menu

Галат номын танилцуулга

Õàðèí íàìàéã ýõèéíõýý õýâëèéä áàéõààñ ñîíãîí òóñãààðëàæ, ªºðèéí íèã¿¿ëñëýýðýý äóóäñàí Òýð íü ªºðèéí Õ¿¿ã ìèíèé äîòîð èë÷ëýõýýð òààëñàí þì. Èíãýñíýýð áè Ò¿¿íèéã õàðü ¿íäýñòí¿¿äèéí äóíä òóíõàãëàõ þì. Òýð äàðóé áè ìàõàí áèåòýéãýý, öóñòàéãàà çºâëºñºí ÷ ¿ã¿é, Èåðóñàëèì óðóó, íàäààñ ºìíº ýë÷ áàéñàí òýð õ¿ì¿¿ñ óðóó ÿâñàí ÷ ¿ã¿é, õàðèí Àðàáò î÷îîä, Äàìàñêò äàõèí íýã ýðãýæ èðýâ. (Галат 1:15-17)

ЗОХИОГЧ – Паул (1:1)       БИЧИГДСЭН ОН49 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Уг захидлыг бичсэн байж болох хамгийн магадлалтай цаг үе бол Паул Сирийн Антиох дахь чуулган уруу илгээгдэн, тэнд ирсэнийхээ дараахан буюу Иерусалимын зөвлөлийн яг өмнөх үе юм (Үйлс 15). Паул энэ захидлыг Галат аймгийн өмнөд хэсгийн хотууд болох Писидийн Антиох, Икониум, Лустр, Дерб хотууд уруу буюу сайн мэдээг тарааж дэлгэрүүлж байсан тэдгээр хотууд уруу хандан бичсэн бололтой.

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Галат одоогийн Туркийн төв хэсэгт оршиж байсан Ромын эзэнт гүрний нэг аймаг байв. Паулын Галат бичсэн захидал нь зөвхөн нэг чуулганд бус түүний үүсгэн байгуулсан хэд хэдэн чуулганд зориулагджээ.

ГАЛАТ СҮМ – Галатчуудын дунд гараад байсан гол асуудал нь Иерусалимд авч хэлэлцээд шийдвэрлэсэн асуудалтай ижил байсан (Үйлс 15). Үүнд хоёр асуулт агуулагдаж байв.

1.      Есүс Христийн өөрийн аврагч хэмээн хүлээн авч, Түүнд итгэх нь авралын цорын ганц угтвар нөхцөл мөн үү?

2.      Христ доторх авралыг олж авахын тулд Хуучин гэрээн дэхь Иудейчүүдийн зарим зан үйлийг биелүүлэх шаардлагатай юу?

 

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Иудейн зарим зан үйлүүдийг гүйцэлдүүлэх нь авралыг хүлээн авахад зайлшгүй шаардлагатай хэмээн зарим багш нар тулгаж байгаа талаар Паул сонсжээ. Тиймээс Паул Хуучин гэрээнд үйлдэгдэж байсан хуулийн талаарх үйлдлүүд нь шинэ гэрээн дэхь Бурханы нигүүлслийн үйл ажиллагаатай холбоо хамааралтай гэдгийг үгүйсгэж, бид Ариун Сүнсний сүнслэг амьдралыг хуучин гэрээний хуулиар биш Есүс Христэд итгэснээр хүлээн авдаг гэдгийг тодорхойлохын тулд уг захидлыг бичжээ.

ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү захидлыг дөрвөн оцнлог шинж тодорхойлж байдаг.

1.      Шинэ гэрээний бусад номууд дотроос сайн мэдээний үндсэн зарчимыг маш эрч хүчтэйгээр хамгаалсан байдаг.

2.      Хүний хувийн намтар бүхий зүйлсүүдийг агуулсан байдгаараа 2Коринт номын дараа ордог.

3.      Энэ захидал бол олон чуулганд нэгэн зэрэг хандсан Паулын цорын ганц захидал

4.      Сүнсний үр жимсүүд болон нүгэлт үйлсийн үр жимсүүдийг хамгийн дэлгэрэнгүй тоочсон.

ТОЙМ –

I. Танилцуулга (1:1-10)

А. Мэндчилгээ (1:1-5)

Б. Захидал бичсэн шалтгаан (1:6-10)

II. Паул элч хүнийхээ хувьд өөрийнхөө тухай өгүүлсэн нь (1:11-2:21)

А. Паулын Бурханаас шууд хүлээн авсан сайн мэдээ (1:11-24)

Б. Бусад элч нартай харилцах Паулын харилцаа (2:1-14)

В.Иудейн хуулиар зөвтгөгдөхгүй (2:15-2:21)

III. Паул сайн мэдээг хамгаалсан нь (3:1-4:31)

А. Итгэлээр зөвтгөгдөх нь (3:1-14)

Б. Хууль ба амлалт (3:15-29)

В. Паул Галатын итгэгчдийг ятгасан нь (4:1-31)

IV. Бурханлаг амьдралд дуудагдсан нь (5:1-6:18)

А. Нигүүлслээс холдохын аюул (5:1-12)

Б. Сүнсээр амьдрах нь (5:13-26)

В. Амьдралтай холбоотой хоёр ятгалга (6:1-10)

Г. Дүгнэлт (6:1-18)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-02-05)
Views: 770 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: