menu

Рут номын тухай

 

УТГА ЗОХИОЛЫН ЗАДЛАЛ

Рут ном нь шүүгчдийн цаг үед (1:1, МЭӨ 1375-1050) HHHHH байсан нэгэн Израиль гэр бүлийн амьдралд болсон явдлыг дүрсэлдэг. Газар зүйн хувьд 1:2-д өгүүлсэн байршил нь Моаб нутаг (мөхсөн тэнгисийн зүүн тийш) юм.[1] Номын үлдсэн хэсэгт Иудагийн Бетлехемд, эсвэл түүний ойролцоох газар нутгийг хамруулан өгүүлдэг. Бичлэгийн хувьд Рут ном нь Хагиографа  юм.[2] Ном Рутын үр удмыг Давид хаанаас (4:21-22) цаашаа дурддаггүй тул тэр нь Давидыг хаанчлах үед бичигдсэн байх хамгийн боломжтой юм. Номын бичигчийн талаар Сударт хэн болохыг нь тодорхойлсон юм ер байдаггүй боловч Иудейн уламжлалт ёсоор (өөрөөр хэлбэр Талмуд) Самуел бичсэн гэж үздэг.  “Цэвэр ёс суртахуунтай, итгэл бишрэлтэй залуу Моаб эмэгтэй өөрийгөө зориулсан хайр, Бурханы хуулийн зөвт байдал дахь хэрэгжилтээр дамжуулан Израилийн хаан Давидын элэнц эмээ болсон тухай Рут ном өгүүлдэг.”[3] Мөн шүүгчдийн үед хүнд хэцүү нөхцөл, Израилийн сүнс, ёс суртахууны нийтлэг доройтлыг сөрж итгэлтэй зогссон Бурханлаг нэгэн гэр бүлийн тухай бишрэм түүхийг хадгалж үлдээхийн тулд бичжээ. 

ОНЦЛОГ ШИНЖ

1. Эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн Библийн хоёр номын нэг (хоёрдох нь Естер) юм.

2. Шүүгчдийн цаг үед Израилийн итгэлгүй байдал ба уналт доройтлын бараан дүр зургийн эсрэг бичигдсэн энэхүү ном нь тэрхүү цаг үед Бетлехемд амьдарч байсан бурханлаг нэгэн гэр бүлийн баяр хөөр, гуниг зовлонг дүрсэлдэг.

3. Хуучин Гэрээний цаг үед гэмшил ба эзэнд итгэх итгэл дээр үндэслэн Израилийн улс үндэстэн дотор соёолон гарсан харь үндэстнүүдийг ч Бурхан золилтын төлөвлөгөөндөө багтаадаг гэдгийг харуулдаг юм.

4. Зольж авах нь номын гол санаа бөгөөд ойрын хамаатан Боазын дүр нь Есүс Христийн зуучлах үйлчлэлийн талаарх Хуучин Гэрээн дэх хамгийн тод дүр зураг буюу дүрслэл юм.

5. Энэ амьдралын зовлон бэрхшээл, эмгэнэлт нөхцөлт байдлын бодит дүр зураг боловч бурханлаг хүмүүсийн итгэмжит чанар, итгэл бишрэл нь хэрхэн Бурханд эмгэнэлийг ялалтаар, ялагдлыг чөлөөлөлтөөр өөрчлөх боломжийг олгодгийг харуулдаг.  

6. Библийн хувьд алдартай ишлэл болох Рутын өчил (1:16-17) энд байдаг.

ТӨРӨЛ ЖАНР

Бичээч тодорхой зорилготойгоор тусгай бичлэгийн хэлбэрийг ашигласан байдаг нь Библийн зарим нэг номуудаас харагддаг. Үүний нэг бол Рут ном билээ. Рут номын бичээч номыг бүхэлд нь Киастик (Chiastic) аргаар бичсэн байдаг. Киастик аргачлалыг Библийн хэд хэдэн номуудад ашигласан байдаг. Үүний нэг жишээ бол Илчлэлт 1-3 бүлэг дэх долоон чуулганд хандаж бичсэн захидал юм. Рут ном мөн энэ аргачлалаар бичигджээ. Киастик аргачлал нь аль нэг хэсгийг бусдаас нь илүү чухалчилж, гол санаагаа тэнд өгсөн байдаг. Рут номоос энэхүү киастик аргачлалыг хэрхэн харж болох талаар дараах хуваалтаар үзүүлж байна.

3:1-8 хэсгт төвлөрсөн Рут номын киастик[4]

А. Наоми зовлон дотор хуучин амьдралаа өнгөрөөсөн нь (1:1-22)

 

Б. Золилт хийгдэх боломж (2:1)

 

 

В. Наоми ба Рутын төлөвлөгөөний эхлэл хэсэг (2:2)

 

 

 

Г. Тариан талбай дээрх Боаз ба Рутын учрал (2:3)

 

 

 

 

Д. Боаз Бетлехемээс ирсэн нь (2:4)

 

 

 

 

 

Е. Боаз залуу эмэгтэйн талаар лавласан нь (2:5-7)

 

 

 

 

 

 

Ё. Боаз Рутийг хоол хүнсээр хангасан ба Рут Наомид 1 ефа арвай авч очсон нь (2:8-18)

 

 

 

 

 

 

 

Ж. Наоми Боазыг ерөөсөн нь (2:19-20)

 

 

 

 

 

 

 

 

З. Боаз золилтыг хийх боломжтой нэгэн болох нь (2:20)

 

 

 

 

 

 

 

 

 

И. Рут Боазын ажилчидтай нэгдсэн нь (2:21-23)

 

 

 

 

 

 

 

 

 

 

К. Наоми ба Рутын амралтын төлөөх төлөвлөгөө (3:1-8)

 

 

 

 

 

 

 

 

 

И1. Рут Боазын хамгаалалтыг хүссэн нь (3:9)

 

 

 

 

 

 

 

 

З1. Рут Боазаас золилт хийхийг гуйсан нь (3:9) 

 

 

 

 

 

 

 

Ж1. Боаз Рутыг ерөөсөн нь (3:10)

 

 

 

 

 

 

Ё1. Боаз Руттэй гэрлэхийг амалсан ба Рут Наомид 6 хэмжүүр арвай авч очсон нь (3:11-15)

 

 

 

 

 

Е1. Наоми Рутаас юу болсон талаар лавласан нь (3:16-18)

 

 

 

 

Д1. Боаз Бетлехем уруу явсан нь (4:1)

 

 

 

Г1. Боаз ба Рутын учрал (4:2-12)

 

 

В1. Наоми ба Рутын төлөвлөгөөний төгсгөл хэсэг (4:3)

 

Б1. Золилт хийгдсэн нь (4:14-16)

А1. Наоми хүү авч шинэ итгэл найдвартай болсон нь (4:17)

 

 

[1] Газар зүйн зургийг Хавсралт II-д оруулсан болно.

[2] “Ариун бичээсүүд” буюу Хагиографа нь Еврей Библийн таван хуйлмал номын нэг хэсэг нь билээ. Тэдгээрийн тус бүрийг нь жил бүрийн Иудейн баяруудын нэгэнд олон нийтэд уншдаг байжээ.

[3] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. МТӨС, Арслан Хэвлэлийн газар, х251

[4] Dr. Thomas L. Constable. Notes on Ruth. 2014 edition –аас орчуулж ашиглав.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2014-05-24)
Views: 1886 | Tags: Рут номын тухай | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: