг болсон. Юу болохыг хүлээж суугаагүй, тэр өөрийн амьдралтай эвлэрч суугаагүй. Хэзээ ч өөрчлөгдөшгүй мэт санагдах, хэр баргийн хүн тэр амьдралаас өндийж ирэхийн арга мэт амьдралаас залбирлын хүчээр босож ирсэн байлаа. Тэр эмэгтэй залбирлын хүчээр амьдралаа өөрчилсөн байсан. Лук 6:12, 13. Залбирал хүмүүсийг өөрчилдөг. Залбирал чуулганыг өөрчилдөг. 

Ямар нэгэн юм болохыг хүлээж суудаг хүн,

Ямар нэгэн юм болж буйг харж суудаг хүн,

Ямар нэгэн юмыг бий болгодог хүн байдаг. 

Бид залбирлаас сүнслэг хүч чадал, удирдамж, мэргэн ухаан, ойлголт, баяр хөөр, амар амгаланг олж авдаг. Залбирал нь урт богино, ганцаараа бүлгээрээ, чанга намуухан байж болно. Гэхдээ хамгийн гол нь бид залбирлаараа Бурхантай харилцах юм. Есүс маш их цагийг залбирч өнгөрөөсөн. Тэр хүнд хэцүү олон цагуудад байнга залбирч байсан. Есүс бол төгс залбирагч юм. Библийн дээрх хамгийн агуу залбирагч нэгэн бол бидний Эзэн Есүс Христ юм. Түүний амьдрал бол жинхэнэ залбирагч хүний амьдрал байсан. Залбирал бол бидний гол хөдөлгүүр юм. Өглөө босоод Бурхантай уулзах нь хамгийн үр дүнтэй байдаг. Учир нь өглөөд таны оюун бодол цэвэр соргогоороо байгаа дээр нь, сатаны муу бодлуудыг хийхээс нь өмнө Бурханд бүх зүйлээ даатган залбирах нь хамгийн ашигтай, зөв зохистой амьдрал юм. Та хэзээ ч залбирч болно. Хаана ч залбирч болно. Та Бурханд хандан хэзээ ч хаана ч залбирлаа өргөж болно. Matthew Henry хэлэхдээ "Би ганцаараа байх үедээ хэзээ ч ганцаараа байдаггүй” гэж хэлсэн байдаг. Учир нь түүнтэй Бурхан хамт байдаг. Бид бүх л боломж бүрт залбирах хэрэгтэй. Бид залбирснаар өөрсдийгөө уруу татлагаас, сатаны мэхлэх үгсээс, аливаа ертөнцийн гэх зүйлсээс хамгаалж чаддаг. Өөрөөр хэлбэл диаволд байр бүү өг. 

Category: Залбирал | Added by: Uuriinshuuder (2012-04-22)
Views: 859 | Tags: Агуу залбирагч | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: