Áèäíèé Áóðõàí áà Ýöýãèéí õ¿ñëýýð îäîîãèéí áóçàð áóëàé ýíý ¿åýñ áèäíèéã ãýòýëãýõèéí òóëä áèäíèé í¿ãëèéí òºëºº Åñ¿ñ Õðèñò ªºðèé㺺 ºãñºí þì.
(1Тесалоник 1:4)
ЗОХИОГЧ – Паул (1:1) БИЧИГДСЭН ОН – 51 он. ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Паул Тесалоникт хийсэн анхныхаа айлчлалынхаа дараахан Коринт хотоос бичжээ. Олон түмний эсэргүүцлийн улмаас Паул Тесалоникт хэдхэн долоо хоног байгаад, уг хотоос яаралтай гарах шаардлагатай болсон байна. Тесалоникт Паулын эсрэг дайсагнаж байгаа Иудей ба Харь хүмүүс маш олон байсан. ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Тесалоник нь Грекийн хойд муж болох Македонийн нийслэл байжээ. Паулын илгээлтийн хоёр дахь аяллынхаа үеэр Тесалоник анх айлчилан очсон (Үйлс 17:1-9). ТЕСАЛОНИК СҮМ – Паул Тесалоник чуулганы талаарх Тимотын авчирсан мэдээг хүлээн аваад хариуд нь энэ захидлыг бичсэн байна. Иудей болон бусад хүмүүсээс тус чуулганы эсрэг хавчлага хүчтэй өрнөсөөр байсан юм. БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Паул хавчлагын улмаас Тесалоник чуулганы байгуулаад удаагүй байхдаа гэнэт явахаар болжээ. Иймээс тус чуулганы итгэгчид нь Хриситгэгчийн амьдралын талаар тун бага ойлголттой үлдсэн байна. Тэдгээр нөхцөл байдлын талаар дараа нь Паул Тимотоос сонсож мэдээд 1. Тэднийг хавчлага дунд тэвчээртэй байгаад нь баярлаж байгаагаа илэрхийлэхийнтулд 2. Цаашид тэднийг ариун Бурханлаг амьдралаар амьдрахад нь зааварчилахын тулд уг захидлыг бичжээ. ОНЦЛОГ ШИНЖ – Энэхүү захидлыг дөрвөн оцнлог шинж тодорхойлж байдаг. 1. Шинэ гэрээний хамгийн анхны бичигдсэн номуудын нэг 2. Үүнд Христ дахин ирэхэд үед нойрссон хүмүүс амилах тухай болон Эзэний өдрийн тухай гол багцлалуудыг агуулсан байдаг (5:1-11). 3. Номын таван бүлэгт тавууланд нь Христ буцаж ирэхийг итгэгчдийн амьдралтай холбон тайлбарласан байдаг. 4. Өсөж төлөвшөөгүй бяцхан чуулганы тухай болон туршлагатай сайн мэдээ тараагч Паулын тухай онцгой ойлголтыг өгдөг. ТОЙМ – I. Хувийн бодол санаа (1:1-3:13) А. Тесалоникчуудад талархсан нь (1:1-10) Б. Паул Тесалоникт чуулган байгуулсан нь (2:1-20) В. Тимот чуулганыг батжуулсан нь (3:1-13) II. Амьдралдаа хэрэгжүүлэх удирдлагууд (4:1-5:28) А. Ариунаар амьдрах тухай уриалга (4:1-12) Б. Христийн хоёр дахь ирэлтийн талаарх уриалга (4:13-5:11) В.Эцсийн заавар (5:12-5:28) | |
| |
Views: 763 | |
Total comments: 0 | |