menu

1 Коринт номын танилцуулга

Àõ ä¿¿ íàð àà, òà íàð á¿ãä àäèëõàí þì ÿðüæ, õîîðîíäîî õàãàðàë ãàðãàõã¿é áàéæ, õàðèí àäèë áîäîë, àäèë ø¿¿ëò äîòîð íÿãò íýãäýõèéã áèäíèé Ýçýí Åñ¿ñ Õðèñòèéí íýðýýð áè òà íàðààñ õ¿ñýìæëýí ãóéÿ. (1Коринт 1:10)

ЗОХИОГЧ – Паул (1:1, 16:21)        БИЧИГДСЭН ОН – МЭ 54-55

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Эфес хотод бичигдсэн (16:8). Паул Эфес хотыгн ойр орчимд гурван жил үйлчилсэн бөгөөд энэ хугацаанд тус номыг бичсэн (Үйлс 19:1,8,10; 20:31). Ефесд байх хугацаандаа Паул бусад чуулгануудын төлөөх ажил хэрэгээ зогсоогоогүй (2Коринт 11:28).

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Паулын үед Коринт хот нь Грекийн маш чухал хот байсан. Магадгүй Ромын эзэнт гүрэний дөрөв дэхь том хот байсан. Афин хот тухайн үеийнхээ соёлын төв газар болж байсан бөгөөд философи болон шүтээнээ дүүрсэн хот байсан (Үйлс 17:16-34). Үүнчлэн Коринт хот бол садар самуун явдлаар дүүрсэн хот байжээ (1Коринт 5:9-13; 6:9-11). Коринт хотод дэлхийд алдартай Афродитагийн (Дурлалын Бурхан) сүм байсан бөгөөд түүнд үйлчилдэг 1000 хол давсан сүмийн янханууд байсан. Ийм бузар муугаар дүүрэн Бурханлаг бус хотод Бурхан Паулд "Миний хүмүүс энэ хотод бий” гэж хэлсэн (Үйлс 18:9-11).

КОРИНТ СҮМ – Паулы өөрийн хоёр дахь аялалаараа энэ сүмийг МЭ 50 онд байгуулсан бөгөөд тухайн сүм нь эхнээсээ харь үндэстнүүд (Үйлс 18:7) ба Иудейчүүд (Үйлс 18:2,8,17) холилдсон итгэгчидтэй байсан.[1]  Паулыг эзгүй хойгуур Апол сүмд зааж сургаж байсан (Үйлс 18:24-19:1). Тэрээр Коринт чуулганд нилээд нөлөө үзүүлсэн (1Коринт 1:12; 3:4-6,22; 4:6). Мөн түүнчлэн Петр Коринт чуулганд үйлчилсэн байдаг (1Коринт 1:12; 9:5).

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Захидлыг бичих болсон хоёр шалтгаан байдаг.

1.      Паул энэ чуулганаас таагүй мэдээ хүлээж авсан (1:11; 5:1)

2.      Коринт хотоос нэгэн төлөөлөгч ирж уулзсан. Мөн янз бүрийн асуудал дээр Паулын зөвөлөгөөг хүссэн захидал ирсэн (7:1; 6:17)

Паул өөрт нь мэдээлэлсэн таван асуудлаар захидлыг хариу болгож бичсэн.

1.      Чуулган доторх хагарал

2.      Садан төрөлтэйгээ бэлгийн харилцаанд орсон тухай

3.      Итгэгчид дотороо асуудлаа шийдэж чадахгүй шүүхэд хандсан тухай

4.      Христич "эрх чөлөөгөө” буруу ашигласан тухай

5.      Чуулганд хийгдэж байсан ёслолуудад (ж: Эзэний зоог) гарч байсан эмх журамгүй байдал

ОНЦЛОГ ШИНЖ – 1Коринт захидал нь шинэ гэрээний асуудал бэрхшээл дээр хамгийн их төвлөрсөн захидал юм. Тус сүм дахь олон төрлийн асуудал, бэрхшээлийн талаар Паул маш тодорхой, урт хэмжээний сүнслэг зарчимуудыг өгсөн нь дэлхий дээрх бүх чуулганд хэрэгжиж болохуйц зүйлс юм.

ТОЙМ –

I.                    Танилцуулга (1:1-9)

А. Мэндчилгээ (1:1-3)

Б. Талархал (1:1-9)

II.                 Коринтын чуулган доторх хуваагдал (1:10-4:21)

А. Хуваагдлууд (1:10-17)

Б. Сургаалаас болж хуваагдсан тухай (1:18-2:16)

В. Үйлчлэлээс болж хуваагдсан тухай (3:1-23)

Г. Хуваагдлуудыг төгсгөл болгох хүсэлт (4:1-21)

III.               Коринтын чуулган дахь эмх замбараагүй байдал (5:1-6:20)

А. Сахилга хүмүүжлийн хангалтгүй байдал (5:1-13)

Б. Итгэгч биш хүмүүсийн өмнө зарга шүүх нь (6:1-11)

В. Чуулган дахь садар самуун байдал (6:12-20)

IV.              Коринтчуудын асуултанд Паулын өгсөн хариулт (7:1-15:58)

А. Гэрлэлтийн талаар (7:1-40)

Б. Шүтээнд өргөсөн маханы талаар (8:1-13)

В. Элч нарын эрх, үүргийн тухай (9:1-27)

Г. Эргэлзээгүй зүйлсийн талаар (10:1-33)

Д. Эмэгтэйчүүд олон нийтийн дунд хэрхэн мөргөл үйлдэх тухай (11:1-16)

Е. Эзэний зоогийн тухай (11:17-34)

Ё. Сүнслэг бэлгүүдийн тухай (12:1-14:40)

Ж. Амилалтын тухай (15:1-58)

V.                Төгсгөлд нь өгсөн зааврууд (16:1-24)

А. Ядуусын төлөөх хуримтлал (16:1-24)

Б. Паулын аялалын төлөвлөгөө (16:5-12)

В. Төгсгөлийн мэндчилгээ ба залбирал (16:13-34)

 

 

 

 

 



[1] Паулын хоёр дахь аялалын талаарх газрын зургыг судалгааны ажилд хавсаргасан болно. 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-04-09)
Views: 1107 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: