menu

Цагийг зөв ашиглаж сурах


Бид хэзээ ч цагийг буцааж чадахгүй. Цаг бол нэг чигт үргэлж тасралтгүй урсаж байдаг зүйл юм. Цаг бол мөнгөтэй ижил, та түүнийгээ яаж ч зарцуулж болно. Гэхдээ ганц удаа л зарцуулна. Та цагаа ухаалгаар зарцуулан өнгөрөөж болно, эсвэл шал дэмий хоосон өнгөрөөж ч болно. Цаг бол хүн бүрт яг ижил хэмжээтэй өгөгдсөн гэхдээ зохицуулан зарцуулахад хамгийн хэцүү зүйл юм. Цагаа зөв зохистой зарцуулан өнгөрүүлэхийн тулд суралцах хэдэн зүйл байна.

1.       Цагаа яаж зарцуулж байгаадаа Бурханы өмнө хариуцлагатай байх. Та цагийнхаа хуваарьт чухал бас амин чухал зүйлсээ бусад зүйлсээсээ ялган бичдэг үү?

2.      Аливаа зүйлийг хийж байгаа арга барилаа сайжруулах. Бидний үргэлж өөрөөсөө асууж байх зүйл бол "үүнийг илүү хурдан бас илүү сайн хийх арга зам байна уу?” Slowly but surly

3.      Шинэ боломжуудыг хүлээн авахдаа удаан байх. Хэн нэгэн хүн танд шинэ боломж ажил санал болгоход бодох цаг гаргадаг байх. Эхлээд өөрийн хуваарийг шалгаж цаг байгаа эсэхээ харж занших хэрэгтэй.

4.      Юу ч хийж байсан сэтгэл хангалуун байх. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ баяртай байвал цагаа үр дүнтэй өнгөрөөнө гэсэн үг юм.

5.      Цагийг аварах. Ирж байгаа цагтаа зарцуулалтын өөрчлөлт хий. Унших, сурах, залбирах цагуудыг байнга гаргаж байх нь чухал. Бид цагаа төлөвлөх хэрэгтэй.

6.      Бусад хүмүүсээр өөрийн цагийг захируулахгүй байх. Ихэнхи тохиолдолд бид хэрэгтэй хүндээ цагаа зарцуулж чадахгүй, өөр уулзалт өөр зүйлсэд хамаг цагаа зарцуулчихдаг. Хэрэв бид өөрийн гэсэн цагийн хуваарьгүй бол өөр хэн нэгэний цагийн хуваарьт орж явдаг.

7.      Уян хатан байх. Төлөвлөөгүй ажил, төлөвлөөгүй гэнэтийн зүйлс бидний амьдралын нэг хэсгийг гарцаагүй авдаг. Түүнд бэлэн байх нь чухал.

8.      Зарим зүйлийг зөв ашигладаг байх. Жишээлбэл компьютерийг зөв ашиглавал цагаа аварна, буруу ашиглавал цагаа илүү ихээр алдах болно.

Хасах буюу үржүүлэх арга:

1.      Хасах: Дэмий хоосон өнгөрөөж байгаа цагаа олж тогтоох, тийнхүү тэр цагаа яаж өөр сайн зүйлд зарцуулахаа бод.

2.      Үржүүлэх: Нэг явдлаар хоёр ба түүнээс дээш зүйлсийг яаж чанарыг нь алдуулахгүйгээр зэрэг хийж болохыг бод.

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-06-30)
Views: 1261 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: