Ò¿¿íèé ºìíº
áèäíèéã àðèóí áºãººä ãýì çýìã¿é áàéëãàõûí òóëä Áóðõàí åðòºíöèéí ñóóðèàñ óðüä
áèäíèéã Ò¿¿íèé äîòîð ñîíãîñîí÷ëîí, õàéðààðàà Òý𠪺ðèéí õ¿ñëèéí ñàéí òààëëûí
äàãóó, áèäíèéã Åñ¿ñ Õðèñòýý𠪺ðèéíõºº õºâã¿¿ä áîëãîí ¿ð÷ëýí àâàõààð óðüäààñ
òîãòîîæýý. (Ефес 1:4-5) ЗОХИОГЧ – Паул (1:1) БИЧИГДСЭН ОН – 62 он. ГАЗАР
ЗҮЙН БАЙРЛАЛ – Паул энэхүү захиаг Ромын шоронд байхдаа бичсэн. ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Шинэ гэрээний
үед Ефес нь Ойрх Дорнодын чухал хот байсан төдийгүй Азийн Ром мужийн (одоогийн
Туркийн баруун хэсэг) гол хот байв. Түүнчлэн Ефес нь худалдааны төв хот байсан
бөгөөд Ойрх Дорнодын худалдаачид наймаа хийхээр энэ хотод олноор ирдэг байжээ. ЕФЕС
СҮМ – Паул
МЭ 53-55 онд Ефест амьдарч байсан. Энэ үед Паул өдөр бүр хурлын майханд сургаал
заадаг байжээ. Түүнийг сонсохоор ирсэн зарим хүмүүс Христэд итгэснээр Ефес
чуулганыг байгуулсан. Ийнхүү Христийн сайн мэдээ Ефесийн эргэн тойронд тархжээ (Үйлс
19:8-10). БИЧИГДСЭН
ЗОРИЛГО – Ямар учраас Паул энэ чуулганд нэн яаралтай захиа бичих болсон тухай буюу уг
захидлыг зорилгыг 1:15-17-д өгүүлсэн байдаг. Паул өөрийнх нь захиаг уншигчийг
итгэл, мэргэн ухаан, хайр, Эцгийн алдрын илчлэлт дотор өсөөсэй хэмээн хүсч
үүний төлөө залбирч байсан. Тэр тэднийг Есүс Христ дотор зөв зохистой
амьдраасай гэж үнэн голоосоо хүсч байжээ (ж: 4:1-13). Паул Бурханы мөнхийн
золилтын дүүрэн байдлыг илчлэх замаар итгэл ба сүнслэг үндэс суурийг
батжуулахын тулд тус захидлыг бичсэн. ОНЦЛОГ
ШИНЖ – Энэхүү захидлыг таван
оцнлог шинж тодорхойлж байдаг. 1.
1-3
бүлэг дэхь теологийн агуу үнэний илчлэл нь шинэ гэрээн дэхь агуу элчийн
хүчирхэг залбиралаар ялгаран харагддаг. 2.
Паулын
"Хрис дотор” гэж байнга хэлдэг үг нь шинэ гэрээнд нийт 160 удаа гардагаас Ефес
номонд 36 удаа гардаг байна. 3.
Ефес
номонд чуулганы төлөөх Бурханы мөнхийн зорилгыг онцолсон байдаг. 4.
Христэч
амьдралд Ариун Сүнсний гүйцэтгэх ажлыг олон талаас нь тодорхойлсон. 5.
Ефес
Колоссай номыг зарим үед ихэр захидал гэж нэрлэх нь бий. ТОЙМ
– I.
Итгэгчдийн Христ доторх байр суурь (1:1-3:21) А. Христ доторх сүнслэг
ерөөлүүд (1:1-14) Б. Зуучлан залбирал (1:15-23) В. Итгэлээр дамжуулан
нигүүлслээр аврагдах нь (2:1-10) Г. Иудейчүүд болон харь
үндэстнүүд Христ дотор эвлэрсэн нь (2:11-22) Д. Нууцын илчлэлт (3:1-13) Е. Паулын хоёр дахь залбирал (3:14-21) II. Игэгчдийн дэлхийд биеэ авч явах байдал (4:1-6:24) А. Чуулганы нэгдэл (4:1-16) Б. Өөрчлөгдсөн амьдрал (4:17-32) В. Гэрлийн хүүхдүүд шиг амьдрах
нь (5:1-21) Г. Христэч гэрлэлт (5:22-33) Д. Христэч эцэг эх ба
хүүхдүүд (6:1-4) Е. Христэч ажил эрхлэлт (6:5-9) Ё. Христэч тэмцэл (6:10-24) | |
| |
Views: 1088 | |
Total comments: 0 | |