menu

Филиппой номын танилцуулга

 Òà íàðûí õàéð æèíõýíý ìýäëýã áà á¿õ îéëãîöîîð óëàì á¿ð áÿëõñààð áàéõ áîëòóãàé ãýæ áè çàëáèðäàã. Èíãýñíýýð òà íàð Õðèñòèéí ºäðèéã õ¿ðòýë öýâýð, ãýì çýìã¿é áàéõûí òóëä àëü íü ñàéí áîëîõûã ÿëãàõ ÷àäâàðòàé áîëîõ þì.  (Филиппой 1:9-10)

 

ЗОХИОГЧ – Паул (1:1)       БИЧИГДСЭН ОН62-63 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Эгийн тэнгисийн эргээс 16 км, Македоны зүүн хэсэгт оршдог байсан Филиппой хот нь агуу Александрын эцэг, Македоны хаан II Филипийн нэрээр нэрлэгджээ.

ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Паулын үед Филиппой хот нь Ромын нилээд алдартай, цэрэг дайны тулгуур хот байжээ. Паул энэ чуулганыг өөрийн хамран зүтгэгчид болох Тимот, Силас нартай хамтран байгуулсан байна. Паул илгээлтийнхээ гурав дахь аянаар энэ чуулганд хоёр удаа айлчлан очсон бололтой. Харин одоо тэрээр гэрийн хорионд байхдаа энэхүү захидлаа бичиж байна.

ФИЛИППОЙ СҮМ – Элч нар болон Филиппой хотын итгэгчдийн хооронд маш хүчтэй холбоо үүсчээ. Энэ чуулган Паулд хэд хэдэн удаа санхүүгийн тусламж үзүүлж (2Коринт 11:9, Филиппой 4:15-16), зовлонд унасан Иерусалимын итгэгчдэд зориулсан түүний хандивт  чин сэтгэлээсээ хувь нэмэр оруулж байжээ.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Паул Епафродитоор дамжуулан өөрт нь илгээгдсэн чин сэтгэлийн бэлэгний төлөө талархан, тэдэнд өөрийн нөхцөл байдлын талаар мэдүүлэхийг хүсч энэхүү захиаг Филиппойн чуулганд бичсэн байна. Захидалд өөрийнхөө шоронд орсон байдалд нь Бурханы агуу төлөвлөгөө агуулагдаж байгаа талаар хэлж, хэсэг хугацаанд тэдэн дээр очиж чадахгүй болохоо хэлсэн. Эзэний нэгдмэл байдал, даруу зан, нөхөрлөл, амар тайван, дотор улам илүү таньж мэдэхэд тэднийг урамшуулан зоригжуулсан байдаг.

ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү захидлыг таван  оцнлог шинж тодорхойлж байдаг.

1.      Филиппойчуудтай нөхөрлөсөн туйлын найрсаг, хувьчилсан шинжтэй захидал

2.      Христтэй нөхөрлөх Паулын дотно нөхөрлөл харагддаг.

3.      Захидалд библи дэхь Христ судлалын маш гүн гүнзгий утга харагддаг.

4.      Энэ бол шинэ гэрээний баяр хөөрийн захидал юм.

5.      Энд ямарч нөхцөлд Эзэний дотор баяр хөөртэй байж чадах итгэмжит зарцийн дүр төрх харагддаг.

ТОЙМ –

I. Танилцуулга (1:1-26)

А. Талархал ба залбирал (1:1-11)

Б. Паулын Ром дахь нөхцөл байдал (1:12-26)

II. Уриалгууд (1:27-2:18)

А. Тууштай нэгдмэл байхыг уриалсан нь (1:27-2:4)

Б. Христийн үлгэр жишээ (2:5-11)

В. Авралаа биелүүлэх уриалга (2:12-18)

III. Төлөвлөгөө ба сэрэмжлүүлэг (3:1-4:48)

            А. Хийх гэж буй айлчлалуудын төлөвлөгөө (2:19-30)

            Б. Хуурамч багш нараас сэрэмжлүүлсэн нь (3:1-21)

IV. Дүгнэлт тэмдлэглэл (4:1-23)

            А. Сүүлчийн уриалгууд (4:1-9)

            Б. Филиппойчуудаас Паулд өгсөн бэлгүүд (4:10-23)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-04-09)
Views: 793 | Rating: 3.5/2
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: