Уншихаар татах .pdf Сонсохоор татах .mp3 Одоо сонсох .mp3 Сайн байна уу? Танд энэ бичлэгийг уншиж байгаа өдрийн мэндийг хүргэе. Би танд нэгэн найзынхаа гайхалтай түүхийг ярьж өгөх гэсэн юм. Түүний нэрийг А гэдэг. Миний найз их сайн хүн л дээ. Гэхдээ өмнө нь хүнд гар байсныг нь өөрөө сүүлд л надад ярьсан л даа. Үнэхээр инээд хүрч билээ. Ангийнх нь найз байсан боловч надаас салаад юу хийдэг байсныг нь би мэддэггүй байсан юм. Гэтэл жинхэнэ будаа болгодог гар байлаа. Хаха бодохоос л инээд хүрээд байх юм. Гэтэл тэр найзыг маань үнэхээр сайн өрөвчхөн хүн болсон гэж бодохоор л... . За ямар ч байсан танд л гээд ярьж байгаа юм шүү. Нэгэн өдөр А найз маань өнөөх л болж бүтэхгүй зангаараа наргиж, дорвиж явлаа. Түүний найзууд гэж мэдээж л бас хүнд хүмүүс. Тэд ч уулзах юм бол заавал нэг болохгүй зүйлийг хийдэг нь тодорхой байлаа. Тэд ихэнх дээ л архи ууж, охидыг эргүүлж, дургүй хүргэсэн хүмүүстэй бол шууд л гар зөрүүлдэг байсан. Хаяа хүний машины шилийг хагалчхаад юу ч болоогүй юм шиг л цагдаагийн өмнө зогсдог байлаа. Хүн сүрдүүлж мөнгө их олдог байсан юм шигээ. За тэгээд мэдээж өдөр бүрийнх нь амьдрал ямар ч байсан өрнөж байсан. Гэтэл санаандгүй найзуудтайгаа буу халаад алхаж байгаад замын гэрлийг анзааралгүйгээр зам руу алхах үед жижиг цагаан машин мөргөөд авлаа. Яг юу болсныг сайн мэдэхгүй ч гэсэн нэг л мэдэхэд бага зэрэг орсон борооны ус нүүрийг нь норгоод сэрээсэн. Тэгээд босох гэтэл нүднээсээ өөр зүйлээ хөдөлгөж чадахгүй байлаа. Яагаад өөрийнхөө биеийн бусад хэсгийг мэдрэхгүй байгаагаа ойлгох гэж хичээсэн ч тун хэцүү байсан юм. Ядаж байхад хажууд нь хамт дорвиж алхаж явсан найзууд нь хүртэл алга байлаа. Уур нь аймаар хүрч байсан ч яах ч арга байхгүй хэвтсээр байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа түргэний машин ирж түүнийг авч явлаа. Эмнэлэгт ирээд удаагүй байтал ээж, дүү хоёр нь чанга гэх ч хашгиран уйлсаар орж ирлээ. Ээж нь яагаад миний хүү гэж гээд л уйлсаар л байлаа. Дүү нь бас юу хэлэхээ мэдэхгүй уйлж байсан. А маань ээжээ тайвшир гэхээс өөр зүйлийг хэлэхгүй байлаа. Мэдээж ээжийнх нь сэтгэл ямар байсныг мэдэж байна. Нөхрөөсөө салснаас хойш удаан хугацаанд А болон дүүг нь өсгөх гээд өөрийгөө бараг золиосолж байсан юм. Би ээжийг нь хараад их өрөвдөж байлаа. 3 хоноогүй байтал эмч ёстой тамын мэдээг сонсголоо. Дахиж хөл дээрээ алхаж чадахгүй гэсэн юм. Тэр үед би ээжийг нь их өрөвдөж байлаа. Мөн А-г ч гэсэн. Бас хөөрхий тэр дүү. Ямар ч байсан тэр гэр бүл найдваргүй харагдаж байсан юм. А дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орох гэж байсан юм шүү дээ. Зуны амралтаараа сайхан амраад тэгээд ёстой ажиллаад л байна даа гэж надад ярьж байсан юм. Гэртээ туслах ёстой байсан хүн гэртээ бүр илүү дарамттай нэгэн боллоо. Эх нь болсон хойно юу гэж тэгж хүүгээ бодох билээ дээ. Гэхдээ миний нүднээс харвал мэдээж хүнд ачаа үүрүүлэх хүн болсон байлаа. Гэхдээ миний сайн найз байсан болохоор би өдөр бүр эмнэлэг дээр нь очдог байлаа. Янз бүрийн хөгжилтэй зүйлийг ярьж, сэтгэлийнх нь хэцүү байдлыг жаахан ч гэсэн мартуулах гэж хичээж байсан юм. Гэхдээ би цаг үргэлж байх биш. Намайг гараад явбал дахиад л уйтгар гуниг нь бүрхээд авдаг байсан гэдгийг мэдэж байна. Ээж, дүү хоёр нь бас өдөр болгон ирнэ. Тэр хоёрыгоо харахаар бүр сэтгэл нь өвддөг байсан. Үргэлж надад ярьдаг байсан юм. Нэгэн өдөр найз маань намайг дуудлаа. Би ч шууд л нисээд очно шүү дээ. Гэхдээ тэр өдөр миний уур хүрсэн юм. А найз маань надад юу гэж хэлсэн гэж бодож байна. "Би хурдан үхмээр байна” гэж хэлсэн юм. Би яагаад ч юм бэ шууд л цохиод авсан. Дараа нь яагаад цохьсноо ойлгоогүй. Гэхдээ л тэгж хэлж болохгүй шүү дээ. Найз маань над руу зөөлхөнөөр хараад би чамайг яагаад цохьсныг мэдэж байна. Найзыгаа өшөө илүү нүдээд өгөөч гэж хэллээ. Би ч нулимсаа барьж чадахгүй байлаа. Ямар ч л байсан тэр өдөр би хажуугаас нь холдохыг бодолгүй сахиж, хамт хонолоо. Тэгэхдээ би нэгэн зүйлийг ярьсан юм. А чи юу гэж бодож байна вэ? Чамайг үхвэл хэнд амар байна гэж чи тэгж хэлсэн юм бэ? Одоо мэдээж ээж, дүү хоёрт чинь хэцүү байгаа. Тэглээ гээд чамайг үхвэл тэр хоёр бүр хэцүү болно шүү дээ. Битгий хувиа хичээгээд бай гэж хэллээ. Найз маань сэтгэл нь ямар хэцүү байсныг би тааж чадахгүй л дээ. Өдөр, сарууд өнгөрсөөр байлаа. Найз маань тэнхрээд нилээд сайн боллоо. Гэхдээ хэзээ ч алхаж чадахгүй. Тэр л хамгийн харамсалтай. Гэхдээ би тэрийг нь сануулъя гэж бодохгүй шүү дээ. Аль болох чи сайжирсаар байгаад алхах нь дээ гээд л худлаа ч гэсэн урам өгдөг байлаа. Нэгэн өдөр найз маань намайг дуудлаа. Мэдээж би нисээд л очлоо. Тэр үед найз маань Есүс Христийн тухай ном өвөр дээрээ тавьчихсан нилээд нухацтай харж байлаа. За би гэдэг хүн чинь тэр үед үнэхээр ийм зүйлд дургүй байлаа шүү дээ. За А боль доо. Юу уншаад байж байгаа юм бэ гээд шууд тэр номыг нь аваад хажуугийн ширээ рүү шидчихлээ. Тэгээд л өнөөдөр болсон бүх паянгуудаа яриад л байлаа. Харин найз маань нөгөө ном руу ширтээстэй. Гэнэт шал дургүй хүрээд за за чи ч миний үгийг сонсохгүй юм байна даа гээд би гэдэг хүн явлаа. Тэр өдрөөс эхлээд найз маань тэр номыг цаг үргэлж уншдаг боллоо. Би ч гэсэн ирж хөгжөөхөө зогсоохгүй шүү дээ. Тун удалгүй бараг 10 хоносон байхаа, найз маань надад чи ч гэсэн Есүст итгэх хэрэгтэй гэж хэлдэг байгаа. Нээрээ дахиад цохичихмоор байсан шүү. Гэхдээ сайн найз маань хэлж байгаа болохоор сонслоо. Маш сонирхолтой нэгэн түүхийг ярьж өгдөг байгаа. Түүх: "Нэгэн залуу амьдралдаа үнэхээр дураараа байж байгаад өөрийн алдаанаас болоод маш хэцүү байдалд ороод үхмээр санагдах үе иржээ. Тэгээд үхэхээсээ өмнө Есүсийг дуудсан юм. Есүсээ та яагаад надтай хамт байгаагүй юм бэ гэж хэллээ. Есүс тэр залууд бүх амьдралыг нь үзүүлсэн юм. Бүр төрөхөөс нь эхлээд Есүс түүнтэй хамт байсан тухай. Гэхдээ үргэлж тэрийг үзүүлэхдээ хоёр хүний хөлийн мөр хамт байгаагаар харуулдаг байлаа. Нэг нь залуугийнх, нөгөө нь Есүсийнх. Бага ангиа төгсөх үед хоёр хүний мөр, ахлах ангид байхад хоёр хөлийн мөр, сургуулиа төгсчихөөд баярлаж байхад хоёр хөлийн мөр. Бүх цаг хугацаанд хоёр хөлийн мөр байлаа. Гэвч амьдралын хамгийн хэцүү өдрүүдийн тухай үзүүлэхээр дандаа ганц мөр байлаа. Залуу тэр харж байгаа биз дээ. Зовлонтой үед би дандаа ганцаараа алхдаг байсан байна шүү дээ. Та хажууд байхгүй байгаа биз дээ гээд уурлалаа. Харин Есүс үгүй дээ тэр үед Би чамайг үүрээд явж байсан юм гэж хэлжээ. Залуу бодоод үзвэл хамгийн хэцүү үедээ түүний сэтгэлд хэн нэгэн байгаад үргэлж түүнд улам илүү хүчийг өгдөг байсныг дурсан санажээ. Бас хэцүү үедээ л хамгийн ихээр Бурханыг дууддаг байснаа тэр бас саналаа. Залуу үнэхээр Есүсийн хайрыг ойлгоод баярлан нулимс урсгажээ. ” Ийм л гайхалтай түүх байлаа. Тэгээд А найз маань одоо ч гэсэн би ганцаараа биш. Ээж, дүү, чи надад байна. Бас намайг үүрээд алхаж байгаа Есүс байгаа гээд баярлаад нулимс урсгаж байлаа. Үнэхээр тэр ослын үеэр үхэж ч болох байсан шүү дээ. Харин өнөөдөр би нарыг харж байна. Нар ямар гэрэлтэй юм бэ? Тэнгэр ямар цэнхэр юм бэ? Уулс яагаад ийм сүрлэг юм бол? Гээд л нулимс нь зогсохгүй уйлж байлаа. Би ч гэсэн шууд л уйлсан юм. Миний найз тэр номыг уншаад жинхэнэ хөлтэй хүн болсныг би харсан юм. Бас амьдралд хайртай, амьдрах хүсэлтэй болсон байлаа. Тэр бол гайхамшигтай ном байлаа. Би ч бас одоо тэр номыг уншдаг. Өдөр бүр миний дотор Есүст талархах сэтгэл дүүрэн байна. Учир нь хэнд ч юу ч тохиолдож болно. Гэвч амьдралынхаа өнгөрсөн өдрүүдийг хараад үзвэл аймшигтай үхэж болохоор зүйлээс амьд гарсан нь их байгааг хүн бүр олж харж чадна. Тэр таны аз гэж үү? Эсвэл та тийм чадвартай хүн гэж үү? Үгүй дээ таныг Бурхан, Есүс хамгаалж байсан юм. Би итгэлтэй байна. Одоо А бид хоёр хамтдаа Есүсийн тухай хүн бүхэнд ярьж өгдөг юм. А маань удахгүй алхах болно. Үүнд ч би итгэлтэй байдаг. Яагаад вэ мэдэх үү? Хүчийг өгөгч Түүнтэй байхад бид бүгдийг чадна. Та нэг удаа Тэр гайхалтай номоос Есүсийн тухай сонсоод үзээрэй. Бурхан таныг ивээг. | |
| |
Views: 716 | | |
Total comments: 0 | |