menu

Монголчуудад сайн мэдээг өөриймсүүлэх нь
99999

Эзэн Есүсийн тушааснаар  сайн мэдээ нь бүх үндэстнүүдэд буюу бүх овог, хэлтэн, ард түмнүүдэд тунхаглагдах ёстой. Ингэхдээ сайн мэдээ нь ямар үндэстэнд тунхаглагдаж байгаагаас болоод хувьсан өөрчлөгдөх эсвэл сайн мэдээ нь аливаа үндэстний соёлыг өөрчилөх явдал биш юм. Харин сайн мэдээг тухайн соёлд өөриймсүүлэлтээр хүргэх хэрэгтэй. Монголчуудад сайн мэдээг хэрхэн өөриймсүүлэлтээр хүргэх вэ? Сайн мэдээг Монгол үндэстний онцлог шинж, соёл, хүмүүсийнх нь зан чанар зэрэгт нь тусгаж өгсөн байх нь чухал юм. Гэтэл хүний талаас сайн мэдээг хүргэхэд хичээл зүтгэл гарна уу гэхээс сайн мэдээг хүргэхэд тодорхойлогдох хүч нь хүн өөрөө биш юм. 1Êîðинт 1:17 "Би сайн мэдээг тунхаглахдаа үгийн мэргэн цэцнийг хэрэглэдэггүй” гэж Паул хэлэхдээ ñàéí ìýäýýã ººðèéí õ¿÷èíä òóëãóóðëàõ áóñ õàðèí ò¿¿íä èòãýã÷ õ¿íèéã àâðàõ Áóðõàíы õ¿÷ ãýäãýýð íü òóíõàãëàäàã ãýñýí (Ром 1:16). Ýíäýýñ ¿¿äýýä Ìîíãîë÷óóäàä ñàéí ìýäýýã Ìîíãîë ñî¸ë, õ¿í, çàí áàéäëûã ñàéтар ìýääýã õ¿í õ¿ðãýõ íü ñàéí òàëòàé байдаг ч íºãºº òàëààñ Áóðõàíû ñàéí ìýäýý íü õ¿íèé äàãóó áèø þì (Галат 1:11). Сайн мэдээний талаарх Паулын ойлголт болон хандлагын талаар дараах ишлэлүүдэд:

Сайн мэдээ нь хүүгийн тухай мэдээ (Ром 1:2), Бурханы хүч (Ром 1:16), хүний дагуу биш (Галат 1:11) ба Сайн мэдээг тараахдаа үгийн мэргэн цэцнийг ашиглаагүй (1Коринт 1:17), бүх юмсийг тэвчиж (1Коринт 9:12), өөрийгөө даруу болгож (2 Коринт 11:7), хүч ба Ариун Сүнс дотор (1Тесалоник 1:5), хүмүүст бус Бурханд таалагдахаар (1Тесалоник 2:4) ярьдаг гэсэн.  

Паулын хувьд харь үндэстнүүдэд сайн мэдээг тунхаглах элчээр томилогдсон. Ромын Эзэнт гүрний газруудаар суурьшсан харь үндэстнүүдэд сайн мэдээг тарааж байсан. Харь үндэстнүүд түүнийг амархан хүлээж авсан нэг шалтгаан нь түүний нэр юм. Саул гэх өмнөх нэр нь Еврей үндэстний Бениамин овгийн хувьд тэр газрын бахархалтай нэр болох Саул хааны нэртэй ижил нэр юм.

"Шинэ гэрээний номуудад Иудей болон хөрш зэргэлдээ аймгуудыг захирч байсан Ромын хэд хэдэн захирагчийн тухай өгүүлсэн байдаг. Тухайлбал, Киприйн Сергио Паул (Үйлс 13:7). Ахай нутгийн захирагч Галлион (Грекийн өмнөд хэсэг; Үйлс 18:12) нарыг дурдаж болно. Кипрт Сергио Паултай уулзаад Саул өөрийн нэрийг Паул болгож өөрчилсөн байж болох талтай.”[1]   

Паул харь үндэстнүүдэд сайн мэдээг тараан явахдаа Ром нэр болох Паул (Paulus) – ийг хэрэглэх нь зүйтэй гэж бодсон байх. Энэ нь Паул сайн мэдээ тараасан хүмүүстэйгээ нэгдэн нөхөрлөхөд болон иудей шүтлэгтэн болон харь үндэстний хоорон дахь үндэсэрхэг өрөөсгөл санааг ухаарахад тус болсон. Паул өөрийн үндэстний бахархал болсон нэрнээс зайлсан ба тэр сайн мэдээний төлөө өөрийн бахархал байсан болон дуртай байсан бүх зүйлээс зайлсан. Монголчуудад Бурханы сайн мэдээг тарааж буй гадаад дотоодын хэн нь ч бай өөрийнхөө үндэстний бахархал, соёлын хамт сайн мэдээг хүргэх ёсгүй юм. Бурханы сайн мэдээ нь өөрөө бүх соёл, нийгэмд ойлгогдохуйц байж чаддаг (Илчлэлт 14:6).   

Өнөө үед сайн мэдээ нь олон үндэстнүүдэд тунхаглагдаж байна. Сайн мэдээний төлөө хамгийн олон илгээлтийн эзэдийг илгээснээрээ XX зуунд Америк улс тэргүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд Солонгос улс олон илгээлтийн эзэдийг илгээж байна. Энэ хоёр улсын илгээлтийн эздийн хувьд нэг нийтлэг шинж бий. Америк улс бол үндэстний түүхийн хувьд олон жилийн түүх байхгүй ба ард түмэн нь өөр өөр газруудаас ирсэн олон янзын цагаачлагчдаас бүрдсэн байдаг учир илгээлийн эзэд нь ч бусад улс үндэстэний ард түмнийг тийн адил санаж сайн мэдээг хүргэх гэдэг. Гэтэл бусад улс үндэстнүүдийн хувьд хэдэн мянган жилийн түүх соёлтой ба нэг үндэстэн гэх нийтлэг зүйлс аль хэдийн бүрэлдэн тогсон байдаг. Солонгос улсын хувьд анх Америк илгээлтийн эзэд сайн мэдээг тараасан учир одоо Солонгос илгээлтийн эзэд тэр байдлыг нь мөн адил давтах тохиолдол гардаг. Ингэхлээр сайн мэдээ нь тараагдахдаа тухайн үндэстний соёлыг бүрэн үгүйсгэхийн аргагүй юм. Монголчуудад сайн мэдээг тараахад Бурханы сайн мэдээний туйлын төгс байдал нь  хэвээр үлдэж Монгол хүн, соёл, зан байдалдыг сайн мэдээнд тусгаж өгөх нь зүйтэй. Паул энэ талаар 1 Коринт 9 – т "Би бүх хүнд бүх юм болж байлаа. Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг.” гэж хэлсэн. Монгол миссион ажилыг хийж байгаа илгээлтийн эздийн хувьд нутагтаа л сурч мэдсэнээр бус, уламжлалын дагуу бус харин Монголчуудын аж амьдрал, соёл, хүнийг судалж мэдснээр туйлын үнэн болсон сайн мэдээг тэр чигээр нь хэрнээ монголжуу (өөриймсүүлэлт хийсэн) байдлаар хүргэх нь зөв юм. Монгол сайн мэдээ тараагчдын хувьд өөрийн давуу байдалдаа түшиглэх, хольж хутгах, шинээр нэмж бий болгох зэрэгээр бус даруугаар, хүч ба Ариун Сүнс дотор, хүмүүст бус Бурханд таалагдахаар сайн мэдээг дамжуулах нь зөвт юм. Мөн түүнчлэн Монгол ахуй соёлыг судлаж мэдсэн, бэлтгэгдсэн хүмүүс ном зохиолоор дамжуулан мөн нийгмийн ажил үйлсээр дамжуулан зохион байгуулалттайгаар сайн мэдээг Монголчуудад хүргэх нь тохиромжтой.  

 



[1] Давид Александр. Библийн зурагт тайлбар толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, 2006, х670 

Б.Баярхүү

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-06-29)
Views: 689 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: