menu

Үйлс номын танилцуулга

 

Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.

(Үйлс 5:29)

 

ЗОХИОГЧ –  Лук     БИЧИГДСЭН ОН – МЭ 63 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Ихэнхи библи судлаачид Үйлс номыг МЭ 60-65 оны хооронд бичигдсэн гэж үздэг. Энэ үед элч Паул өөрийг нь шүүх хурлыг хүлээн Ромд гэрийн хорионд байв. Лук Ойрх Дорнодын нэгэн улс болох Сирийн Антиох хэмээх нөлөө бүхий хотоос гаралтай. Паулыг Сирийн Антиод амьдарч байхад нь Лук Паултай уулзсан байх боломжтой. Хожим нь Паулын илгээлтийн хоёр дахь аялал болон Ром уруу хийсэн сүүлчийнх аялалд Паултай хамт явсан.     

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Үйлс ном бол Лукийн бичсэн түүхийн хоёр дахь хэсэг бөгөөд эхний хэсэг нь Лукийн бичсэн сайн мэдээний ном юм. Лук сайн мэдээний номондоо голчлон Есүс Христийн үйлсийн тухай бичсэн. Харин үйлс номонд Есүсийн шавь нар, элч нар болон Паулын ажил үйлсийн талаар бичсэн.

 БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Лукад чуулганы эхлэлийг үгүүлэх хоёр шалтгаан байжээ.

1.      Тэрээр сайн мэдээ нь эсэргүүцэл, хавчлагыг үл хайхран Иудейн шашны нарийн хил хязгаараас харь үндэстний ертөнц хүртэл ялгуулсан байдлаар шилжин орсныг харуулдаг.

2.      Сайн мэдээг тунхаглах, Есүсийн үйлчлэлийг өргөжүүлэх, Бурханы хангамж болсон Ариун Сүнсний баптисмыг онцолсноор чуулганы амьдрал ба илгээлтэд Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийг илчлэн харуулсан.

ТҮЛХҮҮР ҮГ – Есүсийн тухай сайн мэдээ Иерусалимаас Ром, Иудейчүүдээс харь үндэстний ертөнц хүртэл тархав. Энэ нь петекостын баяраар Иерусалимд цугларцгаасан харь үндэстнүүдээс эхэлсэн юм (2:5-11).[1]    

ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү сайн мэдээн нь Есөн томоохон шинжийг агуулдаг.

1.      Чуулган

2.      Ариун Сүнс

3.      Анхны чуулганы мээнүүд

4.      Залбирал

5.      Тэмдгүүд, гайхамшигууд, ер бусын зүйлс

6.      Хавчлага

7.      Иудей ба харь үндэстний дараалал

8.      Эмэгтэйчүүд

9.      Агуу ялалт

ТОЙМ –

I.        Чуулганы эхлэл  (1:1-2:47)

II.     Иерусалим дахь чуулган (3:1-5:42)

III.   Израиль даяар чуулган тархсан нь (6:1-12:25)

IV.  Турк ба Крекэд чуулган тархсан нь (13:1-21:16)

V.    Ромд чуулган тархсан нь (21:17-28:31)


[1] Пентекостийн баяраар цугларсан үндэстнүүдийн газар зүйн байрлалыг хавсралт 6-с харна уу.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-06-22)
Views: 1789 | Rating: 2.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: