menu

Яагаад Бурхан онгон эмэгтэйгээс төрөх хэрэгтэй байсан бэ?

Хүмүүс Есүс Христийн онгон эмэгтэйгээс төрөлтийг (Virgin Birth of Jesus Christ) домог (myth) хэмээн түүхэн үнэнийг гуйвуулдаг явдал байдаг. Үнэндээ олон хүмүүс Христитгэлийн сайн мэдээний талаар сайн бодож үзье гэж байгаад онгон эмэгтэйн төрөлт гэдэг асуудалд зөрчилдөн Христитгэл бол "хийсвэр байдалтай (irrational)” шашин  хэмээн үзэх болдог.

Ийм байдлаар саад болдог онгон эмэгтэйн төрөлтийн асуудлыг бид яаж тайлбарлах хэрэгтэй вэ? Бас яагаад Эзэн ер нь заавал онгон эмэгтэйгээс төрөх аргыг хэрэглэж хүн болсон юм бол? Энд Бурханы гүн мэргэн ухаан, хүсэл нуугдаж байна.

Анхны хүн Адам Бурханы гэрээг зөрчиж, гэм нүгэл үйлдэх үед тэр болон үр удам нь заавал үхэх ёстой болсон (Ром 5:12-21).

Харин Бурхан "гэм нүглийн төлөөс бол үхэл” (Эхлэл 2:17, Ром 6:23) гэх Өөрийн гэрээний хууль, болон тэнцвэртэй шударга байдлыг (righteousness) хамгаалж хүн төрөлхтнийг аврахын тулд өөрийн гэм нүглээс болж үхэх зохистой хүн төрөлхтний оронд өөр хүнийг үхүүлэх "золилтын арга барил (the Law of Ransom)” гэдгийг хэрэглэсэн.

Харин золиос болохын тулд нөхцөл нь Адамын төрөлх гэм нүглийг уламжилж авахгүй байх шаардлагатай байгаад зогсохгүй өөрөө ямар ч нүгэл үйлдэхгүй байх төгс хүн байх хэрэгтэй байсан. Мөн хүн төрөлхтөнд өөрийн золилтын үйлсээр Бурханы гэм нүглийг уучилсан байдлыг батлан харуулж чадах хүн байх ёстой байв. Тиймээс хүн төрөлхтний нүглийг уучлах эрх мэдэлтэй Бурхан онгон бүсгүйн биед хүүхэд бүрэлдүүлж төрүүлсэн юм.

 

 

Хуан Сон Гуг, "Эктус”, Миссион Фиелд, 2009, х191 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2013-05-18)
Views: 692 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: