Õ¿íèé Õ¿¿ àëäàãäñàíûã õàéæ, àâðàõààð èðñýí áèëýý ãýâ. (Лук 19:10)
ЗОХИОГЧ – Лук БИЧИГДСЭН ОН – МЭ 60-63 он. ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Лук Паулыг Кайсард шоронд байх үед (Үйлс 21:17) Палестинд судалгаа хийж энэ үеийн сүүлчээр юм уу эсвэл Паулыг Ромд ирсний дараахан (Үйлс 28:16) сайн мэдээгээ эмхтгэж дууссан шиг байдаг. ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Лукын сайн мэдээ нь Теофил гэдэг хүнд бичсэн хоёр захидлын эхнийх нь юм. Лук бол харь үндэстний итгэгч байсан төдийгүй Библийн цорын ганц Иудей бус зохиогч юм. Харь үндэстнүүдийн хэрэгцээг хангахын тулд Христийн тухай эхнээсээ авхуулаад бүхий л цаг үеийн тухай Теофилд захидал бич хэмээн Ариун Сүнс сануулжээ. Лук бол өнөөх "хайр эмч” (Колоссай 4:14), Паулын албан ёсны хамтран зүтгэгч (2Тимот 4:11) юм. БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Лук Есүсийг хэрхэн мэндэлж, юу үйлдэж зааж байснаас авхуулаад дээшээ тэнгэрт өргөгдтөл эхнээс нь бүгдийг бичсэн юм. Үүнчлэн нягт нямбай бичих нь харь үндэстнүүдэд энэхүү сайн мэдээ өгөгдөхийн тулд байжээ. ТҮЛХҮҮР ҮГ – Харь үндэстнүүдийн төлөөх сайн мэдээ ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү сайн мэдээн нь найман томоохон шинжийг агуулдаг. 1. Энэхүү сайн мэдээ нь Есүсийн амьдралын талаар хамгийн дэлгэрэнгүй өгүүлсэн ном юм. 2. Бусад сайн мэдээний номуудаасаа хамгийн сайн бичлэгтэй нь бөгөөд Грек хэлийг маш гарамгайгаар ашигласан байдаг. 3. Энэхүү сайн мэдээ нь Иудей ч бай харь үндэстэн ч бай аль алинд нь авралыг мэдүүлж чадах дэлийн сайн мэдээ болсон байдаг. 4. Энэхүү сайн мэдээ нь Есүс Христийн залбиралын амьдралыг онцлон харуулдаг. 5. Есүс эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуус зэрэг хүмүүс анхаарал хэр их тавьж байгаа онцлон өгүүлдэг. 6. Энэ сайн мэдээн дэхь Есүсийн нэр бол "Хүний Хүү” гэдэг нэр юм. 7. Есүс Христийг болон Түүний сайн мэдээг хүлээ авсан хүмүүсийн баяр хөөртэй байгаа талаар өгүүлдэг. 8. Есүс болон Түүний хүмүүсийн амьдралд Ариун Сүнс бол чухал байр суурьтай гэдгийг онцгойлон харуулдаг. ТОЙМ – I. Аврагчийн тухай тунхаглал (1:1-2:25) II. Есүс Христ олны өмнө гарч ирсэн нь (3:1-4:13) III. Есүс Христийн үйлчлэл (4:14-9:63) IV. Загалмайд хүрэх зам (10:1-18:30) V. Есүс Христийн амссан зовлон (18:31-23:26) VI. Есүс Христийн амилалт (24:1-53) | |
| |
Views: 1260 | |
Total comments: 0 | |