menu

1 Иохан номын танилцуулга

Áÿöõàí õ¿¿õä¿¿ä ìèíü, òà íàðûã í¿ãýë á¿¿ ¿éëäýýñýé õýìýýí áè ýäãýýðèéã òà íàðò áè÷èæ áàéíà. Õýðýâ õýí íýãýí íü í¿ãýë ¿éëäâýë, Ýöýãèéí ºìíº áèä ªì㺺ëºã÷òýé àãààä òýð áîë çºâò Åñ¿ñ Õðèñò ìºí. (1Иохан 2:1)

ЗОХИОГЧ –  Иохан             БИЧИГДСЭН ОН – МЭ 85-95 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Номонд ямар ч мэндчилгээ юм ууь эсвэл хүн, газар орон ба үйл явдлыг дурсан зүйл байдаггүй. Энэхүү онцгой содон бичвэрийн хэлбэрийг тайлбарлах хамгийн дөт тайлбар нь Иохан Ефес хотод оршин сууж байхдаа Ази аймаг даяарх өөрийн элчийн хувьд хариуцаж байсан хэд хэдэн чуулганд захиа болгон бичээд хүн тохоон томилж өөрийн мэндчилгээний хамт явуулсан байна.  

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иохан Есүс Христийг тэнгэрт одсноос хойш олон жил амьдарч байжээ. Тэр энэхүү захидлаа МЭ I зууны эцсээр бичсэн. Үнэндээ Иохан олоны танил байсан учраас энэхүү захидал нэрээ бичих шаардлагагүй байв.

БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Иохан энэ захидлаа хоёр талт зорилгоор бичсэн:

1.      Хуурамч багш нарын сургаал болон ёс суртахууны алдааг илэрхийлэн харуулж, буруушаах

2.      Өөрийн сүнсний хүүхдүүдийг Бурхантай үнэн болон зөвт байдал дотор нөхөрлөх, ариун амьдралаар амьдрах, Есүс Христ бол Бурханы хүү гэдэгт итгэх дуулгавар бүхий итгэл Ариун Сүнсний оршихуй дотор байснаар баяр баясгалангаа гүйцэт болгож, мөнх амийн баталгаатай болохыг ятган сэнхрүүлэхийн тулд байсан ажээ.

ОНЦЛОГ ШИНЖ – Таван гол шинжээр энэ ном тодорхойлогддог.

1.      Христэч амьдралыг эсрэгцүүлсэн тодорхойлолтыг ашигласан.

2.      Христэд итгэгч бид нүгэл үйлдэхэд Христ бидний өмгөөлөгч гэж шинэ гэрээнд энэ захидал цор ганцаараа өгүүлдэг.

3.      Энэхүү захидлын гол мэдээ нь хуучин гэрээний илчлэлт гэхээсээ илүү бараг бүхэлдээ элч нарын гэрчлэл дээр суурьлагдсан.

4.      Энэ нь ямар нэгэн төрлийн тэрс үзлийг няцаахтай холбоотойгоор бичигдсэн тул энэ нь Христийн тухай судлалыг Есүсийн амилалтаар онцлон дурдалгүй харин Түүний цус болон биежилтийг илүү онцгойлон харуулсан.

5.      Үүний бичигдсэн хэлбэр нь энгийн бөгөөд Иоханы сөхөн гаргаж ирсэн гэрэл, үнэн, итгэх, байх, мэдэх, хайр, зөвт байдал, гэрчлэл, Бурханаас төрөгсөд болон мөнх амь гэх мэт хэдлэн тодорхой үгс давтагдсан байдаг.

ТОЙМ –

I.                    Гэрэл болох Бурхантай нөхөрлөх нөхөрлөл (1:1-2:29)

А. Амийн үг (1:1-4)

Б. Гэрэл дотор алхах нь (1:5-10)

В. Бурханы тушаалуудыг дагах нь (2:1-6)

Г. Шинэ тушаал (2:7-17)

Д. Христийг эсэргүүцэгчдээс сэрэмжлүүлсэн нь (2:18-29)

II.                 Зөвт Бурхантай нөхөрлөх нөхөрлөл (3:1-4:6)

А. Зөвийг үйлдэх нь (3:1-10)

Б. Бие биенээ хайрлах нь (3:11-24)

В. Хуурамч сүнснүүдээс сэрэмжлүүлсэн нь (4:1-6)

III.               Хайр болох Бурхантай нөхөрлөх (4:7-5:21)

А. Хайрын тухай сургаалууд (4:7-21)

Б. Хүүд итгэх итгэл (5:1-12)

В. Төгсгөлийн үгс (5:13-21)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-05-27)
Views: 830 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: