1. Сонсогчдоо мэдэх: Сонсогчдийнхоо нөхцөл байдлыг хир зэрэг их мэднэ төдий чинээ илүү ойлгомжтойгоор ярих болно. 2. Ярих зүйлсээ заавал бич. Өөрийн ярих гэж байгаа зүйлийнхээ утга санааг толгойдоо бич. Гол санаандаа анхаар, цээжил. 3. Дадлага хий. Бичлэг хийгээд хар сонс, тэгээд алдаагаа зас. 4. Зөв хувцасла. Хамаагүй гял цял биш бас бүүр ядмаг биш. 5. Эргэн тойрноо сайн шалга. Бөгчим эсвэл хүйтэн орчин сонсогч нарт хэцүү, өөртөө танхимаа танил болго. 6. Микрофоноо зөв хэрэглэ. 7. Нүдээрээ харилц, нүдээ бэлчээ. Дээшээ л хараад байх эсвэл шал ширтээд байж болохгүй. 8. Тайвшир өөрийгөө тайтгаруул. Байгаагаараа л бай. 9. Ярианы өнгө аяс хурдан удаан, чанга сул ярих техникийг хэрэглэ. 10. Зарим үг хэллэгийг сонсогч нар тань ойлгож байгаа эсэхийг шалга. 11. Ямар нэг үзүүлэн дүрслэл хэрэглэ. 12. Жишээ хэрэглэ, гэхдээ дотоод асуудлыг бүү хөнд. 13. Цагаа барь, анхаарал аяндаа сарнидаг. 14. Ямар нэг буруу зуршил байвал түүнийгээ зас. 15. Үйлдэл хөдлөл дээрээ анхаар. | |||
| |||
Views: 595 | |
Total comments: 0 | |