Ýçýíèé ºäºð èð÷èõëýý õýìýýí òà íàð óõààí áîäëîîðîî òýð äàðóé ãàíõàæ äàéâàëã¿é, ýñâýë ñ¿íñýýð ÷ þì óó, ýñâýë ¿ã ÿðèàãààð ÷ þì óó, ýñâýë áèäíýýñ èðñýí ìýò çàõèäëààð ÷ ¿éì¿¿ëýãäýõã¿é áàéãòóí. (2Тесалоник 2:2)
ЗОХИОГЧ – Паул (1:1) БИЧИГДСЭН ОН – 51-52 он. ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Паул Тесалоникт хийсэн анхныхаа айлчлалынхаа дараахан Коринт хотоос бичжээ. Олон түмний эсэргүүцлийн улмаас Паул Тесалоникт хэдхэн долоо хоног байгаад, уг хотоос яаралтай гарах шаардлагатай болсон байна. Тесалоникт Паулын эсрэг дайсагнаж байгаа Иудей ба Харь хүмүүс маш олон байсан. ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Тесалоник нь Грекийн хойд муж болох Македонийн нийслэл байжээ. Паулын илгээлтийн хоёр дахь аяллынхаа үеэр Тесалоник анх айлчилан очсон (Үйлс 17:1-9). ТЕСАЛОНИК СҮМ – Паул Тесалоник чуулганы талаарх Тимотын авчирсан мэдээг хүлээн аваад хариуд нь энэ захидлыг бичсэн байна. Иудей болон бусад хүмүүсээс тус чуулганы эсрэг хавчлага хүчтэй өрнөсөөр байсан юм. БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Паул 1 Тесалоник номын бичсэн зорилготой адилхан зорилгоор 2 Тесалоник номыг бичсэн. 1. Өөрийнх нь үгийг сонсоод итгэсэн залуу хүмүүс болоод хавчигдсан хүмүүсийг урамшуулах 2. Тэднийг дэг журамтай амьдарч амьдралынхаа төлөө хөдөлмөрлөхийг уриалах 3. Эцсийн үетэй холбоотой зарим нэг алдаатай ойлголтуудыг нь залруулах (2:2). ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү захидлыг гурван оцнлог шинж тодорхойлж байдаг. 1. Шинэ гэрээний бусад номуудаасаа илүү эцсийн үед дэлхийд ёс бус байдал газар авах талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. 2. Эцсийн үетэй хамт ирэх Бурханы шүүлтийг илчлэлт номтой төстэй байдлаар бичсэн. 3. Библийн өөр аль ч хэсэгт байхгүй АнтиХристийн талаарх ухагдахууныг ашиглсан. ТОЙМ – I. Талархал ба залбирал (1:1-12) А. Хавчлагыг тэсвэрлэсэнд нь талархсан нь (1:1-10) Б. Тесалоникчуудын төлөөх залбирал (1:11-12) II. Заавар болон ураилгууд (2:1-3:18) А. Эзэний ирэх талаар зааврууд (2:1-17) Б. Залбирч ажиллахад уриалсан нь (3:1-18) | |
| |
Views: 697 | |
Total comments: 0 | |