Ìèíèé õ¿¿õýä Òèìîò îî, ÷èíèé òóõàé óðüä íü ýø ¿ç¿¿ëñíèé äàãóó
òýäãýýðýýð ÷è ñàéí òýìöëýýð òýìöýãò¿í õýìýýí áè ýíý òóøààëûã ÷àìä äààëãàæ
áàéíà. (1Тимот
1:18)
ЗОХИОГЧ – Паул (1:1) БИЧИГДСЭН ОН – МЭ 65 он. ГАЗАР
ЗҮЙН БАЙРЛАЛ – Тимот одоогийн
Туркийн өмнөд хэсэгт оршиж байсан Лустр хотын хүн байжээ. Паулын хайртай анд
хамтран зүтгэгч байв (Үйлс 16:1-4). ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Үйлс номонд
өгүүлсэн үйл явдлууд бүгд болж өнгөрсний дараа Паул энэ хоёр захидлыг Тимотод
бичсэн гэдэгт ихэнхи эрдэмтэд итгэдэг. Паул Гэрийн хорионд хоёр жил байсны
дараагаар нэг юм уу хоёр жил аяласан гэж үздэг (үйлс 28:16,30). Паул энэ хугацаанд Тимотод энэхүү захидлуудыг бичсэн
байж болно. БИЧИГДСЭН
ЗОРИЛГО – Захидлыг бичих
болсон гурван шалтгаан байдаг. 1.
Тимотыг
үйлчлэл болон хувийн амьдралынх нь хувьд урамшуулан ятгах 2.
Хуурамч
багш нараас цэвэр байдал ба ариун жишгүүдийг хамгаалахад Тимотыг ятгах 3.
Ефесийн
чуулганы үйлчлэл тулгарах янз бүрийн үйл хэрэгт түүнд зааварчилах ОНЦЛОГ
ШИНЖ – Энэ захидал нь
дөрвөн онцлог шинжтэй. 1.
Паул
Тимотыг Ефес чуулган дахь өөрийн төлөөлөгч гэж үзэн маш хүчтэй сэтгэлийн
хөдөлгөөнөөр илэрхийлж бичсэн. 2.
Сайн
мэдээг цэвэр хэвээр хадгалах, хуурамч багш нараас хамгаалах талаар чухалчилсан 3.
Бурханаас
удирдагч нарт тавидаг зан чанарын өндөр шалгууруудыг онцолдог 4.
Пастор
хүний үүрэг, үйлчлэлийн талаар хамгийн тодорхой зааж өгдөг. ТОЙМ
– I.
Тимотын
Ефес дэх үүрэгт ажил (1:1-20) А.
Хуурамч багш нарын эсрэг анхааруулга (1:1-11) Б.
Бурханд өргөсөн Паулын талархал (1:12-20) II.
Заавар
болон зөвөлгөө (2:1-5:25) А.
Чуулганд өгсөн заавар (2:1-3:16) Б.
Тусгай бүлэг хүмүүсийн талаарх зөвөлгөө (5:1-25) III.
Төгсгөлийн
сануулга (6:1-21) А.
Олон талт сургаалууд (6:1-10) Б.
Тимотод оноосон Паулын хариуцлага (6:11-21)
| |
| |
Views: 757 | |
Total comments: 0 | |