Сайн байна уу? Захиаг задрах энэ мөчид таны сэтгэл зүрх, оюун бодол бас хамтдаа задарч буйд маш их баяртай байна. Яагаад вэ? Та амьд байгаа нь үнэхээр үнэ цэнэтэй юм. "Баяр хөөртэй амьдрал бол бидний зүрхэнд сайн эм болдог.” Баярлалаа танд – учир нь таны уншсан энэ үгийн хүч чадал аль хэдийн таны сэтгэл зүрхийг Бурханы өмнө авчирсан. Та амьдралынхаа үнэ цэнийг өөртэйгөө хамт авч явдаг гэж боддог уу? ... Таны амьдралын үнэ цэнийг Бурхан танд бэлэглэсэн гэдгийг зүрхэндээ ухаарах агшинд таны зүрх сэтгэл Бурханы сайн бэлэг болох мөнх амийн үнэ цэнийг хүлээж авснаа мэдэрч эхэлнэ. Таны мэдэрч буй зүрх сэтгэлийн дэнсэл, нулимс, баяр хөөр, халуун амьсгал бол танд өгсөн Бурханы хувиршгүй хайр юм. Хайраар төрж, хайраар өсөж өндийсөн таны амьдрал, зүрх сэтгэлдээ хадгалсан, мэдэрсэн үнэ цэнэ бүхнийг Бурхан танд өгсөн учраас бие махбодь үхсэн ч сүнс тань Бурханы [энэ] хайрыг тээсээр байдаг. Тиймээ энэ бол хувиршгүй үнэн. Үнэндээ танд хэлэхийг хүсэж буй, өгөхийг хүсэж буй энэ үнэ цэнэ бол "мөнх амь” болсон Бурханы хайрын бэлэг юм. Та мөнхийн бэлэг болох Бурханы хайрыг амсаад үзээрэй. Магадгүй танд "Бурхан үнэхээр байдаг гэж үү???” гэж өөрөөсөө асуусан удаа байгаа байх. Тиймээ таны үнэнийг хайсан зүрх сэтгэлд хариулж чадах Бурхан байдаг. Энэ бол Есүс Христ юм. Есүс Христ бол Ертөнцийн Эзэн цорын ганц мөнх амийг өгдөг амьд, сонсдог, хардаг, бидэнд тусалдаг Бурхан. Яагаад? Яаж? Бурхан – Өөрөө бүрэн төгс, сүр хүчтэй, цорын ганц, бүхнийг захирагч, хүч чадлаар оршдог агуу Нэгэн юм. Танд болон таны гэр бүлд энэ үнэ цэнэтэй хайр байна уу? Мөнхийн хайр болох Бурхан таны гэр бүлд тусална. Хэрхэн туслах вэ? Та энэ захиагаар дамжуулан Бурханд өөрийнхөө зүрх сэтгэлээ нээж, Есүс Христэд итгэх үед, чин сэтгэлээсээ амьд агуу Бурханд залбирахад таны амьдралд Бурхан гайхамшгаа үйлдэж эхэлдэг. Бурхан: Модоор хийсэн биш, төмрөөр хийсэн биш, цаг үргэлж суудаг, гуйлгачин, мөнгөгүй нэгнийг [ядуу] болтол шавхдаг, баян нэгнийг ханатал нь баяжуулдаг шударга бус луйварчин биш. (!) Харин шударга, үнэн, хүч чадал, сүр жавхаагаараа Өөрийгөө амьд Бурхан гэдгээ илэрхийлэн ойлгуулдаг цорын ганц үнэн Бурхан юм. Бурхан – Биднийг ерөөдөг, хайраараа амьд харилцаа тогтоон бидний амьдралд өөрчлөлтийг өгдөг. Жинхэнэ Бурхан хэмээн нэрлэгдэх зохистой Бурхан юм. Бурханы сүр хүч нь, хайр нь Түүнийг хайсан зүрх сэтгэлтэй хүмүүсийн амьдралд илэрхийлэгдэж гэрчлэгддэг. Бүх огторгуй цаг агаар, нар сарыг захирдаг, бүх хүн төрөлхтний үхэх, амьдрахыг мэддэг агуу Бурхан юм. Амьдралдаа өөрчлөлт, шинэ баяр баясгаланг мэдэрч амьдрахыг хүсэж байдаг таны зүрх сэтгэлийг мэддэг амьд Бурхан – чин сэтгэлийн залбирлыг танаас хүсэж байдаг. Та Есүс Христийн ариун нэрээр залбираарай. Та юуны төлөө амьдарч байгаа вэ? Энэ зорилгоо үнэхээр мэдэх болно. Амьдралд байдаг сайн муу бүх зүйлийн утга учир зөвхөн Бурханд итгэж, амьд Бурхантай харилцсан тэр мөчөөс эхлэн тайлагддаг. Амьдралын үнэ цэнэ Бурханы хайраас эхэлдэг учир та Бурханы хайрыг бүрэн авах үнэ цэнэтэй нэгэн юм шүү! Амьдрал дахь гэрэлт дэнлүү, үнэн зам, жинхэнэ хайр болох Есүс Христ нь таны гэмийн төлөө цовдлогдон үхлийн хүчийг ялан дийлээд дахин амилсан Аврагч Бурхан гэдэгт итгэж, залбирахад та мөнхийн амийг хүлээж авна.
Бичсэн: Нарантуяа, Мөнхбуян
| |
| |
Views: 649 | |
Total comments: 0 | |