Хүн зөвхөн оюун санаа юм уу бие мах
бодын талаасаа биш харин сүнсний, нийгмийн, ёс суртахууны гэх мэт бүх талаараа
өсөх хэрэгтэй. Учир нь ганц оюун санаагаараа өссөн мэдлэгтэй байлаа ч бие нь
эрүүл биш хүчгүй, буруу ёс суртахуунтай байвал энэ нь зөв өсөлт биш бөгөөд
бусад зүйлсийг хийж чадахгүй байх болно. Тиймээс би бүх талаараа өсөх
шаардлагатай үүнд:
1. Оюун санаа
Бурхан хүнийг бүтээхдээ оюун ухааныг өгсөн бөгөөд түүгээрээ
амьдралынхаа асуудалд шийдвэр гаргаж, алхам тутамдаа хэрэглэж байгаасай гэж
хүссэн. Тиймээс би аливаа зүйлийг бусдаас асууж, хийлгэх биш харин өөрт буй
оюун ухаанаараа шийдэж мөн энэ талаараа өсөх хэрэгтэй.
2. Сэтгэл хөдлөл
Би заримдаа маш их гомдох эсвэл баярлах үе байсан ч үүнийгээ дотроо
нуудаг. Харин энэ сэтгэл хөдлөлөө гаднаа илэрхийлж байх хэрэгтэй.
Гэхдээ тухайн орчин нөхцөлд тааруулж зөв цагт илэрхийлэх нь чухал.
3. Бие мах бод
Энэ нь Бурханы бүтээл учраас чухал бөгөөд өөрийнхөө биед
анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Хүний биеийн хэрэгцээнд хоол хүнс, амралт,
дасгал зэрэг нь чухал байдаг. Эдгээрийг тэнцвэртэй хэрэглэх нь зөв юм.
4. Ёс суртахуун
Хүн багаасаа л юмны зөв бурууг ялган салгах чадвартай байдаг.
Гэвч бас буруу гэмт чанар хүнд байдаг. Тиймээс би ёс суртахууны зөв зан
араншинд суралцан өөрчлөгдөх хэрэгтэй.
5. Нийгэм
Бурхан хүнийг нийгэмтэйгээ харилцаа холбоотой байлгахаар
бүтээсэн. Энэхүү нийгэмд маань миний хөрш хүмүүс, гэр бүлийнхэн, ахан дүүс,
найз нөхөд орно. Би нийгэм дотроо бусад хүмүүстэйгээ хайраар харилцаж үйлчлэх
хэрэгтэй.
6. Бэлгийн харилцаа
Энэ нь хувь хүний өөрийнх нь сонголт биш. Учир нь Бурхан хүнийг
эрэгтэй эмэгтэйгээр нь бүтээсэн.
7. Сүнслэг амьдрал
Бурхан хүнийг сүнстэйгээр бүтээсэн бөгөөд хүн сүнсгүйгээр
Бурхантай харилцаж, Түүнтэй хамтран ажиллаж чадахгүй. Тиймээс сүнсний өсөлт
хэрэгтэй бөгөөд үүгээр би Бурхантай улам илүү дотно болж чадах юм.
энэхүү 7 -н талын өсөлт нь хоорондоо холбоотой бөгөөд
бүгдээрээ өсөлтөд чухал юм.
|