menu

Өглөө эртлэн босоод залбирцгаая

"Өглөөгүүр, ЭЗЭН,  Та миний дуу хоолойг сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.”

Өдрийн 24 цагаас аль цаг нь хамгийн их ажлын бүтээмжтэй цаг гэж та боддог вэ? Албан хаагч 600 гаруй хүнээс судалгаа хийхэд 9-11 цаг бол хамгийн их бүтээмжтэй цаг гэжээ. Японы нэгэн зохиолч Херуд гэдэг хүний "Өглөөгөөр амьдралаа өөрчилцгөө” номонд "Амжилтад хүрсэн хүмүүс бүгд өглөө хичээнгүй ажилласан байдаг. Өглөө эртлэн босдог хүн эрүүл байж чаддаг. Өглөө байхгүй хүнд амжилт ч, эрүүл мэнд ч үгүй. Өглөөг захирч чаддаг хүн өдрийг захирч чадна. Өдрийг захирч чаддаг хүн амьдралыг захирч чадна. Амьдралыг захирч чаддаг хүн авах гэсэн болгоноо авч чаддаг.” гэж хэлсэн байдаг. Библи дээр гайхамшигтай итгэлийн өвөг дээдсүүд бүгд л өглөө эртлэн ажилласан хүмүүс байдаг. Абрахам өглөө эртлэн босож Исаакыг дагуулан Море уул уруу явсан (Эхлэл 22:3), ЭЗЭН Мосед хэлэхдээ чи өглөө эрт Фараон уруу явж Миний үйлдэх бүхнийг харуул гэжээ (Ег.г 7:15), Иошуа Иерихо хэрмийг нураахаар тойрохдоо өглөө эртлэн боссон (Иошуа 6:12), Бидний Эзэн Есүс ч гэсэн өглөө эртнээс ажиллаж үүрээр залбирч байсан (Марк 1:35). Сурах зүйл их, хийх ажил их атал сүнслэг амьдралаар яаж сайн амьдрах вэ? Нэг л арга бий. Эрт босох. Эрт босож залбиран хичээнгүй ажиллаж эрт унтан, эрүүл мэнд хүч чадлыг бий болгохоос өөр арга зам үгүй. Итгэгч бус хүмүүс ч гэсэн өглөө эрт босоод бүхий л ажлаа амжуулж амжилтад хүрсэн байдаг. Эзэний хүүхдүүдэд бүр их боломж бий гэсэн үг. Эзэн өглөө эрт босож үүрээр залбиран хичээнгүй ажилладаг хүнийг хайрладаг юм. Итгэгчдээ, Та бүхэн амьдралын богинохон энэ өдрүүдээ амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлье гэж бодож байгаа бол өглөө эртлэн босож, Эзэнд хандан залбиран гуйгаад хичээнгүй хөдөлмөрлөөрэй. Тэгвэл Эзэн танд хүчийг өгч, та энэ дэлхий дээр гэрэл мэт амьдрах болно. 

Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглагтун, Улаанбаатар, 2010

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-03-05)
Views: 610 | Tags: Өглөө эртлэн босоод залбирцгаая | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: