menu

Ром номын танилцуулга

Áóðõàíû õ¿ðòýýõ çºâò áàéäàë íü ñàéí ìýäýýíèé äîòîð èë÷ëýãäñýí áºãººä èòãýëýýñ èòãýëä õ¿ðãýäýã. Ó÷èð íü "Ǻâò õ¿í èòãýëýýð àìüäàðíà" ãýæ áè÷èãäñýí áàéäàã.

 (Ром 1:17)

 

ЗОХИОГЧ – Паул (1:1)       БИЧИГДСЭН ОН57 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Коринт хотод байхдаа буюу áºãººä èëãýýëèéíõýý ãóðàâäàõ àÿíûõàà òºñãºë ¿åд (15:25-26; Үйлс 20:2-3; 1Коринт 16:5-6) үед бичсэн.[1]

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Паулын үед Ром хот Британиас Араб хүртлэх өргөн уудам газар нутгий эзлэн оршсон эзэнт гүрний нийслэл байсан. Тухайн үедээ баян чинээлэг хүмүүс нилээд цугласан төдийгүй, дипломат харилцаа нилээд хөгжсөн, худалдаа арилжааны төв болсон байлаа. Ромоос Иерусалимд ирсэн хүмүүс анх Пентекостын өдөр Петрийн номлолыг сонссон (Үйлс 2:10).

РОМ СҮМ – Паулын олон найзууд Ром сүмд байсан (16:3-16). Мөн Паул өөр газарт ч гэсэн сайн мэдээг тарааж явахад нь тухайн газарт Паултай уулзаж байсан хүмүүс Ромд эргэн ирээд сайн мэдээг дэлгэрүүлэн Ром сүмийг байгуулсан гэсэн таамаглал байдаг. Мөн 16-р бүлгээс харвал Ром сүм өөр олон арьстан болон өөр олон нутгийн хүмүүс гэх мэт маш олон гэрийн цуглаануудаас бүрдсэн нэгдмэл цуглаан байсан байна.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Шууд зорилго: Паулын Ром захидлыг бичсэн шууд зорилго нь өөрийнхөө Ром хотоор айлчлах аян замаа ерөөн,  Ром сүмийн итгэгчдэд өөрийн айлчлалын төлөвлөгөөг таниулан,  цаашлаад Испанид хийх үйлчлэлдээ дэмжлэг тусламж авахын тулд байсан.

Үндсэн зорилго: Гэвч Паулын Ром захидлыг бичсэн зорилго нь зөвхөн энэ юм бол номын бүх онцлогийг нь тайлбарлаж чадахгүй. Үүнээс гадна жинхэнэ үндсэн зорилго байгаа юм. Энэ үндсэн зорилгын талаарх эрдэмтдийн үзэл санаа хоёр том хэсэгт хуваагддаг.[2]

1.      Ром энэ захиагаараа дамжуулан Ром сүмийн дотор байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүссэн.

2.      Паул энэ захиаг Ромын сүмийн байдалтай ямар ч холбоогүйгээр харин ч өөрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан бичсэн.

ОНЦЛОГ ШИНЖ – Ром номын онцлох долоон шинж чанар  

1.      Ром ном нь Паулын хамгийн цэгцтэй бичсэн захидал бөгөөд шинэ гэрээн дэхь теологийн захидал юм.

2.      Паул энэ номоо асуулт хариулт буюу мэтгэлцээн маягаар бичсэн.

3.      Сайн мэдээний үнэн мөн чанарыг харуулахын тулд хуучин гэрээнээс нилээд их иш татсан.

4.      Бурханаас ирэх зөвт байдал нь сайн мэдээний гол илчлэлт юм гэдгийг Паул харуулсан (6:1-17).

5.      Паул хоёр талт мөн чанарын хажуугаар Христийн дотор Бурхан юу хийж өгсөнийг онцлон харуулсан.

6.      Ром номын 8-р  бүлэг Христитгэгчдийн амьдралд Ариун Сүнс ямар байр суурьтай байдаг талаар хамгийн дэлгэрэнгүй өгүүлсэн библийн нэг бүлэг юм.

7.      Израильд иргэн ирэх авралын тухай хамгийн гайхамшигтай өгүүлсэн.

ТОЙМ –

I. Паулын сайн мэдээний талаарх танилцуулга (1:1-17)

А. Сайн мэдээний талаарх баталгаа (1:1-17)

Б. Ром сүмийн итгэгчдийн төлөөх Паулын сэтгэл (1:8-15)

В.Сайн мэдээний хураангуйлал (1:16-17)

II. Гэмийг цээрлэсэн Бурханы Ариун байдал (1:18-3:20)

А. Цээрлэлийг хүртсэн ертөнц (1:18-32)

Б. Цээрлэлийг хүртсэн ёс суртахуунгүй хүмүүс (2:1-16)

В.Цээрлэлийг хүртсэн Иудейчүүд (2:17-3:8)

Г. Цээрлэлийг хүртсэн бүх дэлхий (3:9-20)

III. Бурханы нигүүлсэл (1) (3:21-5:1-21)

А. Бурханы авралын замын илэрхийлэл (3:21-31)

Б. Бурханы авралын талаарх зөгнөл (4:1-25)

В. Өршөөлийг дагалдан ирэх ивээл (5:1-8)

Г. Авралын ухагдахууны талаарх ойлголт (5:9-11)

Д. Адам болон Христийн харьцуулалт (5:12-21)

IV. Христчин хүний ялалт (6:1-7:25)

А. Мэдлэгээр дамжуулан ялах (6:1-7)

Б. Бодол санаагаар дамжуулан ялах (6:8-11)

В. Өөрийгөө өргөснөөр дамжуулан ялах (6:12-23)

Г. Авралаар дамжуулан ялах (7:1-25)

V. Ариун Сүнс дотор амьдардаг Христчин хүний амьдрал (8:1-39)

А. Шинэ амьдралын зарчим (8:1-11)

Б. Зарчимын хэрэгжүүлэлт (8:12-25)

В. Бидний бүрэн авралын төлөөх үйлчлэл (8:26-39)

VI. Израильчуудын байдал (9:1-11:36)

А. Израильчуудын өнгөрсөн байдал (9:1-33)

Б. Израильчудуын одоогийн байдал (10:1-21)

В. Израильчуудын ирээдүйн байдал (11:1-36)

VII. Христчин хүний үүрэг хариуцлага (12:1-13:14)

А. Бурханы төлөөх үүрэг хариуцлага (12:1-2)

Б. Хүмүүсийн төлөөх үүрэг хариуцлага (12:3-21)

В. Дээд эрх мэдэлтэнүүдийнхээ төлөөх үүрэг хариуцлага (13:1-7)

Г. Христчин хүний зарчмын төлөөх үүрэг хариуцлага (13:8-14)

VIII. Христчин хүний итгэлийн амьдрал (14:1-16:27)

А. Христчин хүний хайр (14:1-15:12)

Б. Христчин хүний итгэлийн амьдрал (15:13-33)

В. Христчин хүний нөхөрлөл (16:1-27)

Г. Бурханы алдар (16:25-27)

 

 



[2] Бүх үндэстэнд бялхсан Есүсийн амь сургууль, Ром: 5

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-02-05)
Views: 1296 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: