menu

Колоссай номын танилцуулга

ЗОХИОГЧ – Паул (1:1)       БИЧИГДСЭН ОН62 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Колоссай нь Ефес хотоос зүүн тийш ойролцоогоор 160 киломитр Лаодик тогсоны ойролцоо оршдог байжээ. Паул Ромд давж заалдахаар гэрийн хорионд байсан ба захидлыг шоронд байхдаа бичсэн.

ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Хэдийгээр Паул урь өмнө Колоссай чуулганд очиж байгаагүй ч Епафраас тэдний тухай бүгдийг сонсож байсан байна. Ефапар нь Паулаас сайн мэдээг сонсоод Колоссайд очиж энэ чуулганыг байгуулсан байх талтай.

КОЛОССАЙ СҮМ – Паулын өгүүлснээр Колоссай хотод гарсан төвөгтэй асуудал нь Синхретизм буюу өөр гүн ухаан ба шашинаас бидний сайн мэдэх Христийн үнэнд нэмж оруулсан явдал байлаа. Колоссай чуулганд Грек ба Иудейчүүдээс гадна нутгийн уугуул иргэд фригианчууд байсан ажээ.   

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Паул бүтээл, илчлэлт, аврал ба чуулган дахь тэргүүлэх байр суурь ба дээд эрх мэдлийг шахан гаргахыг эрмэлзэж байсан хуурамч сургаалын аюулыг эсэргүүцэн тэмцэх, Христ дотор шинэ амийн жинхэнэ мөн чанрыг чухалчилж, энэхүү амь итгэгчдэд шаардлагатай болохыг онцлон тэмдэглэх явдал байсан.

ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү захидлыг гурван  оцнлог шинж тодорхойлж байдаг.

1.      Колоссай ном шинэ гэрээний бусад номтой харьцуулбал Христийн гайхамшигт амжилт түүний дотор итгэгчид төгс болгогдох хоёр чухал үнэнг илүү анхаарсан байдаг.

2.      Христийн Бурханлаг дүүрэн байлыг хүчтэйгээр баталсан байдаг.

ТОЙМ –

I. Талархал ба залбирал (1:1-14)

А. Колоссайчуудын итгэлийн төлөөх талархал (1:1-8)

Б. Колоссайчуудын сүнсний өсөлтийн төлөөх залбирал (1:9-14)

II. Христийн дээд эрх мэдэл (1:15-2:23)

А. Христ бол бүтээлийн Эзэн мөн (4:15-23)

Б. Христийн төлөөх Паулын үйлчлэл (1:24-2:5)

В. Христ доторх бүрэн дүүрэн амь (2:6-23)

III. Ариун байдлын зарчимууд (3:1-4:48)

            А. Хуучин амьдралынхаа нүглүүдийг бүр мөсөн хаях нь (3:1-11)

            Б. Шинэ амийг өмсөх нь (3:12-17)

            В. Христитгэгч гэр бүлүүдэд зориулсан зарчимууд (3:18-25)

            Г. Бусад зааврууд (4:1-6)

            Д. Төгсгөлийн мэндчилгэний үгс (4:7-18)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-02-05)
Views: 717 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: