menu

Jesus Christ. Өгүүлэмж

Хэрэв та энэхүү өгүүлэмжийг mp3 -р сонсохыг хүсвэл Энд дарж сонсоорой

Энэ дэлхий дээр хамгийн гайхамшигтай Нэгэн бий. Тэр Нэгэн 2000 жилийн тэртээд Иудейн Бетлехем хэмээх жижигхэн хотод төрсөн. Түүний нэрийг Есүс гэдэг. Есүс энэ дэлхийн хүмүүний жам ёсноос өөрөөр мэндэлсэн Нэгэн билээ. Назар хэмээх жижиг хотод Мариа гэгч бүсгүй амьдарч байлаа. Нэгэн өдөр Габриел гэдэг тэнгэр элч Мариад үзэгдэн "Үзэгтүн. Чи хэвлийдээ үртэй болж, Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.” Гэхэд Мариа гайхан "би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?” гэхэд тэнгэр элч "Ариун Сүнс чам дээр буун ирж, хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун Нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” гэлээ. Түүнээс хойш Мариа тэнгэр элчийн хэлснээр хөл хүндтэй болж, Хүү төрүүлээд, Есүс гэж нэрлэжээ. Ийнхүү Бурханы Хүү энэ дэлхий дээр мэндэлжээ.

Энэ дэлхийд ирсэн Есүс ядуу мужааны гэрт мэндлэсэн ба Түүнд сургуульд сурч байсан тохиолдол байсангүй. Есүс ямар ч эд хөрөнгөгүй, ямар ч эрх мэдэлгүй, ямар ч нэр төргүй жирийн хүн болон өсөн торнижээ. Гэхдээ Есүс 30 настайдаа Иордан гол дээр баптист Иоханаас усан баталгаа хүртэх яг тэр үед тэнгэрээс Ариун Сүнс Түүн дээр буун ирж Есүс гурван жилийн хугцаанд Бурхан эцэгийнхээ ажлыг хийсэн юм.  Есүс энэ гуравхан жилийн хугацаанд дэлхийн түүхэнд нөлөөлсөн агуу гайхамшигтай үйлсийг бүтээсэн билээ. Есүс усны мандал дээгүүр алхаж, хүчит давалгааг ганцхан үгээрээ номхотгож, үхсэн байсан Лазарыг булшнаас нь амилуулж, 5000 мянган эрчүүдийг таван талх, хоёр загасаар хооллож байсан нь Түүнийг төгс хүчит Бурхан мөн гэдгийг нь гэрчилдэг. 

Хэн ч гэсэн гэмтэй учраас гэмийнхээ төлөөсөнд үхэх ёстой. Харин Бурхан хүн биднийг хязгааргүй ихээр хайрладаг учраас хүмүүсийг гэмээс нь аврах замыг Есүс Христ дотор бий болгосон юм. Энэ зам Есүс Христ загаламай дээр бүх хүн төрөлхтний төлөө цовдлогдон нас барах явдал байсан юм.

Ийнхүү хүн төрөлхтнийг гэм нүглээс нь аврахаар Есүс 2000 жилийн тэртээд Бетлехем хотод хүний төрхөөр мэндлэсэн билээ. Тиймээс Есүсийн мэндэлсэн нь тэнгэр элч хоньчдод хэлсэнчлэн "Бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ юм.”

Та бүхэн мөн адил энэхүү авралын сайн мэдээг сонсон бөгөөд бас бусдад түгээн тараасаар байна. Дээд тэнгэрт алдарн нь Бурханд, доод газар амар тайван нь Түүний тааллыг олсон та бүгдэд байх болтугай. Есүс мэндлэсэн нь Бурханд алдар, бидэнд амар тайван билээ. Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авч итгэсэн хүн ерөөгдсөн хүн болно.

Есүс амьд байх хугацаандаа нэг ч ном зохиол бичээгүй. Гэтэл энэ дэлхий дээр Есүсийн талаар бичсэн ном зохиол тоолж барашгүй байдаг ба номын санд түүнтэй холбоотой номыг хадгалъя гэвэл багтахааргүй ир болох бизээ.

Есүс нэг ч дуу зохиосон удаагүй. Гэтэл энэ дэлхий дээр Есүсийг магтан дуулсан дуу тоолохын аргагүй олон байдаг.

Есүс ямар нэгэн сургууль, дээд сургууль байгуулаагүй. Гэтэл Есүсийн дагалдагчид дэлхийн сурагч, оюутануудаас олон.

Есүс анагаах ухаанд суралцсан удаагүй. Гэтэл Есүсийн нэрээр эдгэрсэн өвчтөн, энэ дэлхийн бүх эмч нарын эдгээсэн өвчтөнөөс илүү олон байдаг.

Есүс хүмүүсийг цэрэг армитай адилаар албадан дууддаггүй байсан. Гэтэл энэ дэлхий дээр олон сая живаа хүн өөрсдөө Есүсийн төлөө цаг хугацаа болон чин сэтгэлээ зориулж, амь насаа ч хүртэл харамлалгүйгээр Түүний төлөө амьдарч байна.

Энэ дэлхийн түүхийг сөхөн харвал агуу алдар суутай баатрууд, хаад маш олон байсан хэдий ч тэд бүгд үеэ өнгөрөөн дуурсагдахгүй болсон. Гэтэл Есүс Дэлхий дээр мэндлэн, цовдлогдон, дахин амилж тэнгэрт одсноос хойш 2000 гаруй жил өнгөрсөн ч Есүс мянга мянган хүний зүрх сэтгэл дотор дуурсагдсаар байна.. Тэрээр одоо ч ертөнцийг удирдан захирч байна.

Хүмүүс ээ! Та бүхэн Есүстэй хамт үүрд мөнхөд амьдрах замыг сонгосон. Та бүхэн бидний гэмийг уучлахаар, бидэнд ерөөл ивээлээ өгөхөөр энэ дэлхий дээр мэндлэсэн Аврагч Есүсийг магтан дуулаарай. Хүмүүсээ! Та бүхэн хязгааргүй өндөр тэнгэрт орших алдрын сэнтийдээ залран суугаад яг одоо биднийг харж байгаа Есүсийг нэрийг тунхаглан дуулаарай. Есүс бол хаан, Есүс бол Эзэн, Есүс бол Бурхан, Есүс бол төгс хүчит захиарч билээ.

Дээд тэнгэрт алдар нь бидний Бурханд, доод газарт амар тайван нь танд, таны гэр бүлд, таны төрөл саданд, таны үр удамд мөнхөд дагалдах болтугай. Амен.  



 


Category: Өгүүллэг | Added by: Uuriinshuuder (2012-12-26)
Views: 883 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: