"Õàðàãòóí,
Áè óäàõã¿é èðíý. Ýíýõ¿¿ íîìûí ýø ¿ç¿¿ëëýãèéí ¿ãñèéã ñàõèã÷ íü åðººëòýé
åý!" ãýñýí ãýæ õýëýâ. (Èë÷ëýëò 22:7)
ЗОХИОГЧ – Иохан БИЧИГДСЭН
ОН – МЭ 90-96 он. ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Бурханы үг Иоханы хувийн гэрчлэлээс болж 1:9-д Патм арал (Ефес хотоос баруун өмнө зүгт 70 гаруй км алсад) дээр цөлөгдсөн байхдаа эдгээр үгс, апокалипсуудыг хүлээн
авсан ажээ. Үүнийг анх Ази аймгийг долоон чуулганд хандан бичсэн байдаг.[1] ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Шинэ гэрээний хамгийн
сүүлчийн бөгөөд хамгийн ер бусын ном билээ. Энэ номонд нэгэн зэрэг апокалипс (1:1-2,20), эш үзүүллэг (1:3, 22:7,10,18-19), долоон захидлыг бүрдэл (1:4,11, 2:1-3:22) багтдаг.[2] Ромын
Эзэнт Гүрнийг Домитиан хаанчилж байхдаа өөрийг нь "Эзэн Бурхан” гэж байхыг бүх
албат зарц нартаа тушаадаг байсан тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг уг номын
агуулга тусган харуулдаг. Эзэн
хааны энэ зарлиг тушаал зөвхөн Есүсийг "Эзэн Бурхан” хэмээн итгэн биширдэг
үнэнч итгэгчид болоод эзэн хааныг өөрийг нь шүтэн бишрэгчдийн хооронд зөрчил
мөргөлдөөн үүсгэсэн нь эргэлзээгүй юм. БИЧИГДСЭН
ЗОРИЛГО – Энэ ном нь ерөнхий
гурван зорилготой. 1.
Долоон
чуулганд бичсэн захидал нь тухайн үед Азид байсан олон чуулгануудын дунд шинэ
гэрээний элч нарын заасан үнэн ба зөв ёсны жишгийг хэдийнээ ноцтой гажуудуулсан
явдал гарч байсныг илчлэн харуулдаг. Иохан Христийн өмнөөс тэднийг зэмлэн
буруушааж, тэднийг гэмшилд дуудан анхныхаа хайрыг дахин сэргээгтүн хэмээн ятгаж
байсан. 2.
Өөрийгөө
бурханчлан шүтэхийг шаардаж байсан Домитиан хааны хавчлагын үүднээс үзвэл
Илчлэлт ном бол дээрх чуулгануудыг итгэлээ бэхжүүлж, Есүс Христэд үнэнч байж,
гэм нүгэл ба сатаныг дийлж үхэлд хүртэл Бурханд үнэнч хэвээр байгаарай хэмээн
ятган сэнхрүүлэх зорилготойгоор өгөгдсөн байлаа. 3.
Эцэст
энэ ном ирээдүйд түүхэнд юу болох вэ? Гэдгийг өгүүлж өгснөөрөө үе үеийн
итгэгчдийг сатаны эвссэн хүчинтэй тэмцэх хатуу ширүүн тэмцэлд Бурханы хараагаар
зэвсэглэхэд түлхэц болохын тулд бичигдсэн юм. ОНЦЛОГ
ШИНЖ – Найман гол шинжээр
энэ ном тодорхойлогддог. 1.
Илчлэлт
ном бол шинэ гэрээний номууд дунд эш үзүүллэг ба апокалипс шинжийн ном гэж
ангилагддаг. 2.
Апокалипс
хэлбэрийн ном учраас зарим зүйлсийг бэлэгдлийн шинжтэйгээр хэлсэн байдаг боловч
зарим зүйлийг нууц хэвээр нь үлдээсэн байдаг. 3.
Асар
олон тоонууд гардаг бөгөөд энэ нь бүрэн бүтэн байдлыг илтгэдэг. 4.
Газраас
тэнгэрт тэнгэрээс буцаад газарт гэх мэт байрлалаа байнга өөрчилсөн үзэгдлүүд их
гардаг. 5.
Үзэгдлүүд
болоод Бурханы зарлиг тушаалыг дамжуулах зорилготойгоор тэнгэр элч нар ихээр
гардаг. 6.
Нэг
талаас газрын аливаа захирагчийн өөрийгөө бурханчилан шүтүүлэх гэсэн чөтгөрийн
бодол санааг нь илчлэн харуулдаг. 7.
Дамжуулж
байгаа мэдээгээ хурц тод, сэтгэл хөдлөмж байдлаар хүчтэй илэрхийлсэн байдаг. 8.
Хуучин
гэрээнээс ямар нэгэн байдлаар иш татаагүй хэрнээ хуучин гэрээний эш
үзүүллэгүүдтэй нийцэж байдаг. ТОЙМ
– I.
Хүний
хүүгийн тухай үзэгдэл (1:1-3:22) А.
Танилцуулга (1:1-8) Б.
Хүний Хүү дэнлүүнүүдийн сууриуд дунд (1:9-20) В.
Долоон чуулганд зориулсан захидлууд (2:1-3:22) II.
Хуйлмал
ном, бүрээнүүд, тэмдгүүд болон аягануудын тухай үзэгдэл (4:1-19:10) А.
Тамга дарж лацлагдсан хуйлмал ном (4:1-7:17) Б.
Долоон бүрээ (8:1-11:19) В.
Долоон тэмдэг (12:1-14:20) Г.
Долоон аяга (15:1-19:10) III.
Христийн
дахин ирэлтийн тухай үзэгдэл (19:11-20:15) А.
Морь унасан нэгэн болон Араатан (19:11-21) Б.
Сатаныг хүсэн нь. Мянган жил (20:1-6) В.
Сатаны суллагдалт ба түүний эцсийн төгсгөл (20:7-10) Г.
Амилалт ба сүүлчийн шүүт (20:11-15) IV.
Шинэ
тэнгэр шинэ газрын тухай үзэгдэл (21:1-22:21) А.
Шинэ Иерусалим (21:1-27) Б.
Амийн ус (22:1-6) В.
Дүгнэлт (22:7-21)
| |
| |
Views: 1014 | |
Total comments: 0 | |