menu

Еврей номын танилцуулга

Òàõèë÷èéí ¿¿ðýã ººð÷ëºãäºõºä õóóëü ÷ ººð÷ëºãäºõ çàéëøã¿é áàéäàë áèé áîëäîã àæãóó. Ó÷èð íü ººðèéíõ íü òàëààð ýäãýýð ç¿éëñ ÿðèãäàæ áóé òýð õ¿í ººð îâîãò õàðüÿàëàãäñàí áºãººä òýð îâãîîñ õýí ÷ òàõèëûí øèðýýíä ¿¿ðýã ã¿éöýòãýýã¿é þì. Ó÷èð íü áèäíèé Ýçýí áîë Èóäàãààñ ãàðàëòàé íü òîäîðõîé áºãººä òýð îâîãò õàìààòàé òàõèë÷ íàðûí òàëààð Ìîñå þó ÷ õýëñýíã¿é. (Еврей 1:12-14)

ЗОХИОГЧ – Тодорхойгүй (Бусад захидлууд дээр зохиогч нь өөрийн нэрийг хамгийн түрүүнд дурьдаг. Гэтэл Еврей номын зохиогч өөрийн нэрийг бичээгүй байдаг.)

БИЧИГДСЭН ОН – МЭ 60-70

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Уг номыг хаашаа бичсэн нь тодорхойгүй бөгөөд магадгүй Ромд уруу бичсэн байж болно. Зохиогч нь тодорхой учраас номыг хаана бичэгдсэнийг тодорхойлох боломжгүй юм.

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Христитгэлт Иудейчүүдэд хандаж энэ номыг бичсэн бөгөөд эртний бичмэлд энэ номыг ердөө л Еврейчүүдэд гэж хаягласан байдаг. Еврей номыг хэн бичсэн байж болох вэ гэдгээс үл хамааран зохиог ч нь Ариун Сүнсний болон Бурханы элчийн зөн хараа, илчлэлт, эрх мэдлээр дүүрэн нэгэн байсан гэдэг нь хэн ч харсан тодорхой байна. Еврей номонд Иерусалимын сүм болон Левийн мөргөл устгагдсан талаар ер дурдаагүй учраас уг зохиогч нь номыг МЭ 70 оноос өмнө бичсэн байх гэж таамагладаг.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Еврей номыг онцгойлон хавчигдаад байсан, итгэлээр мохож хүчгүй болсон Иудейчүүдэд зориулж бичсэн байдаг. Уншигчиддаа дараах гурван зүйлийг уриаслан.

1.      Христийг хүлээн авсан бол эцэс хүртэлээ үүнийгээ зуурах

2.      Цаашид Сүнсээр өссөөр байх

3.      Христэд итгэх итгэлээ орхисноор цаашид дахиж бүү яллагдаасай хэмээн сануулахыг хүссэн.

ОНЦЛОГ ШИНЖ – Найман гол шинжээр энэ ном тодорхойлогддог.

1.      Энэ ном бол шинэ гэрээний номууд дотороос хэлбэрийнхээ байдлаар өвөрмөц байдаг нь эрдэмийн бүтээл шиг эхлээд, номлол лугаа адил үргэлжилж байснаа захидал шиг үргэлжилдэг.

2.      Энэ номыг сонгодог Грек хэлний хэв маягаар бичсэн бөгөдө Лук номыг эс тооцвол шинэ гэрээ дотороо бусад зохиолчидыг дагуулахааргүй чадварлагаар бичсэн байдаг.

3.      Энэ ном Есүс Христийн тэргүүн тахилчийн үйлчлэлийн тухай ухагдахууныг гаргаж хөгжүүлсэн цорын ганц ном юм.

4.      Христологи гэдэг талаасаа маш баян судлалын материалтай.

5.      "Илүү” гэсэн түлхүүр үг 13 удаа гардаг.

6.      Энд итгэлийн талаар өгүүлсэн библийн хамгийн том бүлэг бий (11).

7.      Хуучин гэрээний түүх мөргөлийг ялангуяа билэгдэл зүйн хүрээнд Христитгэгчид хэрхэн тайлбарлаж байсан талаар маш баялаг санаа өгөхүйц хуучин гэрээний багцлалуудаар дүүрэн байдаг.

8.      Бусад номнуудаас илүүтэйгээр сүнсний завхрал болон итгэлээс урвах аюулын талаар сэрэмжлүүлэг өгсөн байдаг.    

ТОЙМ –

I.                    Христийн эрхэм байдал (1:1-7:28)

А. Танилцуулга (1:1-4)

Б. Христ тэнгэр элч нараас илүү эрхэм (1:5-14)

В. Анхаарлаа хандуулах тухай сануулга (2:1-4)

Г. Христ Төгс хүн (2:5-18)

Д. Христ Мосегоос илүү эрхэм (3:1-6)

Е. Христийн амладаг амралт (3:7-4:11)

Ё. Христ агуу тэргүүн тахилч (4:12-5:10)

Ж. Итгэлээсээ урвахын эсрэг сэрэмжүүлэг (5:11-6:20)

З. Христийн тахилчийн үүрэг нь Мелхизедекийн тахилчийн үүргээс илүү эрхэм (7:1-28)

II.                 Шинэ бөгөөд илүү сайн гэрээ (8:1-10:18)

А. Шинэ гэрээ (8:1-13)

Б. Шинэ ариун газар ба Христийн цус (9:1-28)

В. Бүгдийн төлөөх Христийн ганц тахил (10:1-18)

III.               Итгэлийн амьдрал (10:19-13:25)

А. Итгэлийн амьдралын тодорхойлолт (10:19-25)

Б. Ухарсан хүмүүсийн хувь тавилан (10:26-39)

В. Итгэлийн хүмүүс (11:1-40)

Г. Христ бол бидний үлгэр жишээ (12:1-3)

Д. Сахилгажуулалт (12:4-13)

Е. Шинэ гэрээн доорх Христэч амьдрал (12:14-29)

Ё. Дүгнэлт (13:18-25)

 

 

 

 

 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2012-12-26)
Views: 1147 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: