menu

3 Иохан номын танилцуулга

Õàéðò ìèíü, ìóóã áèø, õàðèí ñàéíûã äóóðàé. Ñàéíûã ¿éëäýã÷ íü Áóðõàíûõ. Ìóóã ¿éëäýã÷ íü Áóðõàíûã õàðààã¿é þì.   (3Иохан 1:11)

 

ЗОХИОГЧ –  Иохан             БИЧИГДСЭН ОН – МЭ 85-95 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Номонд ямар ч мэндчилгээ юм ууь эсвэл хүн, газар орон ба үйл явдлыг дурсан зүйл байдаггүй. Энэхүү онцгой содон бичвэрийн хэлбэрийг тайлбарлах хамгийн дөт тайлбар нь Иохан Ефес хотод оршин сууж байхдаа Ази аймаг даяарх өөрийн элчийн хувьд хариуцаж байсан хэд хэдэн чуулганд захиа болгон бичээд хүн тохоон томилж өөрийн мэндчилгээний хамт явуулсан байна.  

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иоханы энэхүү гурав дахь захиа нь Гайос гэгч хүнд хувьчилан зориулж бичсэн захидал юм. Гайос гэж хэн болох нь тодорхойгүй байдаг.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Иохан энэхүү захидалдаа аялан явж үйлчилдэг байсан үйлчлэгч нарыг итгэмжтэйгээр туслаж дэмжин, найрсаг угтан авдаг байсан зочломтгой зангийнх нь төлөө Гайосыг магтахын хажуугаар түүний үгийг эсэргүүцэгч удирдагч Диотрефт шууд бус аргаар сануулга өгч, мөн өөрийнхө хувьчилан хийх аялалынхаа замыг бэлтгэхийн тулд бичжээ.  

ОНЦЛОГ ШИНЖ – Хоёр гол шинжээр энэ ном тодорхойлогддог.

1.      Уг захидал нь хэдий богинохон боловч I зууны эцэсийн үеийн анхны чуулганы түүхийн талаарх хэд хэдэн чухал зүйлийг олж харах боломжийг өгдөг.

2.      3 Иохан болон 2 Иохан захидлын хооронд хэд хэдэн тодорхой ижил төстэй тал байдаг. Гэхдээ энэ хоёр захидал нь нэг чухал талаараа ялгарч байдаг. Үүнд 3 Иохан захидал нь аялан явж үйлчилдэг үйлчлэгч нарт туслаж байдаг үйлчлэгч нарыг магтаж бичсэн бол 2 Иохан захидалд итгэгчид алдаа эндэл, бузар муу үйлд орооцолдохгүйн тулд итгэмжит бус үйлчлэгч нарыг зочлон хүндэлж, туслан дэмжиж болохгүй гэдгийг сануулж бичсэн байдаг. 

ТОЙМ –

I.                    Хувийн мэндчилгээ (1:1-4)

II.                 Захидлын бие хэсэг (1:5-15)

А. Зочломтгой зангийн талаар (1:5-8)

Б. Бусад зааврууд  (1:9-15)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-05-27)
Views: 728 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: