menu

1900-д оны үед Монголд хийсэн илгээлт


     1920 оноос өмнөх Монголд илгээлтээр ирсэн ихэнх илгээлтийн эзэд Монголын шашны төвүүдэд болон түүний ойролцоо байрлацгааж ажилладаг байжээ. Тухайн үеийн Монголын ард иргэд төвдийн буддын шашнаар бараг амьсгалж байлаа. Илгээлтийн эздийн хувьд Монголчуудын сүм хийдэд олноор цуглаж байгааг нь харахдаа үүнийг нь ашиглахыг хүссэн байна. Тэд яг л тэдний хүсэж байснаар хүн олон цугласан тэдгээр газруудад сайн мэдээ ярьж дэлгэрүүлэх сайхан боломжтой байжээ. Гэвч сүм хийд дотор болон түүний ойролцоо байрлаж үйл ажиллагаа явуулахад үргэлж аюул дагалддаг байжээ. Сүм хийд дотор орж лам нартай нүүр тулан мэтгэлзэх нь сайн мэдээг дэлгэрүүлэх тийм ч сайн арга биш байв. Харин Монголоос Төвдийн сүм хийд орохоор ялан явж буй мөргөлчид, эвсэл жинчидтэй уулзаж тэдэнд сайн мэдээг ярих нь үүнээс илүү сайн арга байжээ. Тэдгээр Монгол мөргөлчидтэй уулзаж тэднээр дамжуулан Монголд сайн мэдээг дэлгэрүүлж байсан хүмүүс бол Сэцилийн гэр бүл юм. Тэд Монголоос Лхас хүртэл аялан явж буй мөргөлчдийн замд дэн буудал байгуулан тэдний аян замын алжаалаа тайлж амарч тухлах, мал адгуусаа арчлуулах сайхан орчныг бүрдүүлсэн байна. Мэдээж гол зорилго нь Христийн тухай сайн мэдээг тэдэнд ойлгуулах явдал байжээ. Хэдийгээр тэд яг Монголын газар нутагт байрлаж илгээлтийн ажил хийгээгүй ч Төвдөд илгээлт хийж байх хугацаандаа олон Монгол хүмүүст сайн мэдээг хүргэсэн ач гавьяатай. "Дэн буудлын эзэд "сонгодог ариун номууд” –ыг (библийг заримдаа ингэж хэлдэг) Хятад, Араб, Төвд, Монгол (халх аялгаар байсан байх) гэсэн таван хэлээр хэвлэн, түгээж байв.[1] Аян замын хүмүүстэй дэн буудалд уулзаж, тэдний бодит болон сүнслэг хэрэгцээг хангах үйлчлэл хийх нь нэлээд үр дүнгээ өгсөн стратеги байжээ. Энэ стратегийг боловсруулагч нь Сэцил, Элеанор нар байв. Тэд 1888 онд гэрлэнгүүтээ Шининд илгээлтийн ажлыг эхлүүлсэн байна. Хятадын Эх газрын Илгээлтийн төв нь тэндхийн цорын ганц христчин байгууллага байжээ. Гэр бүлийн хоёрын хувьд төвд хүмүүст сайн мэдээг хүргэх зорилготой байсан боловч илгээлтийн ажлаа эхэлснээс хойш үүгээр дайрч өнгөрдөг монгол мөргөлчдөд анхаарлаа хандуулдаг байжээ. Шинин хот нь Хятад төвдийн хил дээр оршдог Хятадын цинхай аймгийн нийслэл байсан. Тус хотод гадаад дотоодын олон иргэд амьдардаг байсан ба цөөн Монгол иргэд ч байсан байна. Тэгэхлээр 1920 оноос өмнөх үеийн Монгол дахь илгээлт буддын лам, мөргөлчдөд хүрч эхэлсэн байна. Сайн мэдээг сонсож мэдсэн зарим лам хуврагууд хүртэл дайрч өнгөрөх гийчдэд сайн мэдээний тухай өөрсдийн мэдэж авснаа түгээдэг байжээ. "Монголчууд мөргөл хийхээр явдаг гол замууд дээр христэч үйлчлэлийн төвийг байгуулах нь ухаалаг бодлого байлаа.[2] Тэдний хувьд Монголчуудад сайн мэдээг түгээхэд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл бол хэлний асуудал байсан юм. Тиймээс л зарим нэг төвд, монгол хэлтэй зарим лам нараар дамжуулан ойлголцдог байжээ. "Монголчуудын хэлийг нь мэдэхгүйгээр сайн мэдээний ажил хийнэ гэдэг бэрхшээлтэй юм байна гэдгийг Полхил Турнерынхан ойлгожээ.[3] Тиймээс тэд монгол, халимаг хэл дээр орчуулагдсан ном товхимлыг тараах ажлыг голлож байсан байна. 1920 оод оны илгээлтийн ажилчид бүхий л боломжийг ашиглан сайн мэдээг хүргэдэг байжээ. Монголын нийгмийн хувьд хаалттай байсан энэ үед илгээлтийн эзэд сайн мэдээг хүмүүст хүргэх хамгийн сайн стратегийг бодож олдог байв. Лам хувраг, худалдаа наймаачид зэрэг нийгмийн ямар ч давхаргын хүмүүст хүрч чаддаг байжээ. Ингэхдээ ч аливаа гоё сайхнаар татах биш харин сайн мэдээний бодит үнэнийг тэр чигээр нь дамжуулдаг байв. Ариун Сүнс ч тэдний дотор хүчтэй ажиллаж сайн мэдээ өөрөөрөө тархаж байсан юм. Гэтэл өнөөгийн илгээлт зөвхөн ядуу дорой, юу ч үгүй хоосон хүмүүст л чиглэж юун лам байтугай бизнесмэнүүдэд ч хүрэхгүй байгаа юм. Бидний нэг андуурдаг зүйл нь лам хүн гэвэл тэрс, гажуу хүмүүс гэж боддог. Гэтэл тэдэнд ч сайн мэдээ хүрдэг бөгөөд Ариун Сүнс ч тэдний амыг ашиглаж байсан түүх Монголд бий. Тэгэхлээр бид зөвхөн энүүхэн хүрээндээ эргэлдэх биш харин тодорхой стратеги төлөвлөгөөтэйгөөр, ухаалаг хөдлөх хэрэгтэй. 1920 оноос өмнөх илгээлтийн эзэд тухайн үеийнхээ хамгийн боломжтой стратеги болох мөргөлчдийн зам дагуу дэн буудал байгуулах санааг бодож олсон юм. Тэдний тухайн нөхцөл байдалдаа тааруулан ухаалаг ажилласан туршлагыг нь харан өнөөдөр Монголчууд бид өөрсдөө гадаад дотоод илгээлтийг илүү сайн зохион байгуулах хэрэгтэй байна.         



[1] Хью Кемп. Түүхийн балархай жимээр. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль. х312

[2] Хью Кемп. Түүхийн балархай жимээр. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль. х314

[3] Хью Кемп. Түүхийн балархай жимээр. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль. х311

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2013-03-14)
Views: 740 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: