Õýäèéãýýð òà íàð ýä¿ãýý ò¿ð çóóð øààðäëàãàòàé áîë ýëäâèéí çîâëîíã ýäýëæ áàéãàà ÷ ãýñýí ¿¿íäýý ¿ëýìæ áàÿðëàäàã. Èíãýñíýýð òà íàðûí èòãýëèéí øàëãóóð íü ãàëààð øàëãàõ áîëîâ÷ ìºõºõ àëòíààñ ÷ èë¿¿ ¿íýòýé áàéí, Åñ¿ñ Õðèñòèéí èë÷ëýëò äýýð ìàãòààë, àëäàð, õ¿íäýòãýëä õ¿ðýõ þì. Òà íàð Ò¿¿íèéã õàðààã¿é áîëîâ÷ Ò¿¿íèéã õàéðëàäàã. Ýä¿ãýý òà íàð Ò¿¿íèéã õàðàõã¿é áàéãàà áîëîâ÷, Ò¿¿íä èòãýäýã. Òà íàð õýëýõèéí àðãàã¿é, àëäðààð ä¿¿ðýí áàÿð õººðººð èõýä áàÿðëàäàã. (1Петр 1:6-8) ЗОХИОГЧ – Петр (1:1) БИЧИГДСЭН ОН – МЭ 64 он. ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Петр энэ захидлаа Вавилоноос бичжээ (5:13). Үүнийг шууд утгаар нь Месопотами дахь Вавилон улс гэж ойлгож болно, эсвэл шилжсэн утгаар нь I зууны Бурханлаг бус байдлын төв болох Ромыг хэлсэн ч гэж ойлгох боломжтой. Петр захидлаа Ром хотоос МЭ 60-63 оны үед, гэхдээ мэдээж Ром хотод Неро хааны хийсэн аймшигт цус урсгалтын (МЭ 64 онд) өмнө бичжээ. ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Петр өөрийн дүү Андрейгээр дамжуулан бусдаас түрүүнд Есүстэй уулзсан (Иохан 1:40-42). Есүс тэднийг өөрийгө дага гэж дуудахад тэд Галил нуурын хойд эргийн Капернум хотод амьдарч байжээ. Петр зааж тунхаглаж байсан сүүлчийн жилүүд Ромд өнгөрсөн гэж үздэг. Тэрээр эхнэрийнхээ хамтаар аялан явдаг байжээ. МЭ 64 онд Неро хааны явуулсан аймшигт аллагын үеэр түүний толгойг нь уруу харуулан цовдолсон. БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Петр энэхүү баяр хөөрөөр дүүрэн, итгэл найдвар өгсөн захидлыг итгэгчдэд энэ дэлхий дээр амьдар амьдралын Бурханлаг, мөнхийн зорилгыг харуулж, харанхуй бүдүүлэг орчин нөхцөлд Христэд итгэгчдийн хувьд зовлонгийн асар их сорилтыг амсаж эхлэж буй хүмүүст бодит удирдамж өгөхийн тулд бичсэн байна. Итгэгчид засаг захиргааныхаа боломжийг аль болох алдахгүй байж, Есүсийн үлгэр жишээг даган зовлонг гэм зэмгүйгээр, зөвт шударгаар болон даруугаар хүлээж авахыг Петр энд голчилон бичихийг зорьжээ. ОНЦЛОГ ШИНЖ – Таван гол шинжээр энэ ном тодорхойлогддог. 1. Еврей ба илчлэлт номуудын адил уг номын гол мэдээ нь Есүс Христэд итгэснийхээ улмаас асар хүнд хавчлагатай нүүр тулж буй итгэгчдийн талаар өгүүлж байна. 2. Бусад захидлуудаас илүүгээр тус захидалд шударга бус хавчлага зовлонд Христэч хүний хувьд хэрхэн хандах талаар заавруудыг өгсөн байна (3:9-5:11). 3. Итгэгчид бол энэ дэлхий дээр харь хүмүүс буюу түр хугацаагаар байгчид юм гэдгийг Петр захидалдаа гаргаж хэлсэн байдаг. 4. Хуучин гэрээнд Бурханы хүмүүсийг хэлэхдээ хэрэглэдэг байсан олон нэрийг шинэ гэрээний хүмүүсийг ч хэлэхдээ ч мөн хэрэглэдэг. Ж: 2:5, 9-10 5. Тайлбарлахад хэцүү хуучин гэрээний хүнд багцлалуудыг өөртөө багтаасан байдаг. ТОЙМ – I. Авралын давуу чанарууд ба үүрэг хариуцлага (1:1-2:20) А. Авралын талаарх Бурханы төлөвлөгө (1:1-12) Б. Аврагдсан хүмүүсийн амьдралын хэв маяг (1:13-25) В. Аврал дотор өсөх нь (2:1-10) II. Христитгэгчидийн захирагдах ёс ба Бурхан хүндлэл (2:11-3:7) А. Христитгэгчдийн захирагдах ёсны үүрэг (2:13-25) Б. Нөхөр ба эхнэр (3:1-7) III. Христ итгэгчдэд тохиолдох зовог ба хавчлага (3:8-5:14) А. Зөвт байдлын төлөө зовохын ерөөлтэй тал (3:8-22) Б. Бурханы төлөө амьдрах нь (4:1-11) В. Зовлон дундах тайвширал (4:12-19) Г. Ахлагч нар болон залуу хүмүүст өгсөн урамшуулал (5:1-14)
| |
| |
Views: 1055 | |
Total comments: 0 | |