menu

Матай номын танилцуулга

Ýä¿ãýý ýíý á¿õýí òîõèîëäñîí íü Ýçýí ýø ¿ç¿¿ëýã÷ýýð äàìæóóëàí àéëäñàí íü áèåëýãäýõèéí òóëä áºãººä èíãýõäýý "Õàðàãòóí, îíãîí á¿ñã¿é Õ¿¿õýäòýé áîëæ Õ¿¿ òºð¿¿ëíý. Òýãýýä òýä Ò¿¿íèéã Èììàíóåë (îð÷óóëáàë "Áèäýíòýé õàìò áóé Áóðõàí") ãýæ íýðëýíý" ãýñýí þì.  (Матай 1:22-23)

ЗОХИОГЧ –  Матай (9:9)    БИЧИГДСЭН ОН – МЭ 50-100 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Матай Есүс Христийн үйлчлэлийн талаар буюу түүний Капернумд, Иуда аймагт, Иерусалимд хийсэн үйлчлэлүүдийг түлхүү харуулсан байдаг.

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иудейчүүдийн хувьд Есүс Христ бол удаан хүлээгдэж байж ирсэн Мессаиа байлаа. Израильчууд Ромын эрхшээл байж, Иудейн хаан Херод өөртэй нь өрсөлдөгч хэнийг ч болов нугачин дарахад бэлэн байсан юм. Ромын татвар хураагч байсан элч Матайг бичсэн гэж эртнээс үзэж ирсэн.  Түүний талаар мэдээлэл бага байдаг. Матай нь Есүсийн 12 шавийн нэг иудей хүн байсан юм (Матай 9:9).

 БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Уншигчдад Есүсийн амьдралыг өөрийн нүдээр харсан гэрчийн хувьд тайлагнахын тулд, Хуучин гэрээний номуудад урьдчилан хэлж, эш үзүүлж байсан Мессаиа бол Есүс Христ мөн гэдгийг нотлохын тулд, Бурханы хаанчлал нь Есүс Христээр илэрхийлэгдэж байгааг мэдүүлэхийн тулд болон ирэх үед Есүс Христ хаадын хаан, шүүгчээр ирнэ гэдгийг ойлгуулахын тулд бичигдсэн ном юм.

ТҮЛХҮҮР ҮГ – Сайн мэдээ гэдэг нь Есүс Христ энэ дэлхийд ирж, нүгэлт хүмүүсийг аврахын төлөө өөрийн амийг өгсөн болон Түүнд итгэсэн бүхэн нүглийн уучлалыг хүлээн авч, Бурханы хаанчлалд орох тухай сайн мэдээ юм. Тэр хаанчлалын хаан болох Есүсийн талаар матай ном түлхүүр болгон дамжуулсан байдаг. 

ОНЦЛОГ ШИНЖ – . "Библийн эсхатологийн эн тэргүүний категорид Есүсийн байнга ярьдаг байсан нэр томьёо болох Бурханы хаанчлал багтдаг (Матай 12:28).”[1] Бусад сайн мэдээний номуудаа бодвол илүү иудей маягаар бичигдсэн ном юм. Есүсийн сургаал болон эдгэрэл, чөлөөлөлтийн үйлчлэлийг илүү ойлгомжтой тодорхой байдлаар харуулж чадсан байдаг. Есүсийн Галил дахь үйлчлэл болон эскатологи (төгсгөлийн юмс) –ийн сэдвээр заасан сургаалуудыг өөртөө маш өргөн цар хүрээтэйгээр багтаасан байдаг”Тэнгэрийн хаанчлалын талаар ч мөн бусдаасаа илүү дурддаг. Есүс Христийн тухайн үед хийсэн ялалтууд болон ирээдүйд буюу одоог хүртэл биелээгүй байгаа Есүс Христийн дахин ирэлттэй холбоотой ялалтуудын талаар хэлсэн байдаг.

ТОЙМ –

I.        Мессиагийн танилцуулга (1:1-4:11)

II.     Галил болон түүний эргэн тойронд хийгдсэн үйчлэл (4:12-11)

III.   Иудей/Перс болон Иерусалим дахь Есүсийн үйлчлэлийн оргил үе (19:1-26:46)

IV.  Есүсийн баривчилгаа, шүүх болон цовдлол (26:47-27:66)

V.    Дахин амилалт (28:1-20)

 

 

 



[1] Брюс Милн, Үнэнийг мэд: Христитгэлийн гарын авлага (Лэйцэстер, Англи: Интер-Варсити, 1982), 333.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2012-04-15)
Views: 1247 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: