Ó÷èð
íü áèä ººðñäèé㺺 òóíõàãëàäàãã¿é, õàðèí Õðèñò Åñ¿ñèéã Ýçýí ãýæ òóíõàãëàäàã. ̺í
ººðñäèé㺺 Åñ¿ñèéí òºëººõ òà íàðûí áîîëóóä ãýæ òóíõàãëàäàã þì. (2Коринт4:5)
ЗОХИОГЧ – Паул (1:1, 10:1) БИЧИГДСЭН ОН – МЭ 56 он. ГАЗАР
ЗҮЙН БАЙРЛАЛ – Македонид
бичигдсэн. Магадгүй Филиппойд бичигдсэн (2:13; 7:5). Паул Коринтод гурав дахь
удаагаа очих гээд бэлдэж байсан үе юм (13:1). Титийн өөр хоёр хүний хамт
чуулган уруу илгээсэн (2Коринт 8:6, 16-24). ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Паулын үед
Коринт хот нь Грекийн маш чухал хот байсан. Магадгүй Ромын эзэнт гүрэний дөрөв
дэхь том хот байсан. Афин хот тухайн үеийнхээ соёлын төв газар болж байсан
бөгөөд философи болон шүтээнээ дүүрсэн хот байсан (Үйлс 17:16-34). Үүнчлэн
Коринт хот бол садар самуун явдлаар дүүрсэн хот байжээ (1Коринт 5:9-13; 6:9-11).
Коринт хотод дэлхийд алдартай Афродитагийн (Дурлалын Бурхан) сүм байсан бөгөөд
түүнд үйлчилдэг 1000 хол давсан сүмийн янханууд байсан. Ийм бузар муугаар
дүүрэн Бурханлаг бус хотод Бурхан Паулд "Миний хүмүүс энэ хотод бий” гэж хэлсэн
(Үйлс 18:9-11). КОРИНТ
СҮМ – Паулы өөрийн хоёр
дахь аялалаараа энэ сүмийг МЭ 50 онд байгуулсан бөгөөд тухайн сүм нь эхнээсээ
харь үндэстнүүд (Үйлс 18:7) ба Иудейчүүд (Үйлс 18:2,8,17) холилдсон итгэгчидтэй
байсан.[1] Паулыг эзгүй хойгуур Апол сүмд зааж сургаж
байсан (Үйлс 18:24-19:1). Тэрээр Коринт чуулганд нилээд нөлөө үзүүлсэн (1Коринт
1:12; 3:4-6,22; 4:6). Мөн түүнчлэн Петр Коринт чуулганд үйлчилсэн байдаг (1Коринт
1:12; 9:5). БИЧИГДСЭН
ЗОРИЛГО – Паул Коринт хотод
буй гурван төрлийн хүмүүст хандаж энэ захиагаа бичсэн. 1.
Түүнд
сүнслэг эцгийнх нь хувьд итгэмжтэй хэвээр үлдсэн Коринт хот дахь олонхыг
урамшуулахын тулд бичжээ. 2.
Түүний
эрх мэдлийг хүчингүй болгож, түүний мэдээг гуйвуулахаар найдан түүний талаар
хувийнх нь талаас ярьсан байсан хуурамч илч нарыг дайран уриалж, илчлэхийн тулд
тэр бичжээ. 3.
Паул
мөн өөрийнх нь өрсөлдөгчийн нөлөөнд орсон, өөрийнх нь эрх мэдэл залруулгыг
эсэргүүцэж байгаа чуулган дахь цөөнхийг донгодохын тулд бичсэн. ОНЦЛОГ
ШИНЖ – 1Коринт захидал нь Паулын
захидлууд дотороос хамгийн их хувьчилсан шинжтэй захиа байж магадгүй. Үүнийг
уншихад тэрээр хичнээн их Коринт чуулганы төлөө санаа тавьж байсныг мэдэрч
болох бөгөөд тэдний төлөөх түүний гүн гүнзгий хайр, сүнслэг байдалын нь төлөө
хичнээн их санаа тавьж байсныг нь харж болно. 1.
Паулын
захидлууд дундаас хамгийн их намтрыг агуулсан захидал юм. 2.
Бусад
захидлаас илүүтэйгээр сүнслэг хүүхдүүдийнхээ төлөө хайр халамжийг харуулдаг. 3.
Христитгэгч
нарын зовлонгийн тухай (ж: 1:3-11), өглөгийн тухай (8-9) хамгийн их
боловсруулсан теологийг өөртөө агуулсан захидал юм. 4.
Сул
дорой байдал, гашуудал, зовлон, тайвширал, үнэн, үйлчлэл, алдар зэрэг түлхүүр
ухагдахуунууд нь тус захидлын давтагдашгүй шинж чанарыг харуулдаг. ТОЙМ
– I.
Паулын
одоогийн бэрхшээл ба аяллууд(1:1-2:11) А.
Паулын зовлон ба тайвширал (1:1-11) Б.
Паулын аяллын төлөвлөгөө өөрчлөгдсөн нь (1:12-2:4) В.
Чуулганыг гажуудуулсан мөнөөх хүний тухай зөвлөгөө (2:5-11) II.
Христич
үйлчлэлийн мөн чанар (2:12-7:16) А.
Сайн мэдээний агуу байдал (2:12-4:6) Б.
Үйлчлэлийн алдар ба зовлон (4:7-5:10) В.
Үйлчлэлийн ажлууд (5:11-6:13) Г.
Үйлчлэлийн баяр хөөр (6:14-7:16) III.
Ядуусын
төлөө цуглуулсан хандив (8:1-9:15) А.
Өглөгч занг урамшуулсан нь (8:1-15) Б.
Хандивын ажлыг зохицуулсан нь (8:16-9:5) В.
Итгэгчдийн өргөлийн зарчимууд (9:6-15) IV.
Паулын
элчийн эрх (10:1-13:14) А.
Элчийн эрхүүд (10:1-11:15) Б.
Паул элчийн эрхээ хамгаалсан нь (11:16-12:10) В.
Паулын хайр халамж (12:11-13:14)
| |
| |
Views: 812 | |
Total comments: 0 | |