menu

Иохан номын танилцуулга

 

Áóðõàí åðòºíöèéã ¿íýõýýð õàéðëàñàí òóë öîðûí ãàíö Õ¿¿ãýý ºãñºí. Èíãýñíýýð Õ¿¿ä èòãýã÷ õýí ÷ ìºõºõã¿é, õàðèí ìºíõ àìüòàé áîëîõ юм. (Иохан 3:16)

 

 

ЗОХИОГЧ –  Иохан             БИЧИГДСЭН ОН – МЭ 80-95 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Эртний хэд хэдэн эх сурвалжаас үзвэл энэ "Сүнслэг сайн мэдээг” бичиж өгөхийг тухайн үед Ефест сууж байсан, нас өндөр болсон элч Иоханаас Азийн ахлагч нар гуйсан шиг байдаг.    

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иоханы сайн мэдээ нь сайн мэдээний дөрвөн номын дотор маш онцгой. Энд сайн мэдээний нөгөө гурван номонд орхигдсон байдаг Есүсийн Иудей ба Иерусалим дахь үйлчлэлийн тухайд илүү ихийг өгүүлж, Есүсийн хүмүүн мөн чанарын тухай нууцыг илүү дэлгэрэнгүй гаргасан. Зохиогч өөрийгөө Есүсийн хайртай шавь хэмээн далдалсан байдаг (13:23, 19:26)

 БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Иохан энэ сайн мэдээг бичих болсон зорилгоо "Есүс бол Христ Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм” гэж 20:31-д тодорхойлсон байдаг.

ТҮЛХҮҮР ҮГ – Энэ сайн мэдээ бол гэрэл ба хайрын сайн мэдээ юм. Иохан номын нэг чухал сэдэв бол хайр юм (3:16). Иохан Есүсийг харанхуйг гэрэлтүүлэгч бөхөшгүй гэрэл, амийг бэлэглэгч Нэгэн гэдгээр нь дүрслэжээ.  

ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү сайн мэдээн нь найман томоохон шинжийг агуулдаг.

1.      Есүсийн Бурханлаг төрхийг Бурханы Хүү хэмээн онцлосон байдаг.

2.      Нийтдээ 98 удаа гардаг үг бол "итгэх” гэсэн үг бөгөөд энэ нь Христийг хүлээн авах (1:12) гэсэн утгатай.

3.      Мөнх амь бол Иоханы бичээст гардаг түлхүүр ухагдахуун юм (3:16).

4.      Есүстэй хувьчилсан уулзалтууд уг сайн мэдээний туршид гардаг (27 удаа).

5.      Есүсийн үхэл ба амилалтын дараа Ариун Сүнсний үйлчлэл нь Есүсийн хүч чадлыг итгэгчдэд эдлүүлж мэдрүүлдэг.

6.      Энд үнэнийг онцолсон байдаг.

7.      Долоогийн тоо ноёрхдог. Долоон тэмдэг, долоон яриа, долоон "Би бол..” гэсэн хэллэг нь Есүс Христийг хэн болохыг харуулдаг.

8.       Иохан номонд давамгайлдаг үгс бол үг, махан бие, гэрэл, гэрчлэх, харанхуй, ертөнц, хайр, мэдэх зэрэг юм.

ТОЙМ –

I.        Эхлэл  (1:1-18)

А. Үг

Б. Баптист Иоханы гэрчлэл

II.     Есүс Христийн дэлхий дээрх ажил үйлчлэл (1:19-12:50)

А. Баптист Иоханы гэрчлэл

Б. Анхны шавь нараа дуудсан нь

В. Кана хотод болсон хурим

Г. Иерусалим болон Иудей уруу хийсэн анхны айлчлал

Д. Самари дахь илгээлтийн ажил

Е. Гайхамшигууд ба сургаалууд

Ё. Есүс майхан баяр дээр

Ж. Есүс Өөрийгөө илэрхийлсэн нь

И. Төрөлхийн сохор хүнийг эдгээсэн нь

Й. Есүс бол сайн хоньчин

Л. Лазарыг үхлээс амилуулсан нь

М. Есүс Бетан болон Иерусалимд

III.   Шавь нартаа хандан Есүс Христийн хийсэн ажил үйлчлэл (13:1-17:26)

А. Хөл угаасан нь

Б. Урвалтын тухай хэлсэн нь

В. Дээд өрөөнд болсон яриа

Д. Агуу залбирал

IV.  Есүс Христийн зовлон ба амилалт

А. Есүсийг барьж өгсөн нь

Б. Есүс Иудейчүүдийн шүүхийн өмнө

В. Есүс Пилатын шүүхийн өмнө

Г. Есүсийн үхэл

Д. Хоосон булш

Е. Есүс Христийн амилалтын илэрхийлэл

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-05-27)
Views: 1331 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: