menu

Яаж амьдрах нь сайхан амьдрал вэ?

"Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн Эзэнд зээлдүүлж байгаа хэрэг.” Сургаалт үгс 19:17

 Эрт цагт нэгэн хаан байжээ. Хаан ард түмнээ хэрхэн амьдарч байгааг харахаар гадагш гарчээ. Хүмүүс бүгд л хичээнгүйгээр ажиллаж амьдарцгааж байв. Харин гуйлгачин ажил хийлгүй бусдаас гуйлга гуйж байлаа. Хаан гуйлгачинд "Чи насан туршдаа бусдын юмыг авч идэх биш, бусад хүмүүст ямар нэгэн зүйл өгч амьдар. Тэгвэл чи бас ивээлийг хүртэх болно” гэж хэлэв. Гуйлгачин "Надад бусдад өгөх зүйл юу ч байхгүй” гэхэд хаан "Чи хайгаад үзвэл өгөх зүйл байгаа, халаасандаа байгаа вандуйнаасаа надад өг” гэв. Энэ үгийг сонсоод харамлан байж таван ширхэн вандуйг хаанд өгчээ. Таван ширхэн вандуй авсан хаан туслахууддаа "Вандуйтай тэнцэх алтан зоосыг гуйлгачинд өг” гэж тушаалаа. Гуйлгачин алтан зоосыг аваад гайхан цочирдож "Ингэхийг нь мэдсэн бол халаасандаа байгаа буурцгийг бүгдийг нь өгдөг байж!” хэмээн өөртөө харамсан ярьжээ. Яаж амьдрах нь сайхан амьдрал вэ? Энэ асуултад мэргэн ухаантай Соломон хаан ийнхүү хариулжээ. "Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж болох болно шүү дээ.” (Номлогчийн үгс 11:1) гэжээ. Сайн үйлс хийж буй хүний сэтгэл баяр хөөртэй байдаг. Бурхан сайн үйлс хийж буй хүнийг сэтгэлд баяр хөөр, урам зориг, сэтгэл хангалуун байдлыг өгдөг. Ганцаараа идсэнээс хувааж идсэн нь илүү амттай байдаг. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдарвал баяр хөөр, урам зориг, сэтгэл хангалуун байж чаддаггүй. Бурханы төлөө бусдын төлөө сайныг үйлдэж амьдрах нь эдгээр зүйлийг өвлөн авдаг. Таныг ийм амьдралаар амьдарч баяр хөөр, урам зориг, сэтгэл хангалуун байж бас дээрээс нь Бурханы ивээлийг хүртээсэй гэж ерөөе. Амен. 

Эх сурвалж:   Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглагтун, Улаанбаатар, 2010

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-03-05)
Views: 1066 | Tags: Яаж амьдрах нь сайхан амьдрал вэ? | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: