menu

Зехариа номын танилцуулга

ЗЕХАРИА

    Зехариа бол эш үзүүлэгчийн гэр бүлээс гаралтай эш үзүүлэгч юм. МЭӨ 520-470 онуудын хооронд ном бичигдсэн бөгөөд Зехариа түүнээс ахмад настай Хаггайн хамт эш үзүүлж байсан. Түүний эш үзүүллэгийн гол мэдээ бол цөллөгөөс буцаж ирэгсдэд ЭЗЭНий сүмийг дахин сэргээн босгоход уриалах явдал байсан юм. Мөн түүнээс гадна номын хамгийн том мэдээ бол Мессиа буюу Есүс Христийн талаар Исаиагийн 66 бүлэг номондоо өгүүлсэн эш үзүүллэгийн дараа орох хэмжээний буюу бага эш үзүүлэгчдийнхээ дунд Мессиаг хамгийн тод томруунаар дүрсэлсэн эш үзүүлэгч юм. Ингэхдээ Мессиаг Агуу их дайнч Хаанаар дүрслэн үзүүлсэн нь Хуучин Гэрээний үед айдас төрүүлэм эш үзүүллэгтээ ордог байв.

    1-8 бүлэг нь сүмийг сэргээн босгохтой холбоотой эш үзүүлэгүүд юм. 9-14 бүлэг нь Мессиагийн талаарх эш үзүүллэгийн үг бөгөөд эдгээр хоёр хэсэг нь хооронд эрс ялгаатай байдлаар бичигдсэн. Мөн эхний хэсэг нь МЭӨ 520-518 оны үеийг заадаг учир сүүлийн хэсгийг өөр зохиогч Зехариагийн арга барилаар бичиж оруулсан нь баттай гэж ихэнхи эрдэмтэд санал нийлдэг байна.  Хэдий тийм ч гэсэн энэ хоёр хэсэг нь хоорондоо ирэх шүүлт ба аварал, Бурханы оршихуйн бэлэгдэл болсон сүмийг босгох тухай өгүүлдэгээрээ нягт холбогддог. Сүмийг сэргээн босгоход ард олоныг ятган эш үзүүлэх үедээ Зехариа найман цуврал үзэгдлийг үздэг (1:7-6:8). Эдгээр үзэгдлүүдэд Бурхан Өөрийнхөө ард түмнийг хайрлан халамжилж, тэдний ирээдүйн хувь заяаг гартаа барьж байгаа гэдгийг Иуда болон Иеурсалимчуудад батлан хэлсэн байна. Эдгээр найман үзэгдлийг доорх байдлаар ангилдаг.

Хүснэгт 1.[1]

Найман шөнийн цуврал үзэгдэл

1

Мирт моддын дундах морьтны үзэгдэл

Найдвар, Тайвшралын тухай

1:7-17

2

Дөрвөн эвэр ба дөрвөн дарханы үзэгдэл

1:8-21

3

Иерусалимыг хэмжиж буй хүний үзэгдэл

2:1-13

4

Тэргүүн тахилч Иешуаг ариусгаж буй үзэгдэл

3:1-10

5

Дэнлүүний алтан суурь ба хоёр чидун модны үзэгдэл

4:1-14

6

Нисэж буй хуйлмал номын үзэгдэл

Шүүлтийн тухай

5:1-4

7

Сагсан дахь эмэгтэйн үзэгдэл

5:5-11

8

Дөрвөн тэрэгний үзэгдэл

6:1-8

 

 

 

 

    9-14 бүлэг буюу дэд хэсэг нь апокалипс шинжийн эш үзүүллэгийн хоёр томоохон хэсгээс бүрддэг. Тус бүр нь "зөгнөл” гэсэн үгээр эхэлсэн байдаг. Энэ хоёр том зөгнөлийг дээрхтэй адилхан хүснэгтээр үзүүлбэл:

Хүснэгт 2.[2]

Израиль ба айсуй Мессиагийн талаарх эш үзүүллэг

1

Эзэний айлдсан эхний зөгнөл

9:1-11:17

А.

Эзэний ялгуулсан оролцоо

Израилийг аврах Мессиагийн авралын амлалтуудаас бүрддэг

9:1-10

Б.

Мессиагийн авралын зар мэдээ

9:11-10:12

В.

Мессиаг гол эсэргүүцэх нь

11:1-17

2

Эзэний айлдсан удхаах зөгнөл

12:1-14:21

А.

Израиль гашуудан Эзэнд итгэх нь

Израилийн сэргэлт ба дахин Эзэн уруу эргэх тухай голчлон өгүүлсэн

12:1-13:9

Б.

Мессиа хааныг хаан ширээнд өргөмжлөх нь

14:1-21

           

 

 

 

 

Ном зүй:

1.      Бялхам Амь Судлал Библи. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг. 2006 он.

2.      Жон Дрейн. Хуучин Гэрээг танилцуулхуйд. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль. 2006 он.

3.      Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, 2006 он.

 

 


[1] Бялхам амь судлал библиэс мэдээллийг цуглуулан эмхтгэж хийсэн хүснэгт болно.

[2] Бялхам амь судлал библиэс мэдээллийг цуглуулан эмхтгэж хийсэн хүснэгт болно.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-05-29)
Views: 1291 | Rating: 1.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: