menu

2 Тимот номын танилцуулга

Ó÷èð íü Áóðõàí áèäýíä àéäñûí ñ¿íñèéã áóñ, õàðèí õ¿÷, õàéð áà áèåý çàõèðàõûí ñ¿íñèéã ºãñºí. Òèéìýýñ áèäíèé Ýçýíèé ãýð÷ëýëýýñ á¿¿ è÷. Ò¿¿íèé õîðèãäîë íàäààñ ÷ á¿¿ è÷. Õàðèí Áóðõàíû õ¿÷ýýð ñàéí ìýäýýíèé òºëºº çîâëîí äîòîð íàäòàé õîëáîãä. (2Тимот 1:7-8)

ЗОХИОГЧ – Паул (1:1)       БИЧИГДСЭН ОН – МЭ 67 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Тимот одоогийн Туркийн өмнөд хэсэгт оршиж байсан Лустр хотын хүн байжээ. Паулын хайртай анд хамтран зүтгэгч байв (Үйлс 16:1-4)

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Үйлс номонд өгүүлсэн үйл явдлууд бүгд болж өнгөрсний дараа Паул энэ хоёр захидлыг Тимотод бичсэн гэдэгт ихэнхи эрдэмтэд итгэдэг. Паул Гэрийн хорионд хоёр жил байсны дараагаар нэг юм уу хоёр жил аяласан гэж үздэг (үйлс 28:16,30). Паул энэ хугацаанд Тимотод энэхүү захидлуудыг бичсэн байж болно. Энэхүү захидлыг бичиж байх үед Ромд Неро хаан Христэд итгэгчдийг хатуу ширүүнээр шүүж байсан.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО –Бүрэг ичэмхий байсан Тимотод хэцүү асуудалтай тулгарах байсныг мэдэж чуулганы дотор талаас ирэх хавчлага болон чуулганы гадна талаас ирэх хатуу ширүүн байдал, хуурамч багш нарын дарамт зэрэг ирж байгааг түүнд ухааруулан ойлгуулж тэвчин байж даалгасан ажлыг гүйцэтгэхийг ятгахын тулд бичсэн.  

ОНЦЛОГ ШИНЖ – Энэ захидал нь таван онцлог шинжтэй.

1.      Паулын сүүлчийн үгс

2.      Судар бүр Бурханы амьсгалснаар бичигдсэн гэсэн үг энэ захидалд байдаг

3.      Энэхүү захидал "бүү ич” гэх мэт точ өгүүлбэрүүд олон байдаг

4.      Сайн мэдээг гуйвуулалгүй тэвчээртэйгээр гүйцэлдүүлэх талаар хэлдэг

5.      Паулын эцсийн гэрчлэл

ТОЙМ –

I.                   Танилцуулга  (1:1-18)

А. Мэндчилгээ ба талархал

Б. Итгэмжтэй байхад зоригжуулсан нь

II.                Христэч удирдагч (2:1-3:17)

А. Христийн цэрэг

Б. Бурханаар сайшаагдсан ажилчин

III.             Дүгнэлт  (4:1-22)

А. Паулын Тимотод өгсөн сүүлчийн үүрэг

Б. Хувьчилсан сургамж

 

 

 

 

 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-02-19)
Views: 667 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: