Анхны хүн Адам, Ева Бурханы тушаалд дуулгаварлалгүй гэргээг зөрчиж Бурхан шиг болохын тулд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэний дараа бүхий л хүн төрөлхтөн завхарсан төрлөх шинжтэй болж төрөх болсон (Ром 5:12). Завхарсан төрөлх шинжтэй болсон хүмүүс бүхий л зүйлсийг "өөрийгөө төв болгон (Self-centered)” бодож, сайн муугаар ялгадаг. Яг адилхан юмсын талаар ч өөрийгөө хийвэл сайхан мэт бодож, бусад хүмүүс тэр зүйлийг нь хийх юм бол муу хэмээн шүүмжилдэг. Хүмүүсийн дунд тархсан үгсийг дурьдсан дорх шүлгийг харвал харамсалтай нь завхарсан хүний төрөлх шинж бидний бодол ойлголтонд маань хичнээн гүнзгий нэвчсэн болох нь харагддаг. Би өөрөө хийвэл романс (romance), бусад хүн хийвэл шившиг (scandal) - Би бусадтай үерхэх юм бол романс, өөр хүн үерхвэл шившигт явдал. - Би зөрүүдлэх юм бол бат байр суурьтай байдал, бусад нь зөрүүдлэх юм бол эргүү толгой. - Миний охин үерхдэг залуу олонтой бол хөөрхөнөөсөө болоод, харин бусдын охин үерхдэг залуу олонтой бол хөнгөн явдалтайгаасаа болоод гэнэ. - Ажил хийх үедээ өөрөө цаг их орж байгаа бол няхуур явдал, бусад хүнд цаг их орж байгаа бол залхуурал. - Би мөнгө их зарцуулах нь сэтгэл уужимтай байдал бол бусад хүн мөнгө их зарцуулах нь үрэлгэн явдал. - Би сайн тохируулж өмссөн бол мэдрэмжтэй гээд бусад хүн сайн тааруулсан бол хоосон гангалалт болдог. - Би өөрийнхөө бодол санааг хэлбэл илэн далангүй, харин бусад хүн тэгвэл муу зан болдог. - Би машинаа удаанаар барьдаг бол болгоомжтой байдал, бусад нь бол зүрх муутай мэт харагдана. - Манай нөхөр аяга таваг угаавал сайн нөхөр болж, бусдын нөхөр тэгвэл боол мэт харагдана. - Манай хүүхэд том хүний өмнөөс юм ярьвал өөрийн байр суурьтай болж бусдын хүүхэд том хүний өөдөөс юм ярьвал хүмүүжилгүй өсгөсөн гэдэг. - Өөрөө их олон юм ярьдаг бол нийтэч зан чанартай бөгөөд бусад хүн ингэдэг бол чалчигч болдог. - Миний шагнал авч байгаа нь чадвартай учраас, бусдын шагнал авч байгаа нь азтай байгаагаас. - Өөрөө архи уух нь амьдрлын зугаа мэт санагдаж, бусдын архи уух нь амьдрлаа үрж байгаа мэт. Иймэрхүү байдлаар бидний өөрийгөө болон бусдыг харах нүд өөр байдаг. Тийм болохоор өөрийгөө маш их өргөж, бусдыг болохоор эцэс төгсгөлгүй шүүмжилдэг. Харин үүнийг нарийвчлан ажиглах юм бол ингэж өөрчлөгдсөн бидний харааны өнцөг маань бүх хүмүүст тохирсон амьдрлын зарчим, зорилгыг зааж өгдөг бүтээгч Бурханыг алга болгож, Түүний байр сууринд өөрийгөө тавьсан болохоор бий болж байгаа зүйл болохыг мэдэх болно. Үүний үр дүнд хүн төрөлхтний түүх нь зовлон, хараал, аллага, дайн дажин гэм мэт бүх төрлийн хорон муугаар дүүрэх болсон. Хүмүүс хэзээд л Бурханы үл тоомсорлож, хүлээн зөвшөөрөхгүй хандлагатай байсан (Исаиа 59:13, Иеремиа 5:12). Түүнчлэн өөрийн хүч, мэргэн ухаанаар бүх төрлийн шат дамжлагыг давж, өөрийнхөө л амьдрлыг бий болгож авч явна гэдэг. Гэвч хүмүүс бүтээгч Бурхантай адил бүрэн төгс мэргэн ухаантай байж чадахгүй, төгс хүч чадал ч байхгүй, өөрийнх нь дотоод хэмжээсүүд ч гэсэн хязгааргүй байж чадахгүй. Үүнээсээ болж хүн үргэлж зовлон бэрхшээл, цөхрөл гуниг, стерсс дарамтыг мэдрэхээс өөр аргагүй. Энэ бол бүх хүний байдаг бодит зүйл (existence) юм. Тийм болохоор Иеремиа эш үзүүлэгч Бурханыг орхисон хүмүүс өөрсдөө амьдрлын замаа хайж байгааг тодорхой дүрслэн бичсэн байдаг. "Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундрага болох Намайг умартсан юм” Иеремиа 2:13
Хуан Сон Гуг, "Эктус”, Миссион Фиелд, 2009, х67 | |||
| |||
Views: 661 | |
Total comments: 0 | |