menu

2 Иохан номы танилцуулга

Ýöýãýýñ áèä òóøààë õ¿ëýýí àâñàí øèã òàíû õ¿¿õä¿¿äèéí çàðèì íü ¿íýíèé äîòîð ÿâæ áóéã ìýäñýíäýý áè èõ áàÿðëàñàí.  (2Иохан 1:4)

 

ЗОХИОГЧ –  Иохан             БИЧИГДСЭН ОН – МЭ 85-95 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Номонд ямар ч мэндчилгээ юм ууь эсвэл хүн, газар орон ба үйл явдлыг дурсан зүйл байдаггүй. Энэхүү онцгой содон бичвэрийн хэлбэрийг тайлбарлах хамгийн дөт тайлбар нь Иохан Ефес хотод оршин сууж байхдаа Ази аймаг даяарх өөрийн элчийн хувьд хариуцаж байсан хэд хэдэн чуулганд захиа болгон бичээд хүн тохоон томилж өөрийн мэндчилгээний хамт явуулсан байна.  

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иохан өөрийгөө ахлагч хэмээн нэрлэсэн байна. Учир нь I зууны сүүийн хориод жилийн турш элч Иоханы өндөр настай байсан явдал болон анхны элч нараас ганцаараа амьд үлдсэн явдал ба түүний эрх мэдэл ба байр суурь зэргээс нь хамаарч түүнийг хүндэтгэж ийнхүү нэрлэдэг байсан байж болох юм.  

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Иохан захидалдаа "сонгогдсон эзэтэйд”-д элч нарын заасан үгнээс гажсан бөгөөд хуурамч сургаалыг сурталчилж явдаг үйлчлэгч нарыг зочлох, тэдэнтэй мэндлэх, хүлээн авах болон ямар нэгэн байдлаар тэдэнд дэмжлэг өгч бологүй гэдгийг захисан.

ОНЦЛОГ ШИНЖ – Гурван гол шинжээр энэ ном тодорхойлогддог.

1.      Шинэ гэрээн дэхь хамгийн богино захидал юм.

2.      Захидал нь 1 ба 3 Иохантай доторх мэдээ ба бичлэгийн хэлбэртэй нь төстэй

3.      Өөрийн чуулганы хүн биш байлаа ч Христийн үйлчлэлийг дэмжих талаар ялгаварлаж үзэхгүй байхыг сануулсан.

ТОЙМ –

I.                    Танилцуулга (1:1-3)

II.                 Зааврууд (1:4-11)

А. Ятгалгын үгс (1:4-6)

Б. Сэрэмжлүүлгийн үгс (1:7-11)

    III. Дүгнэлт (1:12-13)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-05-27)
Views: 635 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: